Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 8. Бархасвадь гараг. Тооно одтой, 5 шар мэнгэтэй, шарагчин гахай өдөр.
Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Эрэгтэйчүүд нэр хүнд дээшилж, санхүүгийн байдал сайжрах төлөвтэй байна. Үүнд тэдний ажил хэрэгч чанар, эрч хүчээ оновчтой ашиглах чадвар, ажлын зохион байгуулалт тусална. Ганц бие энэ ордныхон шинэ шохоорхол, сонин учрал тохионо.
Үхэр (4/20-5/20)
Оюуны хүч сэргэн мандах, идэвхтэй амрах өдөр. Өнөөдөр маш сонирхолтой уулзалт тохиох бололтой. Энэ уулзалт танд маш сайхан сэтгэгдэл төрүүлэх тул удаан хугацааны турш мартахгүй. Ер нь юунд ч санаа зовох юм алга. Мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гарахгүйн тулд ойр дотныхонтойгоо сайн зөвлөлд. Ирээдүйг эрүүл ухаанаар тооцоолж сур.
Хамтатгах (5/21-6/21)
Энергийн гэнэтийн өөрчлөлтийн, адал явдлын, өдөөн хатгалтын өдөр. Та зайлшгүй оролцогч нь болох ямар нэгэн чухал том үйл явдал болж мэднэ. Таны амьдралд гарч болох өөрчлөлтүүд нь эерэг ба сөрөг өнгөтэй байна. Бэлэгдэл шинж тэмдгийг анхаар. Болзошгүй таагүй зүйлсийн тухай хувь заяа таныг анхааруулж байна. Ойр дотнын хүмүүсийн дунд амарч, дуртай хоббигоор хичээллэх нь мэдрэлийн ядаргааг арилгахад тустай.
Мэлхий (6/22-7/22)
Оюун санааны эрэл хийх, асуудалд гэнэтийн шийдвэр гаргах, амлалт өгөхөд од гарагс ээлээ өгнө. Уран бүтээлч энэ ордныхонд амжилт ололт дүүрэн байх өдөр. Магадгүй, зорьсон зорилгодоо хүрэх замд амжилт байх магадлалтай. Таны ойрын найз нөхөр үнэлж баршгүй тусламжийг үзүүлэх ба нөхөрлөлдөө хэр үнэнч болохыг та энэ удаа дахин мэдэрнэ. Энэ ордны эмэгтэйчүүдийг сонирхолтой уулзалт бяцхан сээтэгнэл хүлээж байна.
Арслан (7/23-8/22)
Хайр сэтгэл. Саяхныг болтол зүрх сэтгэл нь ихээр татагдаж байсан хүнтэйгээ сайн найзууд болон үлдэх болно. Ухаалаг байж, хэцүү байсан ч дуугуй өнгөрөөхийг хичээ. Зөвхөн өнөөдөр эрэгтэй ихрүүдийн ертөнцийг үзэх үзэлд нөлөөлөх, төлөвлөгөөг нь өөрчилж мэдэх ямар нэгэн зүйл тохионо. Ажлынхаа хүрээг өөрчилж мэдэх зүйл тохионо. Өөрөөр хэлбэл ажлынхаа хүрээг өөрчилж, бодож санасан зүйлээ хэрэгжүүлэхэд авьяас чадвараа гаргах боломж гарна. Болгоомжгүй хэлсэн үг муу vp дагаварт хүргэж болно.
Охин (8/23-9/22)
Түгшүүртэй өдөр. Анхаарал шаардсан яаралтай хариуцлагатай ажил бүү барьж ав. Энэ өдөр хойшлуул. Өөрийн бодол санаа, төлөвлөгөөгөө нууц байлгахыг хичээ, муу хүмүүс үүнийг тань ашиглаж магадгүй. Таагүй мэдээ дуулах бөгөөд нөхцөл байдлаас нь үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэ. Сэтгэл гутралд орж болзошгүй учраас дуу ихтэй компаниас хол байхыг зөвлөж байна. Энэ ордны эмэгтэйчүүд уран бүтээлийн онгодоо хөглөхөд таатай. Ашиг орлогын шинэ эх үүсвэртэй болох магадлалтай
Жинлүүр (9/23-10/22)
Амжилттай өдөр. Өнөөдөр та хамгийн хүнд боломжгүй ажлыг авсан ч амжилт олох болно. Таны эрч хүчтэй байдалд тань эргэн тойрны хүмүүс танаар бахархах болно. Таны чадвар, гэнэтийн шийдвэр эргэн тойрны хүмүүст гайхалтай үнэлэлт өгөх болно. Тооцоогүй гэнэтийн зарлага гаргахаас сэргийл. Одоохондоо таны түрийвч нимгэн байгаа. Хосуудын хувьд санхүүгийн бэрхшээл гарч болзошгүй учир аливаа худалдан авалтандаа тооцоотой ханд.
Хилэнц (10/23-11/21)
Баримталдаг зарчим дээрээ бат зогсох, идэвхтэй тэмцэх, өөрийгөө хамгаалах өдөр. Өнөөдөр үйл явдал таны хүссэнээс өөрөөр өрнөх бололтой. Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л алхам, үйлдлээ дүгнэ гэж одод зөвлөж байна. Эрсдэлтэй төсөлд бүү хөрөнгө оруул, алдагдалд орно. Ажил дээр гаргасан том алдаа таны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх бололтой. Та биеэ сайн барьж, уурлаж бухимдахгүйг хичээ, тэгвэл анхаарлаа ажилдаа бүрэн төвлөрүүлж чадна.
Нум (11/22-12/21)
Хий хоосон, бүтэлгүй зүйл, худал хуурмаг, урвалтаар дүүрэн байх өдөр. Хэрвээ таны бүтээсэн зүйл агаарт хөөрөн ажил хэргийн бодит байдал халхлагдах бол мөнгө санхүүгийн салбарт азгүйтэл гарах магадлал өндөр байх болно. Өөртөө болон эргэн тойрны хүмүүст шүүмжлэлтэйгээр ханд. Таниас анхаарал болгоомжлол, эргэцүүлэлийг шаардаж байна. Хэрвээ гэртээ шинэ тавилга худалдаж авах гэж байгаа бол энэ нь төсөөлж байгаагаас илүү зардап гаргах бололтой. Учир та хүнд хууртагдаж магадгүй байна.
Матар (12/22-1/19)
Урьдчилан тооцоолоогүй гэнэтийн зардал чирэгдэл гарч болзошгүй учраас өнөөдөр мөнгө төгрөгийн зарцуулалтанд хяналт тавьж арвич хямгач байх ёстой. Гэхдээ энэ нь бүх зүйлээс татгалзах бус, харин ашиггүй зүйлсэд мөнгө зарахгүй байхыг хэлж байна. Бага зэргийн үл ойлголцол байхыг эс тооцвол ерөнхийдөө сайн өдөр болж өнгөрөх төлөвтэй. Хүнд төвөгтэй бодол санаанаасаа түр ч атугай гэсэн ангижирч амарч тухлах цаг хугацааг өөртөө гаргаарай.
Хумх (1/20-2/18)
Энергитэй байх ба өөрийн хүчинд итгэх нь таныг гайхамшигтай зүйлийг хийхэд тусална. Ялангуяа энэ нь уран бүтээлч эрчүүдэд хамаатай. Хэрвээ та өөрийгөө илэрхийлж чадахгүй бол сэтгэл санаагаар бүү уна. Орлогын нэмэлт эх үүсвэр хайхад, үйл ажиллагааныхаа шинэ төрлийг олоход амжилттай байхыг амлаж байна. Мөн дурын хамтын үйл ажиллагаа, уулзалт, гэрээ хэлэлцээр, хамтын төсөл амжилттай болно.
Загас (2/19-3/20)
Хүч шаардсан өдөр. Үйл явдлууд таны төлөвлөснөөс өөрөөр эргэнэ. Сайн хүнийхээ талаар санамсаргүй мэдээг сонсоод өнөөдрийн төлөвгөөнд чинь өөрчлөлт орж болзошгүй. Бүх л сөрөг хандлагуудыг хөсөр хая. Үнэн юм хэзээд үнэнээрээ байдаг тул удахгүй учир нь олдоно. Харилцандаа болгоомжтой хандаарай. Ойр дотны хумүүстэйгээ цагийг өнгөрөөж, тэднийг дэмжиж, уйтгар гуниг баяр баясалаас нь хуваалц.