Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 06. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 25. Сугар гараг. Бага морь одтой, 9 улаан мэнгэтэй,улаан нохой өдөр.
Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 06 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Зөрчилдөөнтэй, хоёрдмол өдөр. Өнөөдөр таныг ерөнхийдөө амар амгалан, залхуутай байдал бүчин авах бололтой. Харин дараа нь баяр хөөр, бас тэгээд азгүйтэл ээлжлэн тохиох тул энэ бүхэнд тайвшрах болон бүхнийг нуруун дээрээ үүрэх гэсний шаардлагагүй. Сэтгэл санааны өөрчлөлтүүд, аль эсвэл төвлөрч чадахгүй байгаа байдал нь хамгийн энгийн асуудлуудыг ч шийдвэрлэхэд түвэг учруулах болно. Гэр бүлийн харилцаанд маргаан зөрчилдөөн гарах тул аливаад сэтгэлийн хөөрлөөр хандахгүй байхыг од эрхэс зөвлөж байна.
Үхэр (4/20-5/20)
Өдрийн эхэнд аливаа хамтын хөдөлмөр болон хамтын үйл ажиллагааг явуулахад таатай байх болно.Гэхдээ ажил хэргийн хамтрагчтай харилцах болон худалдаа наймааны ажлаар байгуулах гэрээ хэлэлцээрт хууран мэхлэлт, мөнгө санхүүгийн алдагдал байж мэдэх тул бодит байдалд хандах хандлагаа алдахгүй байхыг зөвлөж байна. Өдрийн хоёрдугаар хагаст шинээр үүсгэсэн хайр сэтгэлийн явдалд ялалт байгуулахаар яарагтун.
Хамтатгах (5/21-6/21)
Өөрийн боломжийг ухаалгаар, зөв үнэлж сурах цаг болжээ. Өгөөмөр сэтгэл, шударга үнэнч зангийнхаа ачаар та өнөөдөр эсрэг хүйсний хүний сэтгэлийг татаж чадна. Найз нөхөдтэйгээ хамт цагийг өнгөрөөх буюу гэр бүлийн харилцааг бэхжүүлэхийг хичээ. Ганц бие хүмүүсийн хувьд сексийн холбоо тогтооход сайн өдөр.
Мэлхий (6/22-7/22)
Эрс бодлогогүй үйлдэл нь таагүй байдлын шалтгаан болж мэднэ. Буруу дүгнэх алдаатай дүгнэлтэнд хүргэнэ. Хууртагдах доод хэлбэрийн зөн билгийн муу хүчний зугаалах нарийн тооцоо ба нягт нямбай байдлыг шаардсан ажил хийсний хэрэггүй. Хэнд ч өөрийн төлөвлөгөөний тухай бүү ярь. Зугаалах аялалаар явахаас зайлсхий. Энэ өдөр мөрдөх, ан гөрөө хийх, ууртай дайсантайгаа эсвэл уурласан бүлэг хүмүүстэй учрах. Өдрийг байраа цэвэрлэхэд эсвэл зуслангийн талбайг эмхэлж цэгцлэхэд зориул.
Арслан (7/23-8/22)
Та гудамжинд сонирхолтой хүмүүстэй танилцах магадлалтай байна. Энэ цаг үед таны сексийн чадвар дээд цэгтээ хүрсэн байх бөгөөд эсрэг хүйстний хүнтэйгээ хайр сэтгэлийн адал явдал үүсгэнэ. Энэ нь тийм ч их удахгүй ба та хоёрын уулзалт амьдрал болж чадахгүй. Зүрх судасны өвчтэй хүмүүс хэт их ядрахгүй байхыг одод сануулж байна. Алдсан алдаагаа эргэцүүлэн бодох цаг хугацааг өөртөө гаргаж, анализ хийх хэрэгтэй.
