Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Монголын төр, цэргийн жанжин нэрт зүтгэлтэн Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан ШУА-ын Түүхийн хүрээлэн, Монголын Барга судлалын холбоо, Монголын Үндэсний Музей хамтран "Баргын түүх, соёлын судалгаа" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 7-нд Монголын Үндэсний Музейд зохион байгууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын 30 гаруй эрдэмтэн судлаачид оролцож "Баргын түүхэн уламжлалын асуудал", "Манлайбаатар Ж.Дамдинсүрэн ба түүхэн бие хүн", "Барга угсаатны хэл, соёлын асуудал" гэсэн гурван салбар хуралдаанаар илтгэлээ хэлэлцүүлсэн юм. Уг хурлын зорилгын тухай Монголын Барга судлалын холбооны УЗ-ийн гишүүн Ж.Л.Гомбо "Баргын түүх, соёлын судалгааг эрчимжүүлэх, олон улсын эрдэмтдийн хамтын ажиллагаа, харилцааг хөгжүүлэх, судалгааны үр дүнгээ харилцан солилцоход чухал ач холбогдолтой. Хамгийн гол нь ХХ зууны эхээр өрнөсөн Монголын үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхэнд Барга угсаатны гүйцэтгэсэн үүргийн талаар ШУ-ны үндэслэлтэй үнэлж дүгнэх болно. Энэ хуралд Түүхийн хүрээлэн, МУИС, МУБИС, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Монголын Барга судлалын холбоо зэрэг судалгааны байгууллагын судлаачид оролцож байна" гэсэн юм.
Баргууд бол монголын язгуурын нэгэн аймаг бөгөөд эрт цагаас төв Азийн нутаг дэвсгэрээр нүүдэллэн аж төрж ирсэн түүх, соёлын баялаг өв уламжлалтай ард түмэн аж. Баргууд нь одоогийн Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын нутагт тархан сууж байсан байна. Ийм учраас Баргын түүх, соёлыг судлах нь өөр соёл иргэншлийн дунд тасран үлдсэн ижил угсаатны бүлгийг харьцуулан судлах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Барга судлалааар ажилладаг эрдэмтэн судлаачид цаашид харилцаагаа өргөжүүлэн, хамтын бүтээл туурвих, Баргын түүхээр дагнан ажиллах залуу судлаач бэлтгэх, архивын баримтын эмхтгэл нийтлүүлэх, Баргын нийгэм соёлын зүтгэлтнүүдийн намтрыг тодруулахад чухал ач холбогдолтой аж. Манай улсад нийт 3000 гаруй Барга байдаг гэсэн судалгаа гарсан ч үүнээс олон байх магадлалтай юм байна.
Б.Үүлэнсолонго