logo
 Өнөөдрийн зурхай /2015.11.04/

Өнөөдрийн зурхай /2015.11.04/

2015/11/04

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 04. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 23. Буд гараг. Үнэг одтой, 2 хар мэнгэтэй, хөх бич өдөр.

Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Гомдол цөхрөл, бүтэшгүй хоосон зүйлтэй холбогдол бүхий өдөр. Хэрвээ бүх зүйлд урам хугарч энэ нь таны сэтгэлийг зовоож байгаа бол шалтгааныг нь зөвхөн өөрөөсөө л эрж хайгаарай. Эргэн тойрны хүмүүст та хэтэрхий их шаардангуй аясаар хандаад байна уу даа гэж хэлмээр байна. Бүх асуудлуудыг шийдэхдээ дипломат байр сууринаас хандахыг зөвлөж байна.


Үхэр (4/20-5/20)

Таагүй өдөр. Од гарагсын байрлаж буй байрлал урьдын адилаар ажил мэргэжлийн салбарт явуулах үйл ажиллагаанд сөрөг нөлөөг үзүүлсээр байх болно. Худалдаа наймааны ажил хэрэг хүсэж байсан хэмжээнд үр дүн авчрахгүй нь. Гэнэт хүлээн авах мэдээ мэдээлэл нь эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаанд асуудал үүсгэнэ. Энэ өдөр хаашаа ч аялалаар явахгүй байхын зэрэгцээ, гал түймрээс аль болох холхон байх нь өлзийтэй.


Хамтатгах (5/21-6/21)

Тийм ч сайн өдөр биш, ялангуяа уран бүтээлч хүмүүсийн хувьд. Та өнөөдрийн төлөвлөгөөндөө багагүй өөрчлөлт оруулах хэрэг гарна. Үйл явдлын таагүй өрнөлд аль болох тайван хандахыг оролдоорой. Одоо танд азгүйтэл, бүтэлгүйтэл мэт санагдаж байгаа зүйл хожим өөрөөр эргэх болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Мэргэн байдал, тэнцвэртэй байдлыг одод ивээнэ. Бизнес эрхэлдэг үхрүүдэд амжилттай өдөр. Зорилгодоо хүрэх магадлал өндөр эсвэл тавьсан зорилгодоо хүрэх замаа ихээхэн хорооно. Хайр сэтгэлийн харилцаанд амжилттай өдөр болох нь. Гэр бүлээ зохиогоогүй эмэгтэйчүүдэд таатай танилтай болох явдал хүлээж байна. Орой нь хоолоо хязгаарлахгүй, хүйтэн хуурай дарс ууж, бүжиглэж болно.


Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр таагүй зүйлс хувь заяаны даажигнал таныг тойрч гарахгүй нь бололтой. Таны итгэж найдаж байсан хүн тань урвасан бол түүнд битгий цухалд тэр өөрийнхөө шийдвэрийг л гаргасан байгаа нь тэр. Харин түүнийг зөнд нь орхиж явуул. Жижиг сажиг асуудалд оролцох гэсний хэрэггүй бөгөөд зүгээр л гадуур салхинд гарч алхах нь бусад эрсдэл гарахаас сэргийлэх сайн талтай.


Охин (8/23-9/22)   

Худалдан авалт хийх, үл хөдлөх хөрөнгөтэй болох, худалдаа наймааны ажилд азтай одтой байх өдөр. Өдрийн эхний хагаст бага зэргийн маргаан тэмцэл байж болох талтай. Харин энэ байдал нь өдрийн хоёрдугаар хагаст намжмал байдалд орж тогтворжино. Аль болох сайн амарч тухлахыг хичээгээрэй. Бүх уулзалт, болзоог өөрчилж өөр өдөрт шилжүүлэх хэрэгтэй. Өдрийг гэр бүлийн хүрээнд өнгөрүүлээрэй. Чухамхүү энд л таны амьдралын эрч хүч сэргээгдэж, түүгээр ч зогсохгүй их хэмжээгээр хүчирхэгжих болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Амьдралын баяр баяслыг мэдэрч, өөдрөг үзлээр дүүрэн байж, ажил мэрэгжилдээ амжилтыг олох магадлалтай. Уран бүтээлч хүмүүсийн хувьд таатай үе ирлээ. Таны оргилон буцалж буй эрч хүч удаан хугацааны томоохон төсөл төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхэд түлхэц болж, шинэ салбарт хүч чадлаа сорих эр зоригийг өгөх бололтой. Сэтгэлийн хөдөлгөөнөө дагалгүй нарийн бодож байж тооцоотой хөдлөөрэй. Санаа бодлоо дэнслэн, нягт нямбай тооцоолж, найз нөхөд хамтран ажиллагсдаас тусламж дэмжлэг авахыг зөвлөж байна.


Хилэнц (10/23-11/21)   

Гэнэтийн маргаан үүсэж магадгүй. Учир нь хэн нэгний шуүмжлэл, бүдүүлэг авир, болгоомжгүй хэлсэн ганц үгээс болоод та дүрсхийтэл уурлах магадлалтай. Харин түүний оронд та бусдын сэтгэлийг татах онцгой чадвар, эрч хүчээ ашиглан нөхцөл байдлыг зохицуулахыг хичээ. Эрчүүд хайр сэтгэлийн асуудал хүндэрч ирнэ. Та хуучин асуудлыг сөхөж, ойр дотны хүнээ гомдоож магадгүй.


Нум (11/22-12/21)   

Тодорхой бус, зөрчилдөөнтэй өдөр. Хэрвээ, та өөрийнхөө гаргасан шийдвэрийнхээ зөв эсэхэд эргэлзэж байгаа бол зөн билэгтээ итгэж найд. Болж байгаа бүхнийг гүн гүнзгийгээр мэдэрч хүлээн авахгүй байхад зөн билэг тань тусална. Удирдлагатай харилцах харьцааны учрыг олохоос зайлсхийх ба хэн нэгэнд өртэй үлдэхгүй байхыг хичээгээрэй. Магадгүй, та энэ цаг үеийг хүртэл таны холбоотон гэж бодож байгаагүй хүмүүсийн ойлголцол, дэмжлэгийг олж харах болно.


Матар (12/22-1/19)   

Таагүй мэдээ хүлээн авч сэтгэлийн тэнцвэрээ алдан биеэ захирах чадваргүй болох бололтой. Энэ нь таны эрүүл мэнд сэтгэл санаанд хүндээр нөлөөлнө. Хэрвээ та албан тушаалын өсөлт бууралтыг хэтэрхий эмзгээр хүлээн авбал үүнтэй холбоотойгоор мөнгө болон материаллаг байдлын зардал өсөх магадлал өндөр байна. Элдэв цэнгээн зугаалга болон цайллаганд хэтэрхий их мөнгө зарж үрэлгэн зан гаргах шаардлагагүй.


Хумх (1/20-2/18)   

Сэтгэл санааны шинэчлэлийн үе эхэлж байна. Танд өөдрөг үзэл санаа эргэж ирнэ. Таны сонирхолтой байх ба санаачлагатай байдал эргэн тойрныхныг хамарч, тантай хамт ажиллах сэтгэлийг сэргээнэ. Гэвч холын төлөвлөгөөг бүү гарга. Ойр тойрны хүмүүст тусламж үзүүлэхээс бүү татгалз. Хэт ачаалал авахгүйг хичээ. Учир нь орой түр зуурын ч зүйл таалагдахгүй байдал гарч болно. Үүнийг өөрийн ухамсраар даван гарна.


Загас (2/19-3/20)

Мөнгө санхүүгийн хувьд гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжтой өдөр. Өнөөдрийн бүх ажил хэрэг бүгдээрээ мөнгө төгрөгтэй холбоотой өрнөх болно. Тухайлбал, хэн нэгэнд мөнгө өгөх, дахин өр зээл тавих, орлогын шинэ эх үүсвэр эрж хайх, ойрын төрөл садан, эцэг эхдээ мөнгөн тусламж үзүүлэх гэх зэрэг. Таны буруутай үйл ажиллагаанаас болж гэр бүлийн харилцаанд хурцадмал байдал үүсэх бололтой. Номхон хүлцэнгүй байж, өршөөж уучлахыг мартахгүй байхыг од гаригс зөвлөж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш