logo
Дэлхийн хамгийн харгис 10 хүн

Дэлхийн хамгийн харгис 10 хүн

2011/10/11
Түүхэнд нэр нь бичигдэн үлдсэн хамгийн харгис хэрцгий 10 хүнийг тодруулжээ. Тэдгээр хүмүүсийг сонгохдоо явуулсан үйл хэрэг, нөлөө, хүмүүсийн эсрэг хэрхэн хүч хэрэглэсэн зэргийг нь харгалзан үзсэн байна.

Адолф Гитлер
 
Адолф Гитлер 1933 онд Германы канцлераар томилогдсон. Дэлхийн хоёрдугаар дайн өндөрлөх үед Гитлерийн халдлага дайралт, арьсны өнгөөр ялгаварлах үзлээс болж олон арван сая хүн амь үрэгдсэний дотор зургаан сая Еврей үндэстэн байсан юм. Тэрээр 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд амиа хорложээ.

Жосеф Сталин
 
Сталин ЗХУ-ын Коммунист намын ерөнхий бичгийн даргаар 1922 оноос нас барах хүртлээ буюу 1953 он хүртэл ажилласан юм. Сталин төрийн эрх барих хугацаанд Украйнд өлсгөлөн нүүрлэсэн бөгөөд үүнээс болж 2.5- 10 сая амь үрэгдэгсэн тухай тооцоо байдаг. Улс төрийн шийдвэрээс болж өлсгөлөн нүүрлэж байжээ. Харин Сталины дэглэмийн үед нийтдээ 10-60 сая хүн хөнөөгдсөн гэж үздэг.

Иди Амин Дада
 
Иди Амин цэрэг армийн офицер, Уганда улсын ерөнхийлөгч байжээ. Тэрээр 1971 оны нэгдүгээр сард цэргийн эргэлт хийж, төрийн эрхэнд гарсан байна. Түүнийг төрийн барих үед хүний эрхийг ноцтой зөрчих, үндэстнүүдийг гадуурхах, буруутай эсэх нь шүүхээр шийдэгдээгүй хүмүүсийг хөнөөх, Угандагаас Энэтхэгчүүдийг хөөх явдал газар авч байжээ. Түүний дэглэмийн үед яг хэдэн хүн алагдсан нь тодорхойгүй байдаг. Гэхдээ 80.000-500.000 хүн амь үрэгдсэн тухай тооцоо байдаг байна.

Леополд 2

 
Леополд 2 1865 –аас 1909 оны хооронд Бельгийн хаан байжээ. Тэрээр каучук, зааны яс цуглуулан, зарах зорилгоор төв Африкийн Конгогийн сав газар тусгай бүс байгуулж байжээ. Тэнд хүмүүсийг хүчээр ажиллуулснаас болж ойролцоогоор гурван сая Конгочууд нас барсан байна.

Пол Пот
 
Пол Пот 1976-1979 оны хооронд Камбожийн ерөнхий сайд, Кхмир Рүж дэглэмийн удирдагч байсан юм. Тэрээр төрийн эрхийг барих хугацаандаа хотод оршин суудаг хүмүүсийг хүчээр хөдөө нүүлгэж, хөдөө аж ахуйн салбарт ажиллуулжээ. Боол мэт хөдөлмөрлөж байсан хоёр сая орчим Камбожичууд хоол тэжээлийн дутагдал, эрүүл мэндийн үйлчилгээ муу зэргээс болж нас баржээ. Мөн Кхмир Рүж дэглэмийн үед олон хүнийг хэлмэгдүүлэн хөнөөж байсан юм. Иргэдийг олноор нь хөнөөж, нэг доор оршуулдаг байжээ.  Мөн цэргүүд хүмүүсийг хөнөөхдөө сумаа хэмнэхийн тулд алх, лантуу, хүрз, саваа мод зэргийг ашигладаг байсан байна.

Хүннүгийн хаан Аттила
 
Аттила  нь Германаас Урал гол, Дунай голоос Балтийн тэнгис хүртэл газар нутагтай Хүннүгийн эзэнт гүрний хаан байсан юм. Тэрээр 434 оноос 453 он хүртэл Хүннүчүүдийг захирсан байна. Аттилаг баруун Европт догшин хэрцгий, сувдаг шунахай хүн гэдгээр нь дурсдаг. Түүнийг хуримаа хийсэн шөнө нь хөнөөж байсан түүхтэй. 

Максимиллиен Робеспиерре


Францын хувьсгалын удирдагч байсан  Максимиллиен Робеспиеррегийн илтгэлээс болж хааныг хөнөөж байжээ. Мөн Робеспиерре 18.500-40.000 хүний аминд хүрсэн алан хядах үйл ажиллагаанд нөлөө бүхий хүн байсан байна. Түүнийг шүүхээр шүүлгүйгээр 1794 онд толгойг нь авчээ.

Догшин Иван IV
 
Оросын хаан Иван IV үнэхээр хэрцгий догшин нэгэн байжээ.  Тэрээр  1533 оноос хойш насан эцэслэх хүртлээ хаан ширээнд суусан байна. Хүмүүс Москва хотоос гарахаас сэргийлэн  Иваны цэргүүд хотыг тойруулан хана босгож байжээ. Цэргүүд өдөр бүр 500-1000 хүнийг цуглуулж, Иван хаан болон түүний хүүхдүүдийн өмнө тэднийг тамлан зовоож, хөнөөдөг байсан байна. 

Рухолла Хомейни
 
Аяатолла Хомейни 1979-1989 оны хооронд Ираны шашны удирдагч байсан байна. Тэрээр 1989 оны зургадугаар сарын дөрвөнд 86 насандаа хавдрын улмаас нас баржээ. Хоменей хууль шүүхийнхэнд Ираны бүх улс төрийн хоригдлуудыг шүүж,  өөрийнх нь дэглэмийн эсрэг явуулсан үйл ажиллагаандаа гэмшээгүй хүн бүрийг хөнөөх тушаалыг өгч байжээ.

Японы эзэн хаан Хирохито
 
Тэрээр 1926-1989 оны хооронд Японы эзэн хаан байжээ. Хятадын Нанжиныг эзлэх үеэрээ Японы армийн албан хаагчид  аллага, хүчин, хулгай дээрэм зэрэг гэмт хэрэг үйлддэг байсан байна. Тэд шоронгийн хоригдлууд, энгийн иргэдийг хөнөөдөг байжээ. Хүүхэд эмэгтэйчүүдийг ч олноор нь хөнөөж байсан аж. Япон цэргүүд эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, иргэдийг хөнөөх зэрэг харгис хэрцгий явдал газар авч байжээ. Энэ үеэр нийт 150.000-300.000 хүн амь үрэгдсэн гэж үздэг.

Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш