logo
Өнөөдрийн зурхай /2015.10.28/

Өнөөдрийн зурхай /2015.10.28/

2015/10/28

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 28. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 16. Буд гараг. Гоё хүүхэн одтой, 9 улаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр.

Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Бодоготой байх өдөр. Бизнес эрхлэгчид болон өндөр албан тушаалтнууд туйлын завгүй байх боловч ажлын үр бүтээмж таны хүссэн хэмжээнд хүрэхгүй бололтой. Үйл хэргийн эргэлт өнөөдөр таныг бүхэлд нь залгих болно. Та бүх хүнд хэрэгтэй ба тэр бүхний учрыг олох хэмжээнд байхгүй тул эхлээд нөхцөл байдлыг урьдчилан үнэлж дүгнэхийг хичээ. Нөхцөл байдлыг буруугаар үнэлэх, бодлогогүй хуумгай амлалт, аль эсвэл ачаалагдсан их ажлаас болж түвэгтэй байдал үүсэх бололтой. Үдшийг хэн нэгнийд зочилж өнгөрөө.


Үхэр (4/20-5/20)

Шүүмжлэлтэй өдөр. Эргэн тойрны хүмүүсийн тусламжаас бүү татгалз. Хувийн ажил болон хамтын үйл ажиллагаанд таатай байна. Аливаа асуудалд тэвчээртэй, таагүй сэтгэл хөдлөл бүү гарга. Ингэж чадсанаар аливаа зүйлийн мөн чанарыг ойлгож өөртөө тусгаж авах болно. Өөрийн бодит орлогоо сайн тооцоолсноор санхүүгийн хувьд асуудал гарахгүй. Хайр дурлалын харицаа амжилттай байх бөгөөд энэ боломжийг ашиглан өөрсдийн талаар илүү ихийг мэдэхийг хичээ.


Хамтатгах (5/21-6/21)

Хэрвээ та өөрчлөлт хийхийг хүсэж байгаа бол өнөөдөр л гүйцэтгэх хэрэгтэй. Харин гол нь хүсэн хүлээж байгаа үр дүнгээ одоо бус, хэсэг хугацааны дараа хүртэх тул хүлээх л шаардлага гарна. Та санамсаргүй байдлаар, өөрөөр хэлбэл тохиолдлоор хэн нэгэнтэй уулзаж учирч мэдэх ба энэ нь таны амьдралд төдийлэн ул мөрийг үлдээхгүй л болов уу. Энэ цаг мөчид өөрийн алдар хүндийг дээшлүүлж, байр сууриа бэхжүүлж чадах ба бас хайр сэтгэлтэйгээ учрах бололтой. Цэвэр агаарт зугаалж, эрүүл мэнддээ анхаарал тавихыг зөвлөж байна. Согтууруулах ундаанаас холхон байх нь танд тустай.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өөрийнхөөрөө байх өдөр. Аливаа тулгарах саад бэрхшээлийг үл тоон өрсөлдөгчдийн үйл ажиллагааг үл тоож санал болгосон шинэ төслийг хүлээн авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Ажил хэрэг, уран бүтээлийн болон аль ч салбар болон хайр сэтгэлд ашиг орлого орох магадлал таныг хүлээж байна. Хүсэн мөрөөдөж буй зүйлээ бодит боломжтой нийцүүлэн дэнсэлж, хүчин чадлынхаа хил хязгаарыг давахгүй ажиллаж чадвал амжилт ойрхон байх ба эс бөгөөс ялалт чинь гутамшигтайгаар ялагдлаар төгсөж магадгүй. Хувийн амьдралд эерэг болон сөрөг томоохон өөрчлөлтүүд ээлжлэн тохиож болзошгүй.


Арслан (7/23-8/22)   

Урьд өдрийн хандлагууд хэвээр үргэлжилнэ. Нийгмийн болон шилжилт хөдөлгөөн хариуцдаг албаны ажилчид, зочид буудлын бизнес эрхэлдэг хүмүүс ажилдаа алдаа эндэгдэл гаргаж болзошгүй байгаа тул өнөөдөр маш их хариуцлагатай байх хэрэгтэйг одод анхааруулж байна. Жаахан ч гэсэн хариуцлага алдвал асуудал хүндэрч хуулийн байгууллагад очиж магадгүй байна. Гэхдээ бас хий дэмий хүн хардах гэсний хэрэггүй шүү. Таныг ардуур чинь хийсэн ажлыг чинь үнэгүйдүүлдэг хэсэг бүлэг хүн байгааг анхаар.


