Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 23. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 11. Сугар гараг. Чөдөр одтой, 5 шар мэнгэтэй, хар бич өдөр. Модон хохимой өдөр.
Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 19 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өөрийгөө бүрэн харуулахад тааламжтай өдөр. Аливаа маргаан мэтгэлцээнд оролцвол ой ухаанаараа онцгойрох болно. Сэтгэл хөдлөлд сэтгэлийн хүч тань эерэгээр нөлөөлөх болно. Гэр бүлтэйгээ харилцах харилцаа аажмаар тогтворжиж, харилцан ойлголцлоор дүүрэн байна.
Үхэр (4/20-5/20)
Бодлоготой байх өдөр. Хүмүүсийн хэлж ярьж байгаа бүхэн тэдний бодол санаанаас өөр байх болно. Тиймээс зүгээр л өөрийн хэлж буй зүйлдээ эзэн болж, ухамсартай байх хэрэгтэй. Таны амьдралыг үндсээр нь өөрчлөх мэдээ хүлээж авна. Ихэнх энэ ордныхон хүнд шийдвэр гаргах энэ нь буруу шийдвэр байх болно. Эцсийн шийдвэрийг гаргахаасаа өмнө бодол санаагаа цэгцлэн тайвширч яаран шийдвэр гаргасны хэрэггүй. Харин ийм нөхцөлд буруу шийдвэр гаргахаасаа зайлсхий.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр та аль болох тайван байж, танд саад болох зүйлээс хол байхыг хичээ. Бага багаар амьсгаагаа түгжин гаргаж, эсвэл гадаа гаран цэвэр агаараар амьсгал. Ойр дотны хүнтэйгээ харилцаа муудах эсвэл удирдлагаасаа шүүмжлэл хүртэнэ. Таны зөн совин болон урдаас харах чадвар тань болж буй нөхцөл байдлыг шйидвэрлэхэд тусална. Өдрийн хоёрдугаар хагаст сэтгэл санаа тайвширч амгалан бай болно. Гэртээ эрт харьж өнөөдрийн болсон явдлын талаар эргэцүүлэн сайн бод.
Мэлхий (6/22-7/22)
Шинэ ажил эхлүүлэх, аль эсвэл хуучны төсөл төлөвлөгөөгөө урагшлуулахад таатай өдөр. Од гараг урьд өдрийн адилаар таныг ивээсээр байна. Найз нөхөд болон ивээн тэтгэгчийн тусламж дэмжлэгтэйгээр ирээдүйн их ажлынхаа гарааг амжилттай эхлүүлж чадна. Үдээс хойш өөрийн үзэл бодлоо хамгаалах шаардлага гарч ирнэ. Гэхдээ биеэ барьж асуудлыг аль болох өөрийн хүссэнээр шийдэхийг хичээх гэсний хэрэггүй.
Арслан (7/23-8/22)
Багийн уулзалт, олон нийтийг хамтарсан лекц, эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хэн нэгэнтэй уулзах зэрэг нь бүгд амжилтад саадгүй хүрэх, эерэг үр дүнтэй үйл ажиллагаа юм. Хэтэрхий хол урагшлахаасаа өмнө учраа олохгүй байгаа зүйлээ ойлгомжтой болгоорой.Үгүй бол цаг болон эрч хүчээ хий дэмий зарах хэрэг гарна. Санаа болон төлөвлөгөөнүүдээ даргадаа танилцуулснаар, бодит байдалд хэрэгжүүлэх сайхан боломж гарч ирнэ. Зарим хонинуудын ажлын явц онцгой амжилтад хүрнэ. Ингэснээр шинэ албан тушаалд очих, тушаал дэвших, цалин нэмэгдэх зам тавигдах болно.
Охин (8/23-9/22)
Хоосон мөрөөдөл, хуурамч амлалт, хууран мэхлэлтээс сэрэмжил. Өнөөдөр харанхуй газраар явахаас зайлсхий. Толинд цөөн хар. Спортоор хичээллэх нь танд сайнаар нөлөөлнө. Түүнчлэн найз нөхдийн ажил, ахуйн асуудлаар хөөцөлд. Бэртэл гэмтэл авах магадлал өндөр байна. Мөн түрэмгийлэлд өртөх буюу бүдүүлэг хүмүүстэй учирч болзошгүй. Энэ өдөр дэгдсэн зөрчил танд ашиггүйгээр төгсөнө.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр танд бүх зүйл бүтэмжтэй байгаа мэт санагдах боловч энэ нь хуурмаг юм. Удирдлага болон хамтрагчийнхаа харилцаанд анхаарал тавихыг зөвлөж байна. Нөхцөл байдал ямар ч үед муугаар эргэж болзошгүй. Шинэ танилуудаас хол бай. Шинэ холбоо ирээдүйд олон асуудлыг авчрах болно. Мөн хэрүүл маргаан үүсгэхгүй байхыг зөвлөж байна. Архи дарс хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий.
Хилэнц (10/23-11/21)
Шинэ зүйл эхлүүлэхэд таатай өдөр. Танаас шийдэмгий мөн өөрийн үйлдэлдээ хариуцлагатай байхыг шаардаж байна. Хэрэв та удаан мунгинах аваас боломжийг алдах болно. Ажил албан дээрээ зожиг далд явуулгатай байж болохгүй, энэ нь албан тушаал ахих боломжийг үгүй хийнэ. Хувийн амьдралдаа гэнэтийн таатай зүйл тохионо. Үүнд сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Нум (11/22-12/21)
Зөрчилдөөнтэй, хоёрдмол өдөр. Өдрийн эхний хагаст та бүхний анхаарлын төвд байх ба энэ нь таныг биеэ тооход хүргэж мэднэ. Хэрвээ үнэн сэтгэлээсээ мэдрэхгүй бол эргэн тойрныхон магтаалын үгс болон хуурмаг инээмсэглэлээр таныг сорино. Аливаа зүйлийг хэтрүүлэх, хэмжээ алдагдах хандлага байх бөгөөд зохиож ярих байдал тань бас хүчтэй байна.
Матар (12/22-1/19)
Удаан хугацааны туршид мөрөөдөж байсан ажил төслөө хэрэгжүүлэх боломж танд олдоно. Харин түүнийгээ хэр зэрэг амжилттай дуусгах эсэх нь өнгөрсөн сарын сэтгэл санааны байдал болон эд матеариалын хуримтлалаас шалтгаална. Үргэлж инээмсэглэж яваарай. Эндээс амьдралын таатай мөчүүд, хайр сэттэл, амжилт бүтээлийн явц шалтгаалах бололтой. Бизнес болон санхүүгийнхан салбартаа амжилт гаргаж албан тушаал ахих, шинэ ажлын байртай болох боломжийг өөртөө гаргаж чадна.
Хумх (1/20-2/18)
Та хэтэрхий их танилын харилцаанд найдсаны ба өгсөн ажилд сэтгэлгүй хандсаны учир даргатайгаа зөрөлдөж болно. Гэвч хоорондын харилцаа сайн болно. Одод нь санхүүгийн асуудалд амжилт ба эв найрамдал харилцан ойлголцол амлаж байна. Ажил хэргийн түншүүдтэйгээ ирүүн дориун харьцах нь мэргэжлийн үйл ажиллагааны үр дүн, бүтээмжид сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаар. Агаар салхинд гарч сэтгэл санаагаа сэргээх зугааллагыг өөрөө удирдан зохион байгуул.
Загас (2/19-3/20)
Аюултай бэрх өдөр. Цухалдал бухимдал нь даахад бэрх болж улмаар энэ нь газар авч уур хилэнг улам ихээр бадраана. Та өөрөө өөртөө итгэх итгэлээ тасралтгүй алдсанаар өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж мэдрэхэд хүрнэ. Бусдад таалагдахын тулд заавал бүх зүйлийг зөвшөөрөх алба байхгүй бөгөөд энэ нь тэднийг улам ч давраах аюултай. Од гаригс ихээр идэхийг таашаахгүй байгаа ба бүх зүйлд өөрийгөө буруутган зэмлэхгүй байхыг зөвлөж байна. Танд амралт, тайвшрал зайлшгүй хэрэгтэй байна.