УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Сонгуулийн тогтолцоог 52:24 гэсэн хувилбартай болгохоор санал оруулсан ч АН-ын бүлгийн гишүүд уг хувилбарыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдээд байсан юм. Харин өчигдөр болсон хуралдаанаар уг хувилбарыг арай зөөлрүүлэн 48:28 болгохоор тогтжээ. Тэгээд уг хувилбар дээрээ хатуу зогсохоор санал нэгдсэн байна.
Тус бүлгийн эцсийн санал болгож буй хувилбар нь 48 хувь нь мажаритори, 28 хувь нь пропорцианаль байх хувилбар юм. Ингээд дээрх саналаа АН-ын бүлэгт албан ёсоор тавихаар тогтжээ.
Энэ хувилбарыг хүлээн авах байх гэж гэж МАН-ын бүлгийн гишүүд найдаж байгаа гэнэ. Учир нь хоёр намын бүлгийн хувьд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ батлах нь зүйтэй гэж үзэж байгаа билээ. Тэгээд ч АН-ын бүлгийн хувьд тоон дээр ойлголцох боломжтой гэсэн байр суурийг илэрхийлсэн болохоор дээрх зөөлрүүлсэн хувилбарыг хүлээн авах байх гэж найдаж байгаа ажээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хувьд бүх шатны хэлэлцүүлгийг үндсэнд нь хийгээд байгаа бөгөөд энэ тоон дээр хоёр тал тохиролцож чадвал хуулийг батлахад бэлэн болоод байгаа юм.