Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхайн үеэр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Хүүхдийн ордноос урагш, Чингисийн өргөн чөлөөнд ногоон байгууламж дээр “Гадна хаяг мэдээллийн байгууламжид тавигдах шаардлага”-ыг зөрчин байрлуулсан самбаруудыг яаралтай буулгахыг санууллаа.
Мөн нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, сандал, хогийн савыг засварлах, гудамж, зам талбай, хорооллын доторх сүүдэр хэсгийн мөсийг арилгах арга хэмжээг авч, харьцуулсан зургаар ирүүлэх, рекламны самбар, хайс хашлагын үлдэгдэл ёзоор төмрүүдийг аюулгүй болгон тасдаж авах, үүссэн нүхийг бөглөж, нөхөн сэргээх арга хэмжээг авахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, дүүргүүдэд үүрэг болголоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.