Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2015 оны 10 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд болон өмнөд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм, Говийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 хэм хүйтэн, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны 10 дугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд нутгийн баруун хагаст цас орно. Салхи 23-нд зүүн зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн баруун хагаст секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.