Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 03. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 21. Ангараг гараг. Найралт эх одтой, 3 хөх мэнгэтэй, харагчин хонь өдөр.
Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 8 цаг 01 минутад мандан, 17 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Таатай өдөр. Өнөөдрийн эрч хүч бол биеэ өргөмжлөх, хэт итгэлтэй байх явдал юм. Уян хатан байдал, хөл дээрээ зогсох тухай бодол, санаанд оромгүй зүйлсийг бий болгох чадвар зэрэг нь таны бизнес болон хувийн харилцаанд тань гарч ирэх болно. Хүссэн зүйлдээ хүрэхэд тааламжтай өдөр. Өөрийгөө боддог хувийн үзэлдээ хэт туйлшрахгүй байж чадах тохиолдолд л зоригтойгоор урагшаа явж болно.
Үхэр (4/20-5/20)
Аюултай, бас ачаалал ихтэй өнгөрөх өдөр. Гэр бүлийн харилцаанд аль эсвэл ажлын хамтрагчтай харилцах харилцаанд асуудлууд үүсэх бөгөөд худал хуурмаг амлалт гарах бололтой. Таныг нулимс, гомдол цөхрөлөөр төгсөж мэдэх шинэ сонирхол татсан үйл явдал хүлээж байх магадлал их байна. Энэ нь гэнэтийн уулзалт, учралтай холбоотой байж мэднэ. Энэ ордны эрэгтэйчүүдийн хувьд биеийн эрүүл мэндтэй холбоотой хүндрэлтэй асуудал үүсэх тул өөртөө анхаарал тавиарай.
Хамтатгах (5/21-6/21)
Хүнд бөгөөд нилээд аюултай өдөр. Ойр дотны хүнтэйгээ хэрэлдвэл та нарын харилцаа бүрэн тасарч зам замаа хөөж магадгүй. Эрүүл мэнддээ санаа тавь. Цаг агаарын байдлаас болоод таны бие эвгүйрхэж болзошгүй. Гэхдээ байдал удахгүй хэвийн болох тул үймэрч сандрах хэрэггүй. Харин бусдад өөдгүй, өчүүхэн зан гаргахгүй байхыг хичээгээрэй.
Мэлхий (6/22-7/22)
Эрүүл агаарт зугаалах, идэвхтэй амрахад сайн өдөр. Зөвхөн хялбар ахуйн ажлыг хийх хэрэгтэй. Биеийн байдал муудаж гэмтэж болзошгүй. Өөртөө өндөржүүлсэн анхаарал тавих хэрэгтэй. Уран бүтээлээр ажиллах нь дотоод нээлтэнд хүргэж эсвэл нэмэлт орлогын эх үүсвэрийг зааж өгнө. Таагүй мэдээ сонсож болно. Түүнийг тайван сэтгэл хөдлөхгүй хүлээж ав. Удахгүй бүх зүйл байрандаа орно.
Арслан (7/23-8/22)
Амжилтанд хүрэх таны зам саад бартаатай боловч элдэв хүндрэл саадыг туулаад гарах сэтгэлийн тэнхээтэй байхыг сануулж байна. Ертөнц дээр бүх зүйлс таны гайхамшигтай ажлын чадвар, шургуу байдал, ажил хэрэгч оюун ухаанд тань захирагдана. Бусдад болон өөртөө үл итгэх байдал гаргахгүй байхыг хичээ. Найз нөхөдтэйгээ уулзахад тийм ч их муу биш шүү.
Охин (8/23-9/22)
Энэ өдөр цаг хугацаа таны амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэх бөгөөд үдээс өмнө реклам сурталчилгааны үйл ажиллагаа явуулах нь тохиромжтой байна. Таны гэрт эсвэл албан тасалгаанд ирсэн зочид баяртай мэдээ дуулгаж танд аз авчирна. Найз нөхдийн болон алс холын сайн санаатнуудын тусламжаас бүү татгалз тэд ямар нэгэн санаа өвөрлөөгүй гэдэгт итгэ. Хэрвээ та таатай цаг үе, чухал агшиныг алдахгүй ашиглаж чадвал аз таныг ивээх болно.
Жинлүүр (9/23-10/22)
Хайрлаж дурлах болон бүтээж туурвих хүч чадлаа дайчлан гаргах өдөр. Бүтээж туурвих онгод хийморь нь ажил хэргийг хийж гүйцэлдүүлэх, хүндлэл сайшаалд хүрэх, тэгснээр сэтгэл хангалуун байдлыг мэдрүүлнэ. Эцсийн дүндээ, энэ өдрийг таагүй байдлуудаас хэсэг хугацаанд чөлөөлөх өдөр гэж үзэж болно. Өнөөдөр, хайртай хүнтэй харилцах харилцаа сайхан, яруу дуурсгалт, мартагдашгүй байх бололтой.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр аливаа харилцаа холбоонд орох, амлалт өгөх, хэрэгцээгүй ярилцлага өгөх зэргээс зайлсхий. Эдгээр нь зөвхөн хоёр талын уур хилэн, эгдүүцлийг төрүүлэхээс өөр зүйлийг авчрахгүй болно. Үдээс өмнөх бүх цаг заваа хуримтлагдсан асуудлуудыг зохицуулахад зарцуулах бололтой. Аливаа нэгэн ажил хэрэг, үйл ажиллагаандаа амжилтыг олохын тулд хурц ухаан, оюуны өндөр чадавхтай байж, түргэн хугацаанд зөв зүйтэй шийдвэр гаргах хэрэгтэй. Ингэж чадсан тохиолдолд аливаа тулгарсан бэрхшээл, сорил туршилтыг давж зорьсон зорилгынхоо төлөө урагшилж чадна.
Нум (11/22-12/21)
Бүтэлтэй өдөр, ялангуяа эхэлсэн ажил төрлөө амжилттай дуусгах, ажил төрлийг төлөвлөх, шинийг эхлүүлэхэд таатай байна. Ололт амжилтыг алдахгүй барьж байхын тулд хүрч очих хил хязгаараа тодорхой болгоорой. Хувийн амьдралын хувьд өндөрт байгаагаа мэдэрнэ. Таны цагаан цайлган сэтгэл, цэцэн мэргэн байдал олон хүнийг өөртөө соронз мэт татах болно. Хайр сэтгэлд анхны сэтгэгдэл болон зөн билгээрээ хандаарай.
Матар (12/22-1/19)
Өмнөх өдрүүдэд зөв алхам хийж алдаа дутагдлаас сэргийлж чадсан бол та шинэ үйл явдлыг шинээр өөр өнцгөөс харж зөв шийдвэр дүгнэлтийг гаргаж чадна. Үүний үр дүнд амьдралын эрч хүчийг мэдэрч хамаг оюун ухаан, хүч чадлаараа чармайн зүтгэх хүсэл эрмэлзэлтэй болно. Одоо та өөртөө болон эргэн тойрны хүмүүст сайн сайхныг бэлэглэх, цаг хугацаа гаргах хүч чадалтай болсныгоо мэдэрнэ.
Хумх (1/20-2/18)
Сэтгэлийн тэнцвэргүй байдал ба сэтгэл санааны байдал байнга өөрчлөгдөнө. Өөрийгөө барихыг хичээх ба эсрэг сэтгэл санааны илрэл гаргахгүй байхыг хичээ. Хуучин асуудлаа шийдэх хэрэгтэй. Харин зоримог төслөө тохиромжтой цаг хүртэл орхи. Та бага зэрэг өвдөх хандлагатай байгаа тул биеэ энхрийлүүштэй. Хүнд хүчир хөдөлмөр шаардлагагүй. Зөвхөн найз нөхдийн эсвэл гэрийнхний хүрээнд та ая тухтай амрахыг чухалчлаарай.
Загас (2/19-3/20)
Нөхцөл байдал нь танаас шийдэмгий үйлдэл, хариуцлагатай шийдвэр гаргахыг шаардах боловч үр дүн нь амжилтгүй, алдаатай байх магадлал их байна. Өдрийн хоёрдугаар хагасыг гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд өнгөрүүлээрэй. Үүнийг хийх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд учир нь сүүлийн үед та гэр бүлээсээ холдон хөндийрэх хандлагатай болсон.