logo
Өнөөдрийн зурхай /2015.10.19/

Өнөөдрийн зурхай /2015.10.19/

2015/10/19

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 7. Сумъяа гараг. Суулга одтой, 9 улаан мэнгэтэй, шар луу өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Мэдээлэл ашиглах, ямар ч чухал ажлыг эхлүүлэхэд сайн өдөр. Нөөц боломжоо зүй зохистой хэрэглэвэл нийгэмд эзлэх байр суурийг сайнаар өөрчилж, ойр дотны хүмүүстэй харилцах харилцааг бэхжүүлж, санхүүгийн байдлаа сайжруулах болно.


Үхэр (4/20-5/20)

Холимог өдөр. Энэ өдөр шийдвэрлэгдээгүй асуудлаа байнга санаж, бодож тунгааж явна. Магадгүй таны хувь тавиланд тохиох хүнд гарзтай холбоотой байж болзошгүй. Таны хувьд жижигхэн мэт санагдаж байсан асуудал маш том болж хувирах болно. Тиймээс бүхнийг хянах гэж оролддог зангаа хаях хэрэгтэй. Бодь сэтгэлтэн мөн таны ойр байдаг хэн нэгнийг тань сайшааж магтана. Магадгүй анхаарал хандуулаагүй өвчин тань хүндэрч болзошгүй. Тиймээс анхаарал, болгоомжтой байгаарай.


Хамтатгах (5/21-6/21)

Аура хүчирхэгжиж, эргэн тойрны хүмүүстэй нөлөө бүхий байна. Сүүлийн өдрүүдийн азгүй байдал таны уур бухимдлыг төрүүлж байсан байх. Тэвчээртэй байж, таны бодож байсан зүйл тань тун удахгүй биеллээ олох болно. Харин үүнийг хэт их дэврээхгүй байж, даруу зан биеийн чимэг гэдэг үгний утгыг хэрэгжүүлэх нь зохилтой. Хувийн амьдралд амжилттай байна гэдэг эргэлзээтэй байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Амьдралын эрч хүч их байх өдөр. Ашигтай байж мэдэх сайхан саналыг хүлээн авах ба үүнд маш сайтар бэлтгэж бодон байж шийдвэр гаргаарай. Амжилт олох нь тийм ч амар бус байдгийг бүү март. Ажил хэрэг ихээхэн хэмжээний хүч чадал, цаг завыг шаардах бололтой. Хийж дадсан ажлаа шал өөр талаас харж, стандарт бусаар шийдвэр гаргаж чадвал амжилтыг олох болно. Шинэ ажил хэрэг, орлогын эх үүсвэрийг эрэлхийлэхэд сайн өдөр. Хувийн амьдрал дахь зарим нэг алдаа дутагдлыг өнөөдөр засаж болох боломж бололцоо танд олдох тул эргэлзэлгүй ашиглаарай.


Арслан (7/23-8/22)   

Эрч хүчний тэсрэлттэй өдөр. Зорилгодоо хүрэх тэмүүлэл ажлын эцсийн үр дүнд сайнаар нөлөөлж нандин мөрөөдлөө амьдралд хэрэгжүүлэх нөхцөл нь болно. Хүмүүс, хамт олонтойгоо харьцаагаа сайжруулахад дур булаам байдлаа ашигла. Эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ амжилтаар бахархах болно.


Охин (8/23-9/22)   

Өнөөдөр мөнгө санхүүгийн алдагдал хүлээж болзошгүй. Эсвэл мэргэжлийн үйл ажиллагаанд ноцтой саад бэрхшээл учрах байх. Урт хугацааны төлөвлөгөөнд засвар оруулах буюу өөртөө нэмэлт үүрэг хариуцлага авах шаардлага үүснэ. Найз нөхөд, ойр дотны хүмүүсийн туршлага танд тус болно. Тэдний энэ тусламжийг юугаар ч орлуулшгүй юм.


Жинлүүр (9/23-10/22)   

Ачаалал ихтэй хөдөлмөрлөх, мөн бүтээлч чадамж өндөрсгөх өдөр. Аливаа асуудалд шийдэмгий ханд мөн арга зальтай бай. Дурын ажлыг авахаас бүү эмээ, гэхдээ өөрийн төлөвлөгөөгөө бодит болгоход амаргүй байна. Магадгүй энэ нь сэтгэл санааны байдлаас болно. Хосуудын хувьд хүндхэн завсарлага гарна. Анхны авсан ажлаа орхих хэрэггүй. Заавал дуусга. Магадгүй шинэ хамтрагчтай болно, эсвэл хэн нэгэн нөлөө бүхий хүний тусламжтайгаар өөрийн зорилгодоо дэмжлэг авна.


Хилэнц (10/23-11/21)   

Хоёрдмол, зөрчилдөөнтэй өдөр. Өнөөдөр тодорхой хэмжээгээр бие хүчний болон оюун санааны ачаалалтай өдөр. Таныг дотоод сэтгэлийн эрч хүч маш бүтээлч болгох болно. Өөрийн хүүхэд насаа дурсаж өмнө нь хийж үзэхийг хүсдэг байсан зүйлээ хий. Ингэх нь сэтгэл санааг тань бүүр ихээр сэргээх болно. Хүнд бодлуудыг толгойноосоо авч хаяж хөгжилтэй баяр баясгалантай байхыг хичээ.


Нум (11/22-12/21)   

Таагүй өдөр. Өнөөдөр амьдралын бүхий л хүрээнд азгүйтэл дагалдах бололтой. Үүссэн нөхцөл байдлыг эрүүл ухаанаар дүгнэн цэгнэж, ертөнцийг үзэх үзлийг зөв тогтоохыг хичээгээрэй. Ингэснээр та цаашдын ажлын эрч хүчээ од эрхэсийн нөлөөллөөс олж авна. Ажил мэргэжлийн асуудлуудад тэгтлээ төвлөрч суух гэсний хэрэггүй. Бие даасан хөдөлмөр, хийх дуртай ажлаар хичээллэх нь илүү тустай.


Матар (12/22-1/19)   

Ажил хэргийн талбарт үүсэх асуудлуудад бэлэн байгаарай. Хамгийн түрүүнд дарга, удирдах албан тушаалтантай маргалдах магадлал өндөр байна. Энэ нь таныг төсөл төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, шинэ ажлын байраар хангагдах, сонирхолтой ажил хийж болох замд хаалт саад болох тул удирдлагатайгаа харьцаагаа хэрхэвч муутгаж болохгүйг анхаараарай. Тайван байдлаа хадгалж бусдыг өдөөн хатгалгүй өөрийн алдаагаа мэдэрч чадваас бүх асуудал зохицуулагдах болно. Үдшийн цагийг гэр бүлийн хүрээнд өнгөрөөж тэдэнтэй харилцах харьцаагаа сайжруулахыг хичээгээрэй.


Хумх (1/20-2/18)   

Ямар нэгэн зүйлд таны стандарт бусаар хандах нь, шүүмжлэхдээ онцгой ба хурц байх нь олон улсыг, таныг сайн мэдэх хүмүүсийг гайхшруулна. Их тэвчээртэй ба өөрийгөө барихыг хичээ. Эс тэгвээс сахилга батгүй ба хэт их өөртөө итгэх нь таныг мухардалд оруулна. Та маш ашигтай ажил хэрэгч санал хүлээн авах магадлалтай. Ойр дотнын хүний өгсөн зөвлөгөө маш чухал. Гэхдээ л асуудлыг өөрийнхөөр шийдсэн нь дээр.


Загас (2/19-3/20)

Том ололт амжилт, хүсэл мөрөөдлийн биелэлт, бүтэлтэй зүйлийг энэ өдөр зөгнөхгүй байх бололтой. Өдөр тутмын ажил төрлөө тайван үргэлжлүүлэн хийгээрэй. Хүрч очсон байр сууриа батжуулж бэхжүүлээрэй. Магадгүй долоо хоногийн төгсгөлд эдийн засгийн байдал эрсдэлд орж мэднэ. Хөнгөн хялбар аргаар ашиг орлого олох тухай ажлын саналыг хүлээн авах гэсний хэрэггүй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш