logo
“Шинэ брэнд-Шилдэг технологи” уриатай GrandExpo-2015 үндэсний бизнес фестивалийн санал асуулга тун удахгүй эхэлнэ

“Шинэ брэнд-Шилдэг технологи” уриатай GrandExpo-2015 үндэсний бизнес фестивалийн санал асуулга тун удахгүй эхэлнэ

2015/10/15

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс 2008 оноос хойш зохион байгуулж буй GrandExpo үндэсний бизнес фестиваль нь бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ билээ. Энэхүү фестивалийн агуулга жил ирэх бүр улам төгөлдөршиж байна. Урд жилийн GrandExpo наадам нь үндэсний бизнесменүүдэд брэнд бүтээгдэхүүнээ жилийн туршид үнэгүй сурталчлах эрх олгож, бусад байгууллагууд бизнесменүүдэд үнэ цэнэтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан.

Энэ жилийн тухайд BreakingNews.mn сайтаар санал асуулга явагдаж, бизнесийн салбар бүрт нэвтэрч буй шилдэг технологи, зах зээлд нийлүүлэгдэж буй шинэ брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах юм.

Тус фестивальд бусдаас ялгарах шинэ бүхнээрээ өрсөлдөх учраас аль хэдийнэ зах зээлд байр сууриа эзэлсэн, томоохон компаниудтай өрсөлдөх боломжийг шинэ компани, залуу эздэд олгож буйгаараа давуу талтай. Орон нутгийн бизнес эрхлэгчдийг ч өргөн хүрээтэй хамруулах нь төслийн гол зорилго аж. Брэнд бүтээгдэхүүн, шилдэг техноглогио олон түмэнд таниулан сурталчлах зорилготой бизнес эрхлэгч та бүхнийг урьж байна.

Харилцах утас:88097557, 90088808

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш