logo
Өнөөдрийн зурхай /2015.10.22/

Өнөөдрийн зурхай /2015.10.22/

2015/10/22

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 22. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 9. Бархасвадь гараг. Тооно одтой, 6 цагаан мэнгэтэй, цагаагчин хонь өдөр. Модон хохимой өдөр.

Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 19 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Эрч хүчтэй өдөр. отоод эрх чөлөө, сэтгэлийн тэнцвэрт байдлын төлөө идэвхтэй тэмцэх болон бузар шуналын эсрэг зогсох үе эхэлнэ. Амьдрах эрч хүч нэмэгдэнэ. Хувийн амьдралд тохиох зарим таатай өөрчлөлтөд бэлэн бай. Таны өөрийгөө элбэг дэлбэг гэж мэдрэх тань сул тал гэж бүү бод. Таныг аз хүлээж байна.


Үхэр (4/20-5/20)

Хоёрдмол, эсрэг тэсрэг өдөр. Худал хуурмаг байдал, атаархал бүгдийг өөрийн болгох гэсэн оролдлого зэргээс болж бүх зүйл эмх замбараагаа алдах болно. Тиймээс өөрийхөө дотоод итгэл үнэмшлээ аль үед нь гаргах хэрэгтэйг дахин нэг бодож үзэх хэрэгтэй. Та эхэндээ ховорхон тохиох сэтгэл гутралд орж болзошгүй. Ганцаараа үлдэж болохгүй найз нөхөд, ойр дотнын хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярих эсвэл хэн нэгнийд зочилж оройг хөгжилтэй өнгөрөөгөөрэй. Сайхан сэтгэлтэй хэн нэгэнтэй харилцсанаар тайвшрал авна.


Хамтатгах (5/21-6/21)

Хүнд үе. Танд яг л нүхэнд унаж, хаашаа ч гарах боломжгүй болсон мэт санагдах бөгөөд бусад хүмүүс туслах туслахгүй байх нь огт хамаагүй, энэ байдлаас аль болох хурдан гарахыг хичээ. Танд ийм чадвар байгаа гэдэгтээ бүрэн итгэх хэрэгтэй. Дотны хүнтэйгээ харилцаагаа сэргээхийн тулд шийдвэрлэгдээгүй асуудлуудтай тулгарч ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулна. Аливаа асуудлыг турших байдлаар шийдвэрлэлгүйгээр шалгарсан аргаар шийд. Зарим нэг эрүүл мэндтэй холбоотой асуудлууд гарч ирнэ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таатай өдөр. Бизнесын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ ордныхоны хувьд тааламжтай байх бололтой. Санхүүгийн байдал сайжрах болно. Магадгүй, сугалаанд хожих, хуучин өр төлбөрөө авах, ашигтай наймаа хийж мэднэ. Энэ ордныхоны эмэгтэйчүүд Буд гарагын ивээлээр хайр сэтгэлийн асуудлаа нааштай шийдэж чадна. Шинэ хүнтэй танилцаж, адал явдалтай учирна. Эрч хүчийг авах ба энэ нь цаашдын амьдралд эерэг үр дүн авчрах магадлал өндөр байна.


Арслан (7/23-8/22)   

Мэдрэмтгий энэ ордныхон сэтгэл хөдөлгөсөн роман, тууж уншаад үйл явдалд нь хэт автах болно. Эхнэр юм уу нөхөртэйгөө эсвэл хайртай хүнтэйгээ хамт байх төлөвлөгөө зохиоход яг таарсан үе. Ялангуяа сүүлийн үед харилцаа тань бага зэрэг хэлбэлзэлтэй байгаа бол. Ганц бие э зөн совиндоо итгэ.


Охин (8/23-9/22)   

Асуудлаа шийдэх өдөр. Сүүлийн өдрүүдэд шийдэж чадахгүй байсан амрагийн асуудлаа та өнөөдөр бүрэн шийдвэрлэж чадна. Та өөрийн алхам, үйлдлээ жинхэнэ хайр дээр үндэслэсэн гэж баталж чадвал нэр хүнд, амжилт ирнэ гэж одод танд амлаж байна. Түүнчлэн та өөрийн үнэн зөв гэдэгт бат итгэлтэй байгаа бол юунаас ч бүү ай. Таныг аз ивээнэ.


Жинлүүр (9/23-10/22)   

Магадгүй гэнэтийн мэдээ дуулах бөгөөд энэ нь шударга биш мэт танд санагдах болно. Мөн хуучны өр тань нэхэгдэн эсвэл мартагдсан үүрэг хариуцлагыг танаас нэхэх болно. Өөртөө шүүмжлэлтэй ханд, алдаануудаа эргээд сана, мөн үйлдлээ. Гэр бүлд таагүй уур амьсгалтай байх болно. Амьдралын эрч хүч таны хувьд уналттай байна. Найз нөхдийн тусламж авахаас бүү татгалз. Уурлах бухимдах уйлахаас зайлсхий. Сэтгэл санаагаа амгалан тайван байлга.


Хилэнц (10/23-11/21)   

Шүүмжлэлтэй өдөр. Дурын ажилдаа болгоомжтой мөн хянамгай байхыг зөвлөж байна. Магадгүй та ядралд, бие тавгүйрхэж магадгүй. Магадгүй танд таагүй зүйл тохиолдож таны байдал хүндрэх бололтой. Өөрийнхөө үйлдэлд анхаарал болгоомжтой ханд. Таны ойр дотнын ямар ч хамааралгүй нэгэн гэр орны нөхцөл байдлыг таагүй уур амьсгалтай болгож магадгүй. Өөрийн эрүүл мэнддээ анхаараарай. Сэтгэл санаагаар унаж магадгүй.


Нум (11/22-12/21)   

Ажиллаж хөдөлмөрлөх идэвхи нэмэгдэх өдөр. Магадгүй, танд унасан ч сэхсэн ч ажил төрлийн үйл ажиллагаанд хар толгойгоороо шурган орох шаардлага гарч мэднэ. Таны ажлын замд хүндрэл бэрхшээл, саад тотгор, сорилт шалгалт таарах боловч, том амжилт гаргах боломж байна. Таны зүрх сэтгэл ер бусын сонор соргог байх бөгөөд үүссэн ачааллыг нуруунаас авч хаяснаар сэтгэлийг догдлуулна. Энэ ордны олонхи эцэг эхчүүдийг үр хүүхдүүд нь гаргасан амжилтаараа баярлуулна.


Матар (12/22-1/19)   

Удаан хугацааны амьдралын төлөвлөгөөндөө зарчмын томоохон өөрчлөлт хийхийг зорих ба энэ нь танд нэг хэсэгтээ мартагдахгүй байх бололтой. Зөвхөн дипломат зан чанар бүх төрлийн харилцаа холбоонд үнэлж баршгүй тус хүргэнэ. Таны ажиллах чадвар өндөр байж бага хугацаанд ихийг амжуулан бусдын гайхшралыг төрүүлнэ. Эрч хүчтэй байдал, шаргуу зан чанар тань ажлын үр дүнд эерэгээр нөлөөлнө. Хичнээн завгүй байсан ч хайртай хүн, үр хүүхдүүддээ зарцуулах цаг гаргахыг хичээгээрэй.


Хумх (1/20-2/18)   

Гэр бүлд эсвэл ойрын төрөлтэйгээ асуудал гарч болно. Гэвч бүх зөрчилдөөний шалтгаан нь таны хэт мэдрэмхий байдал юм. Санаандгүй анхааруулгыг зүрхэндээ хэт ойрхон тусгахгүй байхыг хичээх хэрэгтэй. Бодлоготой ба биеэ барих нь чухал. Энэ нь эмэгтэйчуүдэд ялангуяа хамаатай байна. Эргэн тойрнын хүмүүстэй ширүүн харьцаж, сав л хийвэл гомдоллохоо боль. Бусдаас давамгайлах хүсэл тань эргээд таны эсрэг эргэж болзошгүй.


Загас (2/19-3/20)

Холбоо сүлбээ тогтоох, аялж жуулчлах, шинэ сэтгэгдэл төрүүлэхэд тааламжтай өдөр. Яагаад ч юм урьд өмнө сайнгүй харилцаатай байсан хүмүүстэйгээ эвлэрч найрамдах боломж гарах нь дамжиггүй. Ойр дотны хүмүүс, аль эсвэл эртний танилуудын тусламжтайгаар өнөөдөр үндсэндээ таагүй байдлуудыг засаж сайжруулах боломж гарна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш