Нийслэлийн хэмжээнд 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлд үнэлэлт, дүгнэлт өгөх, инженер хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, ахуйн нэгжийн тохижилт цэвэрлэгээг шалгах зорилготой Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит үзлэг өнөөдөр эхэллээ. Үзлэг энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Үзлэгийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүрэг, “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар дахь салбар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК, “Амгалан дулааны станц”, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”, “Ус сувгийн удирдах газар”, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар”, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, нийслэлийн Засаг даргын дэргэдэх зарим хэрэгжүүлэгч агентлагийн ажилтай ажлын хэсгийнхэн танилцана.
Дулааны цахилгааны станцуудын нүүрсний нөөц, үндсэн цехүүдийн шуурхай ажиллагааны схем, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас, багаж хэрэгсэл, галын аюулгүй байдлыг хэрхэн хангасан, урьдчилан сэргийлэх талаар ямар ажлууд хийж хэрэгжүүлснийг шалгана.
Цахилгаан, дулаан, инженер хангамжийн бусад байгууллагуудын хувьд шинээр ашиглалтад орсон дэд станцуудын үйл ажиллагаа, аваарийн нөөц бүрдүүлэлт, өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангасантай танилцах юм.
Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа нийт инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудын урсгал засварын ажил, худаг, камерын бүрэн бүтэн байдал, халтиргаа гулгаанаас сэргийлэх, давс, элс, бодисын нөөц, гэрэлтүүлгийн асалт, машин механизмын засвар үйлчилгээг хэрхэн хийсэн, хогийн цэгийн пүүний ажиллагаа зэрэг байгууллага тус бүрийн ажлын онцлогийг харгалзсан нарийн үзүүлэлтээр шалгалтыг явуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.