Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл өчигдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагуудыг хүлээн авч уулзав.
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай энэ намрын ургац хураалтын дүн балансыг Улсын Их Хурлын даргад гардууллаа.
“Манай орны тариаланчид энэ намар 433.4 мянган тонн үр тариа, 191.5 мянган тонн төмс, 97.2 мянган тонн хүнсний ногоо хурааж авлаа. Энэ нь төмс, хүнсний ногооны хувьд манай улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин үр тарианы хувьд энэ намар 420 мянган тонн үр тариа хурааж авахаар төлөвлөсөн зорилтоо давуулан биелүүллээ.
Энэ бүхэн нь Улсын Их Хурлаас газар тариалангийн салбарыг дэмжих чиглэлээр авсан эрчимтэй арга хэмжээний үр дүн юм” хэмээн сайд онцоллоо.
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл намрын ургацын дүн балансыг хүлээж аваад хэлэхдээ, манай тариаланчид энэ намар үлэмж хэмжээний ургац хураан авсан явдалд нийт тариаланчдадаа баяр хүргэж байна. Бас энэ өнөр их ажлыг гардан хариуцаж, амжилттай зохион байгуулсан яамны удирдлага, хамт олон, улсын ургацын комиссын гишүүдэд ч баяр хүргэхийг хүсч байна.
Аливаа хүн, хамт олон ажилдаа эзэн болж, эрхэлсэн ажлаараа бахархаж, өмнөө тодорхой зорилт тавьж түүндээ хүрэхийн төлөө хичээн зүтгэвэл ямар их үр дүнд хүрдгийг манай тариаланчдын энэ амжилт харуулж байна. Та бүхний энэ амжилтаар манай нийт ард түмэн ч бахархаж байгаа нь мэдээж.
Энэ жилийн тухайд манай орны мал аж ахуйн салбарт ч ихээхэн ахиц өөрчлөлт, нааштай үр дүн гарч байна. Энэ бүхэн нь тус яамны хамт олон, энэ салбарт ажиллагсдын хичээл зүтгэлийн үр дүн юм гээд улс орны хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн зарим асуудлаар яамны удирдлагуудтай санал солилцов.
Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Сауле, Х.Золжаргал, яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулга нар байлцлаа.