Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Сонгогчийн бүртгэл, сонгогчийн санал авах, тоолох техник хэрэгслийг судалж улмаар сонгох талаар Ажлын хэсгийн бэлтгэсэн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
Хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, сонгуулийн бүртгэл, сонгогчийн санал авах, тоолох ажлыг автоматжуулахад БНСУ-ын “Miru Data System” компанид үйлдвэрлэсэн сонгогчийн бүртгэлийн машин, АНУ-ын “ ES&S” компанид үйлдвэрлэсэн санал авах, тоолох DS200 машиныг авч ашиглах тухай Ажлын хэсгийн санал дүгнэлтийг зөвшөөрчээ. Уг шийдвэрийг УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын Хороонд танилцуулахаар болжээ.
Сонгуулийн ерөнхий хороонд Солонгос, АНУ, Филиппин зэрэг улсуудын долоон компани санал авах, тоолох төхөөрөмжөө танилцуулаад байсан юм.
Shuum.mn