Америкийн Флорида мужид хөгжмийн авьяастай ч хоёр гаргүй зөвхөн хөлөөрөө гитар тоглодог авьяаслаг уран бүтээлч, дуучин байдаг байна. Тони Мелендез дуугаараа дамжуулан бусдад сэтгэлээ илэрхийлдэг байна.
“Би дуунд уярдаг, бүжиглэдэг. Дуугаар дамжуулан би бурхандаа залбирдаг. Дуу хөгжим миний өнгөрүүлсэн амьдралын хамгийн сайн сайхан мөч, агшин бүр лүү минь буцаан аваачдаг” хэмээн тэрбээр ярьжээ.
Жон Херолд ахлах сургуулийн сурагчид түүний тоглолтыг үзээд биширсэн байна.
Нэгэн сурагч, “Би түүний тоглолтоос маш их эрч хүч, сэтгэлийн тэнхээг мэдэрлээ” гэсэн бол тоглолтыг үзсэн өөр нэгэн хүү, “Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч бидэнд маш их үлгэр дуурайл болж байна” гэжээ. Тони Мелендез, “Би бүх уран бүтээлэээ хөлөөрөө хийдэг. Би хөлөөрөө нот, дууны үгээ бичиж, аяа зохиодог. Би бүхнийг чадна. Бусад хүмүүсээс ялгагдах зүйл гэвэл тэдэнд байдаг хоёр гар л надад байдаггүй” гэлээ.
Тони Мелендез бусад мужуудаар аялж, жилд 150 гаруй удаа аялан тоглолт хийдэг байна. Төрөлхийн хоёр гаргүй төрсөн ч эцэг, эхдээ гомдоггүй. Харин ч эцэг, эхдээ болон бурхандаа авьяастай төрүүлсэнд нь талархаж явдаг байна. Мөн яагаад завал би хөгжлийн бэрхшээлтэй, тахир дутуу болж төрсөн юм бэ? гэж хэзээ ч өөрөөсөө асуж байгаагүй юм байна. Тони бага байхаасаа л хөлөөрөө хамаг юмаа хийж сурчээ. Нэлээн сүүлд хөгжмийн авьяастайгаа мэдэрч хөгжмийн их урлагт хөл тавьсан байна. Тони Мелендез амьдралд талархаж явахыг оюутнуудад зааж сургаж явдаг байна. Хэлэх дуртай үг нь “Хүний сэтгэл гэдэг сайхан!”
Shuum.mn