logo
Евро бүсийн хямралыг удахгүй шийдвэрлэнэ гэлээ

Евро бүсийн хямралыг удахгүй шийдвэрлэнэ гэлээ

2011/10/11
Евро Бүсийн (ЕБ) тэргүүлэгч улсууд болох Герман, Францын удирдагчид уулзаж, энэ сарын төгсгөл гэхэд ЕБ-ийн хямралыг тогтворжуулах төлөвлөгөөнд санал нэгдлээ.  “Манай улс төдийгүй бусад улсуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа Евро бүсийн хямралын эсрэг өргөн хүрээтэй арга хэмжээ авахыг дэлхий нийт шаардаж байна. Бид энэ сарын эцэс гэхэд эдийн засгийн хямралыг тогтворжуулах төлөвлөгөөнд санал нэгдээд байна. Бид Францын Канн хотод удахгүй болох Их-20-ын уулзалтын өмнө хямралын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм. ЕБ-ийн хямралыг, ялангуяа Грекийн хямралыг шийдвэрлэхийн тулд Европын банкуудыг капиталжуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай” гэж Францын ерөнхийлөгч Николас Саркози мэдэгдлээ.
Германы Канцлер Ангела Меркел Европын банкны мөнгөний эргэлтийг сайжруулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ гэж мэдэгдлээ. Тэрбээр, “Бид Грекийн мөнгөний хатуу бодлого буюу “Тройка”-г дэмжиж ажиллаж байгаа.  Геркийн “Тройка” бодлого хэрэгжиж, Грек улс удахгүй хямралаас гарснаар Евро бүсийн гишүүн хэвээр үлдэнэ гэж найдаж байгаа. Герман болон Франц улс ЕБ-ийн гишүүн улсуудыг Эдийн засгийн хямралаас гаргах тал дээр дэмжиж, илүү нягт хамтран ажиллах болно. Хямралыг шийдэх гарц бол улсуудын хоорондын худалдааг өргөжүүлэх явдал юм” гэж хэллээ.   
Евро бүсийн эдийн засаг хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг учир Европын хямрал АНУ, Хятад зэрэг том эдийн засагтай улс орнуудад сөргөөр нөлөөлж байгаа. Тиймээс Евро бүсийн орнууд бусад том эдийн засагтай улс орнуудын зүгээс хүчтэй дарамт шахалт, шүүмжлэлд шүүмжлэлд өртөөд байгаа юм. Ирэх Их-20 ын уулзалт 11 сарын эхээр Францын Канн хотод болно.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш