Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 05. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 24. Бархасвадь гараг. Их морь одтой, 1 цагаан мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.
Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ажил үйлс өөдлөн дээшлэх өдөр. Өөрийн материаллаг байдлыг зайлшгүй сайжруулахыг хүсэх ба санхүүгийн болон ажил хэргийн аливаа харилцаанд та тэргүүлэх үүргийг хүлээх болно. Энэ нь танд өөрийн байр сууриа өсгөх, хамтын ажиллагааны цар хүрээгээ тэлэх сайхан боломжийг бий болгоно. Далд удирдах чадвараа хөгжүүл. Удирдагч байж чадна гэсэн хүлээн зөвшөөрөлт таныг тушаал дэвшихэд нөлөөлнө. Төлөвлөгөөгөө өөрчилж гэрэлтэх цаг болсныг анхааруулж байна.
Үхэр (4/20-5/20)
Сайн өдөр. Өнөөдөр таны сонирхлыг ихээр татсан хүнтэй танилцах ба энэ нь ажил хэргийн хүрээний уулзалтаас хальж хайр сэтгэлийн холбоо харилцаанд шилжин орох болно. Магадгүй таны идэвхи зүтгэл, ажилч хөдөлмөрч байдал нь дарга удирдлага, аль эсвэл биезнесийн хамтран зүтгэгчийн зүгээс сайшаалыг хүртэх бололтой. Төлөвлөснөө хийж дуусгах, өнгөрсөн зам мөрөө эргэж дүгнэж цэгнэх, ойр дотны хүнтэй харилцан ярилцахад сайн өдөр.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр ямар ч ажил хийж гүйцэтгэхдээ бодит байдлыг харгалзан үзэхийг хичээгээрэй. Энэ өдөр үүссэн мухардмал байдлаас гарах ганц арга зам бол асуудлыг эрүүл саруул ухаанаар шийдэх юм. Гэхдээ энэ ордонд төрөгсөд хэтэрхий их хичээж, идэвхийлэн зүтгэх хэрэггүй. Мөн түр зуурын сэтгэл хөдлөлд бүү авт, хянуур бай.
Мэлхий (6/22-7/22)
Оддын таатай байрлал нь таныг замбараатай зорилготой байлгана. Өөрийн хүчийг ашиггүй бүү зарцуул. Сайн бодож боловсруулсан үйлдэл нь заавал амжилт авчирна. Өөрийн мөнгөний байдалд анхаар. Цаг зуурын санхүүгийн хүндрэл үүсч болно. Том хэмжээний худалдан авалт хийх, өрөө төлөх эсвэл үнэт зүйлсээ алдах. Мэдэгдээгүй гэнэт гарах зардалд зориулж хэсэг нөөцийг үлдээ. Удирдлага ба хамт ажиллагсадтай тэнцвэртэй харьцааг хадгал. Муу санаатны хатгалга гарч болзошгүй.
Арслан (7/23-8/22)
Зорилго, бизнесийн ерөнхий чиглэл өөрчлөгдөх хандлагатай. Энэ нь танд хүндээр тусах хэдий ч үүнийг цаг хугацааны асуудал гэдгийг сайн ойлго. Энэ ордны ажил хэрэг хүмүүс ажил хэргээ шинэчлэн зохион байгуулахад гэмгүй бөгөөд мэргэжлийн зорилгодоо хүрэхийн тулд тууштай, хоёргүй сэтгэлээр ажиллах хэрэгтэйг сануулж байна. Аливаа нэгэн зүйлс мөнхөд байдаггүйг санаж өөрийн ээлж ирнэ гэдэгт итгэн сайн хөдөлмөрлө, ингэх нь аз таныг ээлжийн дарааллаар ивээх болно.
Охин (8/23-9/22)
Назгайрах өдөр. Өдрийн эхний хагаст таны сэтгэлийг юу ч шаналгах ёсгүй. Харин холын аялал, албан томилолтоор явахаар төлөвлөснийг гүйцэлдүүлэх гэж хүсэхийн хэрэггүй. Мөнгө санхүүгийн хувьд алдагдал гарч мэдэх тул өөрийн төсвийн талаар маш сайн эрэгцүүлэн бодоорой. Аливаад хөнгөн хуумгай хандахгүй байж заавал зөвлөлдөх асуудлыг гэр бүлийн хүрээнээс халихгүйгээр шийдэхийг сануулж байна. Орой тийш түгшүүртэй байдлын мэдрэмж өсөн нэмэгдэнэ. Гэрээсээ удаан хугацаагаар гарахгүй байхыг сануулж байгаа бөгөөд учир нь ойр дотныхонд тань тантай харилцах шаардлага гарч ирнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр шинэ уулзалт, хэлэлцээр болон гэнэтийн учрал олон тохиох бололтой. Үүнтэй холбоотойгоор зарлага их гарахыг од гаригс сануулж байна. Аливаа ажил хэргийг гаднаас ирэх тусламж дэмжлэгт найдахгүйгээр зөвхөн өөрийнхөө хүч чадал, нөөц бололцоонд тулгуурлан бүтээгээрэй. Үдшийг гэр бүлийн хүрээнд өнгөрөөх нь тааламжтай. Мөн ганцаар байж, бүхнийг эргэцүүлэн бодож зөв шийдвэр гаргах хэрэгтэйг одод зөвлөж байна.
Хилэнц (10/23-11/21)
Өмнө баталсан ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт орж болзошгүй. Санамсаргүй байдлаар бэртэл гэмтэл авах магадлал өндөр гэж одод сэрэмжлүүлж байна. Эсвэл гэнэт өвдөж хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байх. Ажил хэргийн түншүүдтэй харьцахдаа дээд зэргээр болгоомж сэрэмжтэй бай. Өнөөдөр эрүүл мэнддээ их анхаарал тавих хэрэгтэй.
Нум (11/22-12/21)
Тодорхой бус, зөрчилдөөнтэй өдөр. Хэрвээ, та өөрийнхөө гаргасан шийдвэрийнхээ зөв эсэхэд эргэлзэж байгаа бол зөн билэгтээ итгэж найд. Болж байгаа бүхнийг гүн гүнзгийгээр мэдэрч хүлээн авахгүй байхад зөн билэг тань тусална. Удирдлагатай харилцах харьцааны учрыг олохоос зайлсхийх ба хэн нэгэнд өртэй үлдэхгүй байхыг хичээгээрэй. Магадгүй, та энэ цаг үеийг хүртэл таны холбоотон гэж бодож байгаагүй хүмүүсийн ойлголцол, дэмжлэгийг олж харах болно.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр санхүү бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад тааламжгүй ба алдагдалд орж хохирол хүлээж болзошгүй. Биеэ хэт тоосон өөдрөг мөрөөдөл чинь бодит байдалтай ихээхэн зөрүүтэй байгааг анхаараарай. Та хэтэрхий их өөдрөг үзлийг гаргаж байна. Үнэн хэрэг дээрээ танаас ихээхэн хүч чадал тэвчээр, анхаарал болгоомжлолыг шаардаж байж бага зэргмйн дэвшил гарч магадгүй. Ажлынхаа үр дүнг хараад сэтгэлээр унах бололтой.
Хумх (1/20-2/18)
Спортоор хичээллэхэд ба ямарч биеийн ажилд тохиромжтой өдөр. Та өөрийгөө сайхан ба тайван байгааг мэдэрнэ. Гэвч өөртөө хэт орох ба өөрийн бодолдоо автах нь ойр дотнынхонтойгоо бага зэргээр муудалцах шалтгаан болно. Магадгүй та гэнэт урьд нь таны зүрхийг догдлуулж байсан хүнтэй уулзахыг хүсч түүний тухай бодолд автах болно.
Загас (2/19-3/20)
Нүд нээгдэж, нээлт хийх өдөр. Бүтээж туурвих онгод хийморь нь дотоод хүч чадлаа нээж илрүүлэхэд хүргэх бололтой. Байж болох бүх боломж бололцоог тооцож, бодож олсноор төлөвлөснөө хийж, зорьсон зорилгодоо хүрч чадах болно. Үйл ажиллагааны хүрээгээ тэлэх, аль эсвэл шийдэж чадаагүй байсан хуучны асуудлуудаа эцэслэн шийдээрэй. Материаллаг амьдралд ирэх өөрчлөлтийг байх ёстой зүйл мэтээр хүлээн аваарай. Зарим нэг хууль эрх зүйтэй холбоотой асуудал гарах хэдий ч тайван байх хэрэгтэй.