logo
Өнөөдрийн зурхай /2015.11.10/

Өнөөдрийн зурхай /2015.11.10/

2015/11/10

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 10. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 29. Ангараг гараг. Салхины эх одтой, 5 шар мэнгэтэй, цагаан бар өдөр.

Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Зөрчилдөөнтэй өдөр. Бүх зүйл таатай ч байж, мөн таагүй зүйл ч тохионо. Санхүүгийн хүрээнд золгүй зүйл учирч болзошгүй, мөн түүнчлэн бодлогогүй үрэлгэн зангаасаа болоод алдагдалд хүрч болзошгүй. Шинэ танилтай учрах ба хайр дурлалын роман үүсгэх хэрэггүй. Сэтгэл зүрх тань шархалж болзошгүй. Ахимаг насныханд эрүүл мэндэд томоохон асуудал гарч магадгүй байна. Эмэгтэй хумхынхан аливаа нэгэн өдөөн хатгалагт өртөж болзошгүй тул бусадтай ам муруйхгүй байвал зохилтой.


Үхэр (4/20-5/20)

Тэвчээртэй байх өдөр. Гэтэлж үл чадах саад тотгортой учирснаас болж ажил хэрэг тань урагшлахаа болино. Таны хүсэл зорилго үл гүйцэлдэх зүйлтэй зөрчилдөж сэтгэл санаа тавгүйрхэж болзошгүй байна. Сайхан санаа, аядуу зөөлөн зангаас уур уцаар, цухалдалд шилжин орох магадлал маш өндөр байхыг одод сануулж байна. Энэ өдөр ганцаараа байж бясалгал хийн, оюун бодлоо ариусгаарай.


Хамтатгах (5/21-6/21)

Шинэхэн танилтайгаа асар их болгоомжтой харьцахыг од гаригсын зүгээс анхааруулж байна. Ажил мэргэжлийн хүрээнд илүү их идэвхи чармайлт гаргах гэсний хэрэггүй. Бага зэргийн үл ойлголцол, хий хоосон яриа таны нэр хүндэд муугаар нөлөөлж, улмаар алдагдалд оруулж болзошгүй. Алсын хараатай, ухаалаг байж, эргэн тойрны хүмүүстэй сайхан харьцаж энэрэнгүй сэтгэл гаргах нь энэ өдрийн муу талыг арилгах цорын ганц арга байх болно. Одоохондоо бага зэргийн сэтгэлийн хямралд орж, бие эвгүйтэх магадлалтай. Зүүдээ эерэгээр нь тайлбарлавал оновчтой байх болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Дэлхий ертөнцөөс энерги авах өдөр. Ямар ч ажилд анхаарал болгоомжтой бай. Бодлогогүй шийдвэр бүү гарга. Таны сайн найз нөхөд болон ажлын түншүүд чинь сэтгэл татам горьдлого төрүүлсэн санал тавина. Гэхдээ та ажил болон ажил хэргийн төрлөө солихгүй байх нь зөв. Таны амьдарлын хэв маягийг үндсээр нь өөрчлөхүйц мэдээ хүлээн авах боломжтойг одод зөгнөж байна.


Арслан (7/23-8/22)   

Өөрийн хүрээнээсээ гаралгүй өөрт олдсон цагаа ашигтайгаар өнгөрүүл. Та хаа ч явсан бусдын хүсэлд нийцүүлж явахыг хичээх хэрэгтэй. Гэхдээ сэтгэл зүйн хувьд ямар нэг таагүй нөлөө үзүүлэхээр байвал тэр шаардлагыг нь хязгаарлах нь зүйтэй. Сонголтоо өөрөө хийж сурах хэрэгтэй. Хол газар аялаж яваа жинлүүрийнхэн гэр бүл болон найз нөхдөөсөө аялалаа дуусгахаас өөр аргагүй болгох чухал сонирхолтой мэдээ сонсох болно.


Охин (8/23-9/22)   

Эсрэг тэсрэг өдөр. Хүмүүстэй шинээр харьцаа тогтооход тааламжтай. Нөлөө бүхий хүнээс тусламж ирэхийг од эрхэс амлаж байна. Хувийн амьдралд болон ажлын хүрээнд таатай мэдээ ирж магадгүй. Хүмүүстээ харьцах харьцаа хүүхдүүдэд чинь нөлөөлж болзошгүй. Тиймээс бусадтай харьцах харьцаагаа анхаарахгүй бол асуудал үүсгэж болзошгүй. Зүүд тань дөрвөн өдрийн дараа биелэнэ.


Жинлүүр (9/23-10/22)   

Гүжир гүтгэлэг, өдөөн хатгалтад өртөх магадлал ихтэй өдөр.Таныг хийгээгүй хэргийн төлөө буруутган зэмлэцгээх болно. Харилцан ойлголцол, эрүүл саруул ухаан, хүндлэл энэ өдөр бараг байхгүй байх нь. Маргаан хэрүүлийн үр дүн урьдчилан таахын аргагүй гэнэтийн бас цочирдмоор байна. Дээд зэргийн анхаарал болгоомжтой байхыг од гаригс зөвлөж байна. Дээд тушаалын хүмүүсийн зүгээс хууран мэхлэх, үл ойлгосон байдал гаргах, бүр дээрэнгүй үзлийг цухалзуулж болзошгүй. Үр хүүхэдтэй болоход тохиромжгүй.


Хилэнц (10/23-11/21)   

Үдээс өмнө ажил нь танаас дээд зэргийн хөдөлмөрийн бүтээмж өөрийн сахилга бат ба зохион байгуулалттай байхыг шаардана. Асуудлууд нь гэр оронд чинь ч гэсэн нөлөөлнө. Эцсийн эцэст ханцуйгаа шамлаж эмхэлж цэгцлэхээр орох нь. Зөвхөн танд байх алиа хошин зан нь өөрийгөө уур уцаараас авах болно. Үдээс хойш хайртай хүнтэйгээ үл ойлголцоно. Үр дүнд түүнтэй харилцах харилцаа нь ямар нэгэн талаар хөндий болж, танаас өөрчлөлт шинэчлэхийг шаардана. Нэг зүйлийг олон өнцгөөр харж болдогийг сана.


Нум (11/22-12/21)   

Гэнэтийн мэдээ таныг зорилгот төлөвлөгөөгөө эргэн харахад хүргэнэ. Шинэ хүнтэй танилцах, магадүй шинэ хайр сэтгэлд яарсны хэрэггүй. Та хүссэн зүйлээ бодит зүйл хэмээн үзэж байж болно. Өөрийгөө барих хэрэгтэй. Ходоод гэдсний өөрчлөлт гарах магадлалтай тул цагаан идээг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг хичээгээрэй.


Матар (12/22-1/19)   

Ажиллах чадвар өндөр байх бололтой. Ихээхэн ажил амжуулах ба ялангуяа анхаарал төвлөрүүлэхийг шаардсан ажлыг илүү сайн гүйцэтгэж чадна. Таатай болон таатай бус гэнэтийн олон үйл явдал, мэдээ мэдээллээр дүүрэн байх өдөр. Өнөөдөр та бүгдийг даван туулах эрч хүч, сэтгэлийн тэнхээтэй байх тул айж эмээх хэрэггүй. Гэр бүлийн харилцан ойлголцол, халуун дулаан уур амьсгал нь маргаашийн өдөртөө итгэх итгэл, урам зоригийг хайрлах болно.


Хумх (1/20-2/18)   

Эрсдэл бүхий үйлдвэрээс сэжиг бүхий хүнтэй танилцахаас, эрүүл мэндэд эрсдэлтэй холбоотой ажлаас болгоомжлохыг одод анхааруулж байна. Мэргэжлийн түвшний хүрээнд мөн гэрт өдөөн хатгалга, үл ойлголцол ба санал зөрөлдөөн гарч болно.

 


Загас (2/19-3/20)

Одод эрсдэл бүхий үйлдвэрээс болгоомжлохыг анхааруулж байна. Магадгүй санхүүгийн алдагдалд орно. Өөрийн үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй болж байна. Байдлыг буруу үнэлснээс, хуумгай хандсанаас үүдэж хүндрэл гарч мэднэ. Эрүүл мэнддээ анхаар магадгүй эрүүл мэнд тань муудаж болох юм. Гэрээ хэлэлцээр хийх, уулзалт, зочин хүлээж авахыг хойшлуулаарай. Муу мэдээ эсвэл хажуугаас муу нөлөө ирэх болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш