Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 18. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 7. Буд гараг. Булаагч одтой, 6 цагаан мэнгэтэй, шар нохой өдөр.
Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Цагаа зөв ашиглах өдөр. Өнөөдөр дэмий хоосон ярианд цаг заваа үрэх хэрэггүй. Чухал биш ажилд анхаарлаа хандуулах ч шаардлагагүй. Өнөөдөр алдсан цагийг ирээдүйд нөхөн авах нь бараг боломжгүй зүйл. Хувийн амьдралд зарим нэг өөрчлөлт ажиглагдана. Та нийгэмд эзэлж байгаа байр сууриа сонгох уу, эсвэл галзуу хайрыг уу? Сайн л бодох хэрэгтэй.
Үхэр (4/20-5/20)
Онцгүй өдөр. Сэтгэл санаа тавгүйрхэнэ. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал үүсэх магадлалтай. Энэ нь гал түймэр, хулгай дээрэм ч байж магадгүй. Хүсээгүй зочид гэнэт хүрч ирэх нь танд таалагдахгүй байх. Элдэв маргаан хэрүүлээс зайлсхийхийг хичээ. Таныг шүүмжилсэн ч анхаарах хэрэггүй, тэсээд даваад гар. Эс тэгвэл том шуугиан дэгдэж ч болзошгүй. Магадгүй таны хөрөнгө оруулсан хувьцааны үнэ хэлбэлзэж сэтгэлийн таагүй байдалд орж болзошгүй
Хамтатгах (5/21-6/21)
Сайн өдөр. Ялангуяа арилжаа ба худалдааны хүрээнд ажиллаж бүй үхрүүдэд орлого ихээхэн нэмэгдэх юмуу эсвэл ашиг бүхий санал ирж болно. Ямарч ажлыг зоригтой эхэл, учир нь хаана ч та амжилт гаргаж чадна. Санхүүгийн алдагдпаас сэргийлэн бичиг баримт бүрдүүлэх, арилжаа наймаа хийхдээ их анхааралтай бай. Таны зүүд долоо хоногийн дараа биелнэ. Толь зүүдэлбэл шинэ амрагийн харилцаа үүсгэх буюу таныг гэрлэнэ гэж од эрхэс сануулжээ.
Мэлхий (6/22-7/22)
Худал хуурмаг мэдээ хүлээн авах, гомдох, үл ойлголцолтой холбогдсон ачаалалтай байх хүнд өдөр. Өнөөдөр дахиад л гэр бүлийн дунд маргаан гарах магадлал өндөр байна. Хэрвээ та түүнийг намжаахгүй бол даамжирч том хэмжээний хэрүүлийг үүсгэж, цаашлаад харилцааг таслах түвшинд аюул нүүрлэнэ. Аялаж, жуулчлах, цэвэр агаарт зугаалах, сайхан хүмүүстэй нэг баг болж идэвхитэй амрахад тохиромжтой өдөр. Зөвхөн хойшлуулж боломгүй гэр орны асуудлуудаар л оролдоорой. Хүүхдүүдтэй холбоотой асуудлууд үүсэх ба энэ нь магадгүй их хэмжээний зардал гаргасантай холбоотой байж мэднэ.
Арслан (7/23-8/22)
Дур хүсэлдээ хэт их автсанаар гэнэт дүрсхийн уурлаж, сэтгэл тань тавгүйрхэх болно. Гэр бүлийн аз жаргалд хүрэх замд туулахад бэрхтэй олон саад бэрхшээлтэй тулгарна. Мэргэжлийн хүрээнд алдаа гаргаж магадгүй ба хувийн амьдралд үл ойлголцол үүснэ. Ойр дотны хүнтэйгээ үл ойлголцох ба хүнд хүчир биеийн хүчний ажил хийх хэрэггүй. Худалдааны үйл явуулсны хэрэггүй мөн үнэтэй зүйл худалдан авахгүй байх нь зөв. Балчир хүүхэд, өндөр настангуудын дархлаа муудаж, даарч хөрсөнөөс ханиад томуу хурэх нигууртай.
Охин (8/23-9/22)
Таны зөн совин хэн нь муу хэн нь сайн хүн болохыг заагаад өгнө. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахад таатай өдөр. Санамсаргүй танилцсан хүнтэйгээ та удаан хугацааны турш хамт байна. Та өөртөө анхаарах цаг нь болсон. Өөрийгөө хянаж, хувийн сахилга баттай байх нь таньд ашиг тусаа өгнө. Хайр сэтгэлийн шинэ харилцаа бас л бөөн асуудал, урам хугарлаас өөр юу ч авчрахгүй. Сэтгэлээр унах, хүч тамир барагдах зэрэг үзэгдэл ажиглагдана.
Жинлүүр (9/23-10/22)
Эргэцүүлэн бодох, өнгөрсөн үйлдлээ дүгнэх, эмчилгээ хийлгэхэд таатай өдөр. Таны амьдралдаа бодож байсан бүхий л зүйл биеллээ олно. Зочин хүлээж авахаа хойшлуул, өнөөдөр маш сайн байна. Итгэлгүй хүмүүстэй бүү ойрт, удаан хугацааны танил байсан ч гэсэн бүү ойрт. Амжилтад хүрэхийн тулд танд зайлшгүй шаргуу хөдөлмөрлөх шаардлага гарна. Богино хугацаанд үр дүн гарна гэж бүү хүлээ. Архи дарс бүү хэрэглээрэй.
Хилэнц (10/23-11/21)
Эрчүүд өнөөдөр эмэгтэйчүүдийн анхаарлыг их татаж, тэднээс бэлэг авах бололтой. Үдэш та биеэ барьж, ам хэлээ татаж байхгүй бол хэрүүл маргаан дэгдэх шинжтэй. Өчүүхэн шүүмжлэлээс болоод таны багтаж ядсан дотоод сөрөг хүч гадагшаа дэлбэрч магадгүй. Архи, согтууруулах ундаа бүү хэрэглэ, бие муудах буюу бэртэл гэмтэл авч болзошгүй.
Нум (11/22-12/21)
Нийгэм, улс төрийн хүндрэлтэй байр байдал таны сэтгэл зүй, ертөнцийг үзэх үзэлд ихээр нөлөөлнө. Улс төрийн амьдралд болж буй үйл явдлууд, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр өгөх мэдээллийг сонирхох сонирхол өсөн нэмэгдэнэ. Амгалан тайвныг хадгалж, хэт чармайн хичээхгүй байхыг зөвлөж байна. Учир нь тэгж эс чадваас мэдрэлийн ядаргаанд орох үндэс суурийг бий болгох магадлаятай.
Матар (12/22-1/19)
Хайнга байдлаас шалтгаалан ердийн ажлын хэм хэмнэлд ороход хүнд байх бололтой. Асуудлыг шийдэх, гэрээ хэлэлцээр байгуулах, худалдаа наймаа хийхэд тохиромжгүй өдөр. Дарамт шахалт болон сэтгэлийн хямрал тохиолдож болзошгүй. Аливаа чухал асуудлыг хэлэлцэх, эцсийн шийдвэр гаргаж болохгүй гэдгийг хатуу сануулж байна. Амьдрал өөрөө ямар алхам хийхийг танд зааж өгөх бололтой. Чухал уулзалт, хэлэлцээрээ хойшлуулж гэртээ суусан нь хамаагүй дээр байх бололтой.
Хумх (1/20-2/18)
Шургуу хөдөлмөр болон өөрийн сахилга бат нь таныг ямар ч ажлыг гүйцэтгэхэд тусална. Хуучин төслөө хэрэгжүүл. Шинэ төлөвлөгөө зохиохыг бүү яар. Олон зүйл нь зэрэглээт ба бодит биш байхыг одод зааж байна. Харин илүү хөл хөдөлгөөн ба түгшүүр нь таны эрүүл мэндийг муутгах бопно. Тийм учраас өөрийгөө хайрла. Өөрийнхөө хараанаас дайсан ба атаархагчдыг гарга. Гэмтэж бэртэж, эсвэл өвдөж болно. Энэ нь урт хугацааны эмчилгээ шаардана.
Загас (2/19-3/20)
Таатай өдөр, мэргэжлийн хүрээнд идэвхтэй ажиллахыг одод зөвлөхгүй байна. Ямарч үед аз харьж магадгүй. Хамт олонтойгоо харьцахдаа бодлоо эрс илэрхийлэхээс, таагүй үг хэллэг хэлэхээс зайлсхий, та дараа нь харамсах болно. Ирээдүйтэй төлөвлөгөөг хийхэд, орлогын шинэ эх үүсвэрийг хайхад, үйл ажиллагааныхаа хүрээг өөрчлөхөд таатай өдөр.