Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 14. Сумъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, 2 хар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр.
Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг50 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ямар нэгэн ажлыг эхлүүлэх, мэдээлэл хүлээж авах ба түүнийг хувьдаа ашигтайгаар ашиглахад сайн өдөр. Удирдлага болон хамтрагчаасаа сануулга авахгүйн тулд ажил дээрээ алдаа дутагдал бүү гарга, анхаарал болгоомжтой байгтун. Амьдралын хүч чадал юмсын бодит байдпыг үнэлэхэд түвэгтэй байхаар өндөр түвшинд байна. Түргэдсэн дүгнэлт бүү хий, бардам зангаа дарж нийтийн жишгийг дага. Найз нөхөд ойр дотныхоо хүмүүсийн зөвлөгөөг анхааралтай сонсох нь цаашдын алдаа эндэгдэл гарахаас сэрэмжпэхэд тус болно.
Үхэр (4/20-5/20)
Хамааралгүй бодолтой холбоотой хүнд аюултай өдөр байна. Болж буй үйлдлүүд танаас хамааралтай байна. Таагүй хандлага санхүүгийн алдагдал авчирна эсвэл бодлогогүй зарлага авчирна. Шинэ ажил эхлүүлэхээс өмнө одоо хийж буй ажлаа бүрэн дуусга. Тэгвэл та сэтгэл хангалуун үлдэх болно. Хэрвээ одоо хийж байгаа зүйлдээ тэвчээртэй байж чадвал цаашид шинээр орлого орж ирэх болно. Эсрэг хүйстэнтэйгээ үл ойлголцож зөрчилдөөн үүснэ.
Хамтатгах (5/21-6/21)
Тааламжтай өдөр. Хүнийг өөртөө татах авьяас, бүтээлч төрөлхийн зан чанар тань бусдыг гайхшируулаад зогсохгүй өөрийн зөн билгийн чадвараараа бусдад нөлөөлөх авьяас тань тодорч мэдэх нь. Өөрийн үзэл бодол, санаа санаачилгаа хэрэгжүүлэхээ зогсоох гэсний хэрэггүй гэж од гаригс зөвлөж байна. Хоол боловсруулах системийн эд эрхтэнд асуудал үүсч болохыг анхаараарай.
Мэлхий (6/22-7/22)
Тайван, аядуу байдлаар өнөөдрийг эхлүүлнэ. Мэдлэг чадвараа гүнзгийрүүлэн сайжруулж, орлого орох шинэ эх үүсвэрийг нээх байна. Мөнгө санхүүгийн хувьд бага зэргийн дэвшил гарах боловч урьдчилан төлөвлөгдөөгүй зардлууд болон хуримтлагдсан өр төлбөрийн баримтууд бүх ашиг орлогыг хуу хамах бололтой. Худал хуурмаг яриа, гадны хүний зөвлөгөө, гүжир гүтгэлэгээс болгоомжлох хэрэгтэй. Ажлын дараа гэр лүүгээ яарахыг зөвлөж байна. Орой үдэш ганцаараа зугаалахыг од гаригс таалахгүй байна.Учир нь гадны үл таних хүмүүсийн гэмт халдлага, уур хилэнгийн бай болж мэдэх магадлал өндөр байна.
Арслан (7/23-8/22)
Cap олон төрлийн харилцаа холбоог бий болгох төлөвтэй тул өнөөдөр дээшилж доошлох өдөр. Мундаг байж, ямар ч хүнд зүйл тулгарсан хөвөн гарах хэрэгтэй. Гэр бүлийн зөрөлдөөн санааг тань зовоох магадлалтай. Зарим нэг тань зөрүүд, ядаргаатай хүүхэд шиг байдлаар асуудлаа, илэрхийлэн гаргах болно. Өгөөмөр сэтгэл тань зээл хэрэгтэй ах дүү, найз нөхдөд туслах товчлуурыг дарах нь лавтай. Энэ ордныхон ирээдүйд яахаа сайн мэддэг бөгөөд зарим үед найз нөхөд ойр донтныхноосоо зөвлөгөө авч байх хэрэгтэй.