Охин (8/23-9/22)   

Бүхэлдээ сайн өдөр. Урьдаас та төлөвлөсөн бол энэ өдөр амжилттай болно. Өдрийг идэвхтэй өнгөрүүл. Хэрвээ ажил хэргийн уулзалт төлөвлөсөн бол үдээс өмнө хийх хэрэгтэй. Учир нь үдээс хойш гэрийн ажил хийхэд хүрнэ. Энэ өдөр мөнгөний орлого орох магадлалтай бөгөөд шинээр худалдан авалтанд сайн. Хэрвээ энэ худалдан авалт нь овор хэмжээтэй бол таны сэтгэл ханамжинд таатай байх болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Таатай өдөр. Од гарагтанд өгөөмөр хандах болно. Онцгой хэн нэгний нөлөөн дор байх хүмүүс бүтээлч ажилд анхаарлаа хандуулах мөн хүмүүжилдээ анхаарах болно. Ажлын асуудалд овсгоотой, самбаатай ханд. Хүлээж авсан ажилдаа сүүлийн мөчид үгүй гэсэн хариулт өгвөл нэр хүндээ алдахад хүрнэ. Тиймээс ойр дотнын хүмүүсийнхээ зөвлөгөөг ав. Сэтгэлээ ойр дотнынхондоо нээ. Гэр бүлийн асуудлыг шийдвэрлэхэд таатай байна. Өнөөдөр аль эрт мартагдсан тэр сэтгэгдэл буцаж ирнэ. Гэр бүлд тань дулаан уур амьсгал мөн хайраар дүүрэн бялхах болно.


Хилэнц (10/23-11/21)   

Албан томилолтоор явах буюу аялалаар явах үеэр таны нандин хүсэл биелнэ. Шинэ санаа, санаачлага гаргаснааар ажллын талбарт зохих ахиц гаргана. Үдээс хойш ажлын идэвхээ бууруул гэж одод зөвлөж байна. Ажлын түншүүдтэй харьцахдаа сэтгэл хөдлөлдөө бүү авт. Итгэж явдаг хүний зохисгүй үйлдлээс болж, та сэтгэлээр унаж магадгүй байна. Хүн бүр адилгүй шүү дээ.


Нум (11/22-12/21)   

Амьдралын эрч хүч доогуур байна. Мэдрэлийн гэнэтийн тэсрэлт, цочмог байдал гарах магадлал ихтэй байна. Өөрийн сэтгэл санааны илрэлийг удирдаж чадах хэрэгтэй. Ямарч санхүүгийн үйл ажиллагаанд энэ өдөр тохирохгүй байна. Ажлын эхлэл сүйрч, бүтэлгүй болно. Танд өгсөн үүрэг, амлалт нь хуурмаг, хүлээсэн үр дүнд хүрэхгүй болно. Материаллаг алдагдлаас зайлсхийхийн тулд ажил хэргийн идэвхээ бууруулах хэрэгтэй. Удирдлага ба хамт ажиллагсадтайгаа санал зөрөлдөж магад.


Матар (12/22-1/19)   

Таны сэтгэл санаа сайн байж өөдрөг үзэл, хүч чадлаар дүүрэн байх бололтой. Харин харьцаандаа алдаа гаргаснаас үүдэж найз нөхөд, хамтран ажиллагсадтайгаа маргаан зөрчилд орж харилцан бие биенээ гомдоох зүйл гарах магадлал байгааг од гарагс анхааруулж байна. Сэтгэлийн хөдлөлөө барьж асуудалд тайван хандсанаар зөрчилдөөнт байдлыг намжаана. Хэрвээ та жолооны ард байх бол замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох нь чухал байна.


Хумх (1/20-2/18)   

Таагүй өдөр. Мэргэжлийн түвшинд эсвэл гэр бүлийн харилцаанд хүндрэл гарч болно. Өөрийн ажлаа бусдын мөрөнд тохох гэсний хэрэггүй. Аюултай нөхцөлөөс гарах ердийн биш замыг хай. Амьдралын асуудлуудыг зүрхэндээ хэт ойрхон тусгаж авсны хэрэггүй. Эрүүл мэндээ хадгалахыг хичээ. Хэрвээ өнөөдөр та өвдөх юм бол өвчин чинь хүндэрч удаан эдгэх болно. Өөрийгөө хайрла. Үдээс хойш толгой өвдөж магадгүй.


Загас (2/19-3/20)

Шинээр танилцах харилцаа нь амжилттай болно. Анхаарлаа төвлөрүүлэхийг шаардах, үйлдлийг нягт нямбай хийх, нямбай байх ажилд таатай өдөр. Энэ өдөр нийлэмжтэй байдал, тэнцвэртэй ба шударга байдлаар тэмдэглэгдэнэ. Одод нь хувийн санаагаа хэрэгжүүлэх оролдлогод туслах, хүссэн зорилгодоо хүрэхэд туслах болж байна

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш