Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 13. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 2. Сугар гараг. Онгоц одтой, 2 хар мэнгэтэй, харагчин могой өдөр.
Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 8 цаг 16 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Энэ өдөр өөрчлөлт болон хувирамтгай өдөр. Өөрчлөлт нь таны амьдралд тохиолдон энэ нь сайн мөн муугаар ч гарна. Тиймээс бүх ажилдаа эрүүл ухаанаар хандаж мөн олон жилийн туршлагаар ханд. Бусад бүх өдрүүдээс илүүтэй анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Хатуу мохоо зүйлтэй болгоомжтой хандах хэрэгтэй бөгөөд ямар нэгэн ажил хэргийн уулзалтанд очихгүй байхыг сануулж байна.
Үхэр (4/20-5/20)
Урагшаа тэмүүлэх өдөр. Бүх талаас авч үзсэн ч өнөөдөр таныг тайван байдал болон залхуурал нөмрөнө. Баяр баясгалан болон азгүй явдлууд солигдон байх тул биеэ сул орхин амжилт руу нуруугаа харуулалгүй урагшаа зүтгэх хэрэгтэй болох нь. Гэр бүлийхэнтэйгээ маргаан мэтгэлцээнд орох магадлал маш өндөр байхыг од гаригс анхааруулж байна. Сэтгэлийн хөдлөлдөө автан аливаа нэг болохгүй үйлдлийг хийх гэсний хэрэггүй. Амрах болон дуртай зүйлсээрээ хичээллэх цаг завыг өөртөө гаргаарай.
Хамтатгах (5/21-6/21)
Дээд удирдлага болон төр засгийн байгууллагад санал гомдол гаргах, албан тушаал хөөцөлдөх, суралцахаар одох, гэр орны асуудлаа шийдэхэд маш сайн өдөр. Магадгүй, зөвхөн энэ өдөр л та албан тушаалын шатаар дээш өгсөн, дарга удирдлагадаа сайшаагдах болно. Ажил хэргийн хамтрагчид болон шинэ танилуудтайгаа харьцах нь мөнгөн сан болон материаллаг байдлаа дээшлүүлэхийн эх суурь болох боломж их байна. Зүүд зөнтэй байх бололтой. Орооцолдсон утас учиг зүүдлэх нь маргаанд орохын шинж болой.
Мэлхий (6/22-7/22)
Идэвхитэй үйл ажиллагаа явуулах, зорилгоо биелүүлэхэд тааламжгүй өдөр. Энэ ордны зрэгтэйчүүдэд одоогийн байдлыг нь орвонгоор нь эргүүлэх муу мэдээ ирнэ. Энэ ордны эмэгтэйчүүд урам хугарч харамсахад хүргэх уулзалт болно. Өнөөдөр хуучин төлөвлөж байсан ажил, холбоо харилцааг дуусгах хэрэгтэй. Бизнес болон хувийн амьдралдаа өөрчлөлт гарахаас сэргийл.
Арслан (7/23-8/22)
Урам зоригтой өдөр. Хүүхдэрхүү зан гаргах нь танд их хөгжилтэй санагдаж, бусад хүмүүс таны энэ занд татагдах болно. Өөрөө өөртөө үнэнч бай. Та бусад хүмүүст өөрийн асуудлаа дэлгэхийг хүсэхгүй байгаа бол яагаад хөгжилтэй дүр эсгэж алиалагчийн дүрд тоглож болохгүй гэж. Та бодит байдлыг шударгаар үнэлж чадвал гайхалтай өөрчлөлтийг мэдрэх болно. Таны шинэ албан тушаал танд өөрийн чадвараа бүрэн ашиглах боломж олгох бөгөөд та сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ та одоогийн байр сууриндаа сэтгэл хангалуун бус байгаа бол том өөрчлөлт хийхээс айлгүй өөртөө урам зориг өгөх сонголтыг зоригтойгоор хий.
Охин (8/23-9/22)
Энэ өдөр таны амьдралын чадамж маш бага түвшинд байна. Асуудлууд нь танд байнга саад болж төлөвлөөгүй ажил хийхэд хүргэнэ. Сэтгэл хөдлөлөөрөө нэн чухал шийдвэр гаргах болон идэвхитэй үйл хөдлөл хийхээс зайлхийгээрэй. Өдрийн эхэн хагаст чухал уузалт төлөвлөхгүй байхыг хичээгээрэй, учир нь танд ажил хэргийн хамтрагчтайгаа тохиролцоход хүндрэлтэй байх болноо. Хуучин төлөвлөсөн төлөвлөгөө болон ажил хэрэг, гэрээнүүдийг хийж дуусгах нь илүү ээлтэй..
Жинлүүр (9/23-10/22)
Бусдыг өөртөө татах чадвар өсөж, бүх асуудалд хариуцлагатай хандах хандлага тань саад бэрхшээлийг давж гарах боломжийг олгож, амжилтад хүрэх арга замыг тодорхойлж өгөх болно. Шинэ санаа төсөл боловсруулж, орлогын шинэ эх үүсвэр олох боломж бололцоог гаргаж өгнө. Энэ өдөр та оюун ухааны өндөр чадавх, бүтээлч үйл ажиллагаагаараа бусдыг гайхшруулан од болж чадах болно. Гэхдээ тэсвэр тэвчээрийг ихээр шаардаж, мэдрэлийн системд муугаар нөлөөлж болох ажил хэргээс зайлсхийвэл зохистой
Хилэнц (10/23-11/21)
Магадгүй өнөөдөр идэвхтэй үйлдэл хийж болох юм. Эрс шийдэмгийгээр давшилт эсвэл эерэгээр бүх эрч хүчээ өөрийгөө хамгаалахаар төвлөрүүлэхэд таатай. Ямар ч маргаанд зөвшилцөл хэрэгтэй гэдгийг сана. Зөвхөн өнөөдөр л ийм асуудлуудын нэгийг шийдэхэд боломжтой юм. Ямар ч тохиолдолд идэвхтэй байх хэрэгтэй. Та аливаа нэгэн зүйлийн бай болох магадлалтай байгаа тул ямар нэгэн үйлдэл хийхдээ тун болгоомжтой байхыг сануулж байна. Бүх зүйл зөвхөн танаас шалтгаална. Ямар ч тохиолдолд тусламжинд бүү найд.
Нум (11/22-12/21)
Ойрын хүн тань үнэлэшгүй туслалцаа үзүүлнэ. Та түүнд улам илүү итгэх болно. Эсрэг хүйстэнгээ харьцах харьцаа нь амжилттай болно. Ажилдаа анхааралтай байж, бага зүйлийг ч хаяхгүй анзаарч байх хэрэгтэй. Хувийн харилцааны хувьд сайн тал руу чиглэсэн хөдөлгөөний шилжилт харагдаж байна. Алдаа дутагдлаа засаж залруулах боломжийг бүү алдаж орхиорой.
Матар (12/22-1/19)
Сэтгэл санааны гэнэтийн өөрчлөлтүүд тохиолдож болзошгүй. Таны өөрийн үзэл бодлоо хамгаалах нь зөрүүд зан, идэвхтэй байдал нь бусдыг үл тоосон чанар, гадаад төрх нь бусдыг өдөөн хатгасан хэрэг байх болно. Сүм хийдэд очиж хурал номд суух нь танд сэттэлийн тайвшралыг олгоно. Санхүүгийн байдал тань боломжтой байгаа бол сүм хийдэд өргөл өргөж, ядууст хандив тусламж өгөхийг хичээгээрэй. Удахгүй та юу суулгасан түүнийхээ үрийг хурааж авна гэсэн үгний үнэнд эргэлзэхээ болих болно.
Хумх (1/20-2/18)
Бүх зүйлд өнөөдөр ямагт бэлэн байж ашигтай гэрээ хэлэлцээрийг бүү алд. Суралцагсад, шинжлэх ухааны ажилтан эсвэл спортоор хичээллэгчдэд таатай үе гарч ирж байна. Мэдээллийг их хэмжээгээр эзэмшихтэй холбогдсон хэрүүл маргаан болно. Зүүд нь зөнтэй байж биелнэ. Үнэт зүйлс зүүдэлбэл сайны тэмдэг.
Загас (2/19-3/20)
Таны амьдралын эрчим хүч ялимгүй дээшлэх боловч таагүй мэдээ, ойрын хүний үйлдэл нь сэтгэл санааны байдлыг эцэслэн муутгаж, бүгдийг мөн өөрийг тань таагүй байдалд оруулна. Мэргэжлийн хүрээнд ажлын идэвхийг бүрэн дүүрэн гаргахад саад болно.