НИТХ-ын Эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд хорооны ээлжит хураалдаан өнөөдөр 14:00 цагт Нийслэлийн төр захиргааны нэгдүгээр байрны “А” танхимд болно. Тус хуралдаанаар “Тамхины хяналтын тухай”, “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн хэрэгжилтийн талаар болон иргэд байгууллагаас хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явцтай танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Хуралд НЗДТГ-ын хууль, эрх зүйн хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, НЗДТГ-ын Иргэд хүлээн авах төв, ЗАА-ны үйл ажиллагааны монитормнгийн хэлтэс, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Мэдээлэл хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэс зэрэг байгууллагууд оролцоно.