logo
Өнөөдрийн зурхай /2015.10.21/

Өнөөдрийн зурхай /2015.10.21/

2015/10/21

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 21. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 8. Буд гараг. Булаагч одтой, долоон улаан мэнгэтэй, цагаан морь өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. 04:32 цагт сар тал болно.

Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хяруу унах улирал 3 цаг 23 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Зарим асуудлыг хойш тавихыг хүсэж байвч ингэх хэрэггүй. Ажил хэргээ дуустал хийх нь бүхнээс чухал. Хувь хүний хувьд хүчтэй мэдрэмжид эзэмдүүлэх ба түүнтэй тэмцэхэд хүнд байх болно.

 


Үхэр (4/20-5/20)

Хувийн бизнес эрхлэх эсвэл санхүүгээ дээшлүүлэхэд таатай өдөр. Өмнө нь төлөвлөсөн ажил тийм ч ихээхэн өөрчлөлт авчрахгүй ч ашигтай байна. Өнөөдөр таны харилцаанд асуудал үүсч үүнийгээ дагаад их ажилтай завгүй өдөр байх бололтой. Гэхдээ заримдаа өөртөө боломжийг гаргаж байхгүй бол танд хэн ч боломж аваарай гэж өгөхгүй л байх. Бизнесийн асуудлаа хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэ.


Хамтатгах (5/21-6/21)

Төрөл бүрийн салбарт амжилт гаргах нь эргэлзээтэй байна. Худалдаа наймаа ашиг авчирна эсвэл хүч шаардахгүйгээр танд ашиг орлого орж ирнэ. Магадгүй гэнэтийн зарлага гарч эсвэл аливаа зүйлийг үрэгдэж гээгдүүлэх тул санхүүтэй болгоомжтой харьцаарай. Хэдийгээр урин дулаан байгаа хэдий ч хүйтний жавар ирж байгаа тул нимгэн хувцас өмсөж ханиад томуу хүрэхээс болгоомжил.


 Мэлхий  (6/22-7/22)   

Эерэг өдөр. Материаллаг байдлаа дээшлүүлэхээр хийсэн хүнд хэцүү, нягт нямбай хөдөлмөр тань үнэлэгдэж эерэг үр дүнд хүрэх бололтой. Дэмий яриа, хоёрдугаар зэргийн асуудалд цаг зав, хүчээ баралгүй гол ажил хэргээ урагшлуулах хэрэгтэй. Өнгөрсөн цаг хугацаа, боломж дахин олдохгүй тул энэ мөчийг алдаж болохгүйг анхаарна уу. Энэ өдөр, хуучны анд нөхөд, танил, тасалдсан хайр сэтгэлийн холбоогоо дахин сэргээх хүсэл танд төрөх бололтой.


Арслан (7/23-8/22)   

Сүүлийн үеийн хичээл зүтгэлээ өвчин зовлонгүй байхын төлөө ашиглах хэрэгтэй ба өдөр тутмын нэг хэвийн ажил тань амжилтад хүрэх цаг болсон. Шинэ өглөөг амин дэм нь таарсан өглөөний хоолоор эхэлж, элсэн чихрийн агууламжаа багасгах хэрэгтэй ба өглөө болгон дасгал хийж байвал эрүүл байж чадна. Та баяр ёслолын үеэр хуримтлуулсан жингээ хасах арга хэмжээ авах нь эрүүл мэндэд тустай.


Охин (8/23-9/22)

Үл хөдлөх хөрөнгө болон нэхмэл ноосон эдлэлээс бусад төрлийн худалдаа наймаа хийхэд сайн өдөр. Том наймаа хийх тусам өнөөдөр нөхцөл байдал танд ашигтайгаар эргэнэ. йХайр сэтгэлийн асуудлыг гэнэт шийдэж болохгүй. Хэрэв та уян хатан байж чадвал бүх асуудлыг эв зүйгээр шийдэх магадлалтай байна.10 сарын 22. Асуудлаа шийдэх өдөр. Сүүлийн өдрүүдэд шийдэж чадахгүй байсан амрагийн асуудлаа та өнөөдөр бүрэн шийдвэрлэж чадна. Та өөрийн алхам, үйлдлээ жинхэнэ хайр дээр үндэслэсэн гэж баталж чадвал нэр хүнд, амжилт ирнэ гэж одод танд амлаж байна. Түүнчлэн та өөрийн үнэн зөв гэдэгт бат итгэлтэй байгаа бол юунаас ч бүү ай. Таныг аз ивээнэ.


Жинлүүр (9/23-10/22)   

Энерги хуримтлагдсан өдөр. Амьдралын эрч нэмэгдэнэ. Шийдвэрлэж болмооргүй хүнд асуудлыг ч төвөггүйхэн учрыг нь олно. Бүтээлч чадвартангууд оюун чадамжаа нуух болно. Од гараг нийгмийн байдлаа сайжруулах мөн материаллаг байдлаа нэмэгдүүлэх боломжийг алдахгүй байхыг зөвлөж байна. Шинэ ажлаас бүү татгалз. Энэ нь алдагдалтай мэт санагдсан ч бүү алд. Эрүүл мэнддээ анхаарч амин дэмтэй хоол хүнс хэрэглэ.


Хилэнц (10/23-11/21)   

Идэвхгүй, тайван өдөр. Чухал төсөл биеллээ олтол түр хүлээ. Та хамтрагч эсвэл анд нөхдөөсөө туслалцаа авна. Таны өмнө тулгарч байгаа бүхий л асуудлуудаасаа хол бай. Өдрийн хоёр дахь хагаст хүүхдүүдтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүл. Цорын ганц таагүй зүйл бол бие бага зэрэг тавгүйрхэнэ. Хосуудын хувьд хүндхэн харилцаатай байна. Магадгүй харилцаанд тань нэгэн дэлбэрэлт болж болох юм.


Нум (11/22-12/21)   

Бүтээж туурвих, урлах, уран сайхны ажилд оролцоход таатай өдөр. Ялангуяа бүтээж туурвих чиглэлийн ажил эрхлэгч хүмүүс амжилтаар дүүрэн байх ба аливаа уулзалтууд үр дүнтэйгээр төгсөнө. Бусад мэргэжлийнхний хувьд дурын ажил хэргийг бүтээж туурвих харилцаа холбоонд дор хаяж өмнөх өдрүүдэд үүссэн таагүй байдлуудын зарим нэг хэсгийг даван туулж нөхөх боломжтой. Энэ өдөр хүч шаардсан биеэ даасан ажил руу хамаг анхаарлаа төвлөрүүл.


Матар (12/22-1/19)   

Өөрийн гаргаж буй үйлдэл, үг яриандаа анхаарч, түүндээ үнэлэлт дүгнэлт хийх өдөр. Үүрэг хариуцлага хүлээхгүй байхыг хичээгээрэй. Хувийн амьдралаа дээшлүүлэх боломж гарч ирэх магадлал өндөр байгаа учир үүнийг анзааралгүй дэргэдүүрээ өнгөрүүлж болохгүйг анхааруулж байна. Бусдыг татах чадвараа ашиглан ажил дээр үүссэн асуудлуудыг шийдээрэй. Мэдрэмж, үйлдэл, бодол санаагаа цэгцлэн аливаа асуудапд бусдын дэмжлэг оролцоог авахыг хичээгэзрэй. Оройг найз нөхөд, аль эсвэл ойр дотны хүмүүстэй өнгөрүүлээрэй.


Хумх (1/20-2/18)   

Ажил хэргийн ажиллавар хийхэд тохиромжгүй өдөр. Танилтайгаа ба түнштэйгээ харилцахыг азнахыг хичээ. Чухал энэ өдөр шинэ хүнтэй танилцах нь онцгүй үр дагавартай байна. Мөнгө хөрөнгө оруулахаас зайлсхий. Боломжит ашиг хуурамч байна. Үүнд сэтгэл санаагаар унах гэсний хэрэггүй бөгөөд харин ч ийм зүйлээс сургамж авах нь илүү дээр гэдгийг анхаар.


Загас (2/19-3/20)

Хүнд, шүүмжлэлттэй өдөр. Энэ өдрийг та маш их ачаалалтайгаар, хэцүү өнгөрөөх болно. Таны хувьд тайван амгалан байдлыг сахин хадгалахад маш хүнд байх нь. Энэ нь хэрүүл маргаанд татагдан ороход хүргэх ба улмаар биеийн эрүүл мэндийг муутгаж дордуулна. Дахин хэзээ ч эргэн ирэхгүй энэ өдрийг гомдоосон хэн нэгнээс уучлалт гуйх, амьдралд дахин алдахгүйн тулд өөдгүй атаархуу зангаа хаяж чадваас ирэх онд таны санасан зүйл өөдрөг байхыг од гараг сануулсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш