logo
“Амгалан” дулааны станцын барилгын трасст газар нь орсон иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

“Амгалан” дулааны станцын барилгын трасст газар нь орсон иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

2015/11/16
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/878 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянзүрх дүүргийн 8, 10, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан “Амгалан” дулааны станцын барилгын трасс болон нөлөөллийн бүсэд газар нь орсон иргэдийн нөхөх олговрын хэмжээг батлав. Мөн Эрчим хүчний яамны “Эрчим хүч” төслөөс хэрэгжүүлж буй “Амгалан” дулааны станцын цахилгааны дэд станцын нөлөөллийн бүсэд газар нь орсон иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ, “Дэд бүтэц-Эрчим хүч” төслөөс хэрэгжүүлж буй “Амгалан” дулааны станцын 2ф 700мм дулаан дамжуулах хос шугамын ажлын трасст газар нь орсон иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг тус тус баталлаа.

Иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 913 сая төгрөгийг 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын  хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.  
 
Иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газар, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш