УДЭТ-ын 80 жилийн ойд зориулсан хошин урлагийн хамтлагуудын шилдэг үзүүлбэрүүдийг багтаасан “Хошин урлагийн нэгдсэн тоглолт” UB palace-д ганцхан удаа тоглох гэж байна. Тоглолтод хошин урлагийн томоохон продакшнууд болох “Өнгөт инээд”, “X түц”, “Шинэ үе”, “Эрхэм элч”, “Дооз интертаймент” оролцохоос гадна хошин урлагийн мастерууд болох Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Гавьяат жүжигчин Г.Равдан, Л.Чаминчулуун, Б.Бат¬заяа болон Чапи, Суурь зэрэг уран бүтээлчид оролцож жинхэнэ инээд, жинхэнэ хошин урлагийн гайхамшгийг мэдрүүлэх гэж байна. Тоглолт Намрын дунд сарын Балжинням, Дашнямтай Билэгт сайн өдөр буюу 10 сарын 14-нд UB palace-ийн концертын их танхимд 19 цагаас тоглоно.