Охин (8/23-9/22)
Өөрөө бие дааж сэдсэн, тэгээд зөвхөн дараа нь үйл ажлынхаа төлөвлөгөөг биелүүлсэн хүнд таатай өдөр. Магадгүй санхүүгийн амжилт эсвэл эхэлсэн ажлаа амжилттай дуусгаж болох юм. Хэн нэгэнтэй санаа сэтгэгдлээ хуваалцах ба өөрийн эргэлзээгээ шүүмжлэх хүсэл төрж мэдэх юм. Энэ нь асуудал үүсгэж болохыг одод анхааруулж байна. Гэр бүлээрээ агаар салхинд гарч сэтгэл санаагаа сэргээх хэрэгтэй. Энэ нь цаашдын амжилтанд нөлөөлж болно.
Жинлүүр (9/23-10/22)
Богино хугацааны аялал, мөн уулзалт таатай байна. Ажил хэргийн уулзалтанд нөхцөл байдлаа зөв мэдэрч боломжийг ашигла. Нийгмийн байдлыг дээшлүүлэх үр дүнг төлөвлөж хөдөл. Найз нөхөд хамт олноосоо туслалцаа авахаас бүү татгалз эс тэгвээс бүх зүйл тань тэг болчихно шүү. Ажил мэргэжилдээ бүтээлч хандах нь таатай өдөр. Бүтээлч байдал тань удаан үргэлжлэх болно. Эрүүл мэнд таагүй байна.
Хилэнц (10/23-11/21)
Ажлын байран дээр эерэг еөрчлөлт ажиглагдана. Санаачлагыг өөрийн гарт ав, ажил хэрэгч шийдмэг бай. Ухарч огт болохгүй. Дээд удирдлагыг үл хүндэтгэх, тогтсон уламжлалыг эвдэх хүсэлдээ хөтлөгдөн дарга болон ойр дотны хүмүүстэйгээ зөрчилдөх шинжтэй. Үдшийг ганцаараа бус найз нөхөд, ажлын түншүүдтэй хамт өнгөрөө. Гэр бүлтэй хүмүүс үр хүүхэддээ цаг гарга.
Нум (11/22-12/21)
Шинэ санааны ачаар шинэ холбоотнууд, үйл ажиллагаандаа өөр бодлогыг сонгож, өөрчилсөн учир та уулзалт, хэлэлцээрийг амжилттай давж чадна. Өнөөдөр ажил нь танаас өндөр хэмжээгээр төвлөрөх, сахилга бат, зохион байгуулалттай байхыг шаардана. Өөрийн албаны байдлаа өөрчилж, хуучин алдаануудаа засаж чадах юм. Шинж тэмдгийг анхааралтай сонж.
Матар (12/22-1/19)
Идэвхтэй амьдралын хэв маягийг барьж дагах гэсний хэрэггүй. Энэ нь таны бие болон сэтгэлийг хямруулах магадлалтай. Аливаа бэрхшээл, гаргасан алдаа дутагдалаа мартахыг хичээн түр зуур ч болов амраад авахыг хичээгээрэй. Таны ашиг орлого одоохондоо зарлагаасаа давж байгаа юм байна. Үдээс хойшхи цагаа гэртээ өнгөрөөн гэр бүлийн бяцхан баярыг тэмдэглээрэй. Долоо хоног эхэлж байгааг үл умартан хүч чадлаа нөөцлөх хэрэгтэй.
Хумх (1/20-2/18)
Шинэ ажил эхлэхэд, урт хугацааны төлөвлөгөө, уулзалт хийхэд тохиромжтой өдөр. Энэ нь ялангуяа худалдаа ба бизнесийн хүрээнд ажиллаж байгаа хүмүүст хамаатай. Бага хэмжээний ашиг ба ашигтай худалдан авалт хийж болио. Дурын эхлэл нь алсдаа сайхан үр дүн авчирна. Гэвч эрсдэх ба бүгдийг мөрийд тавьсны хэрэггүй. Таны амьдралд өөр хөгжлийн түвшинд эргүүлэгг шинэ ажил ба төлөвлөгөө орж байгаа учир анхаарал болгоомжтой байх нь чухал юм.
Загас (2/19-3/20)
Туйлын таагүй өдөр. Гадны хүний сөрөг нөлөө гарч болно. Боломжоороо харилцааг багасгах, таны эргэн тойрон дахь замбараагүй зүйлсийг эмх цэгцэд оруулах гэсний хэрэггүй, биеэ барь. Амьдралын эрч хүч буурах хандлагатай. Халдварт өвчнөөр өвдөх, гэмтэх магадлалтай.