Охин (8/23-9/22)
Холбоо харилцаа тогтоох, ямар нэгэн асуудлаар хэн нэгэнд хандах, үл хөдлөх хөрөнгөтэй болоход таагүй өдөр. Бүх зүйлд анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байдлаар хандахыг сануулж байна. Ололт амжилтанд тэгтлээ ихээр итгэж найдах хэрэггүй бөгөөд бүх зүйл таны хүсэл зоригоос хамаарах болно. Эмэгтэй энэ ордныхоны сэтгэлийн хэт хөөрөл болон хардалт сэрдэлт нь ичгүүр сонжуургүй байдлыг гаргахад хүргэнэ. Биеэ тоох байдал нь таны сэтгэлийг эмзэглүүлнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Бүх талаар бүтэлгүйдэх өдөр. Шинэ ажил хэргийг эхлэх, удаан хугацааны төлөвлөгөө гаргах, гар орны асуудлаа зохицуулах талаар бүү санагтун. Алдаа дутагдал гаргаж, хууран мэхлэгдэх магадлал өндөр байна. Олон нийтийн болон хүн бөөнөөр цугласан газраас зайлсхийвэл зохилтой. Анхаарал болгоомжлол, эрүүл ухаан санаа нь амьдралын хурц өнцгүүдийг тойрон гарахад туслана. Эрсдэлтэй алхам хийж, үйл ажиллагааг явуулах гэсний хэрэггүй. Магадгүй ойр дотны хүмүүсийн оролцоо таныг бэрхшээлийг давж туулахад туслана.
Хилэнц (10/23-11/21)
Албан томилолтоор явах, аялан жуулчлах урилгаас татгалзсан нь дээр. Яагаад гэвэл, өнөөдөр осол аваар, мөнгөний алдагдалд орох магадлал өндөр байна гэж одод сэрэмжлүүллээ. Ажил урагшлахгүй төдийгүй албан тушаал дэвших асуудалд гэнэтийн саад тотгор гарч ирж болзошгүй. Нэгэн хэвийн амьдрал уйтгартай санагдаж, та ажлаа өөрчлөхийг хүсэх байх. Амрагийн харилцаад хүндрэл үүснэ. Мөрийтэй тоглоомд азаа үзээд дэмий. Та азгүйтнэ.
Нум (11/22-12/21)
Төрөл төрөгсдийн хэн нэгэнтэй харилцах харилцаанаас үүссэн хүнд байдлаас үүдсэн түрэмгийллээс болж сэтгэл санаагаар унаж гуниж гутах болно. Үдэш оройг лааны гэрэлд өнгөрөөж, цахилгаан гэрэлтүүлгийг байж болох дээд хэмжээгээр багасгахыг зөвлөж байна. Согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй. Учир нь толгой өвдөж, биеийн байдал муудна.
Матар (12/22-1/19)
Таагүй байж мэдэх өдөр ирлээ. Таны хүсэл төлөвлөгөө тань гэтэлж баршгүй томоохон саад бэрхшээлтэй учрахыг од гарагс анхааруулж байна. Энэ нь таны сэтгэл санааг доройтуулж урмыг тань хугалах бололтой. Найрсаг сайхан сэтгэлтэй хүнээс уур цухалтай зөрүүд нэгэн болон хувирна. Ойр дотны хүмүүс, найз нөхөд, хамтран зүтгэгчдээс тусламж дэмжлэг авснаар энэ бүхнийг даван туулж чадна. Гэр бүлийн гишүүдийн хэн нэгний бие тавгүйтэж хордлого авах магадлалтай.
Хумх (1/20-2/18)
Санхүүгийн байдал чинь нилээд нэмэгдэх болно. Гэвч утгагүй эрсдэх бодлогогүй байх нь танд тохирохгүй. Мөнгө нь таны ажилд шууд огт хамаагүй хэн нэгнээс гэнэт ирж болно. Хэрвээ та ажлаас сэтгэл ханамж авахгүй бол, явах гэж яарсны хэрэггүй. Гэвч амжилт таныг удаан хүлээлгэхгүй. Хайртай хүн эсвэл хань ижилтэйгээ төгс харилцаа тогтоох эсэх нь таны тэвчээр, ухаалаг алхмаас хамаарна.
Загас (2/19-3/20)
Таны хатуу чанга, тэсвэр тэвчээрийг сорьж шалгах, таагүй өдөр. Эхлүүлж байгаа ажил хэрэг нь хүч чадлыг ихээр зарцуулах, богинохон хугацаанд шийдвэр гаргаж чадах чадвар хийхээр төлөвлөж буй зүйлээ бусдаас нууж чадах тэвчээрийг шаардана. Сэтгэл санааны хувьд авах хэт ачааллыг үл харгалзан бүх саад бэрхшээлийг зайлшгүй даван туулах хэрэгтэй. Үүний тулд ажил хэрэг стандарт бус арга ажиллагаа болон шинэ сэдлийг ашиглаарай. Ялан дийлсний дүнд ажил хэргийн бүх хүрээнд амжилт бүтээл хүлээх болно.