logo
Өнөөдөр болох үйл явдлууд /2015.11.19/

Өнөөдөр болох үйл явдлууд /2015.11.19/

2015/11/19

09.00 цагт: Авилгын эсрэг санаачилгын гишүүн улсуудын бүс нутгийн XIII удаагийн семинар "Туушин" зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 88100404


10.00 цагт: Монгол-Японы Хөдөө Аж Ахуйн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Япон Улсын Хоккайдо мужийн Эдийн Засгийн Газар хамтран “Сэрүүн бүсийн хөдөө аж ахуй, барилга, эрчим хүчний технологи, бизнесийн боломжууд” сэдэвт семинар, бизнес уулзалтыг Монгол-Япон төвд болно. Утас: 99073274


10.30 цагт: Аж ахуй нэгж байгууллагуудад "Чанарын гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа" Стандартчилал, хэмжил зүйн газрын төв байрны 3 давхарт Хурлын танхимд болно. Утас: 99650498


11.00 цагт: Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөрийн яамтай хамтран зохион байгуулах Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгч нарыг ажлын байранд зуучлах тэднийг төгссөн мэргэжлээрээ бахархах, мэргэжилтэй ажилтан болсны давуу талыг сурталчлах зорилготой "Мэргэжилтэй ажилтан Монголын баялаг" сэдэвт өдөрлөг тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болно. Утас: 96646863


11.00 цагт: НӨХГ-ын хурлын зааланд дөрөвдүгээр ээлжийн цахим газар өмчлөлийн дахин сонгон шалгаруулалтыг явуулна. Утас: 88112919


11.30 цагт: "Дэлхийн ОО-ын өдөр"-т зориулсан хэвлэлийн бага хурал Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн 2 давхарт Хурлын танхимд болно. Мянганы хөгжлийн зорилтод Монгол улс “2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй хүн амын эзлэх хувийг 40 хувь, шаардлага хангасан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх хувийг 60 хувь хүргэж тус тус бууруулах” зорилт дэвшүүлсэн юм. Утас: 99124735, 11458645


16.00 цагт: "Монложистикс Ворлдвайд" ХХК нь Монгол Улсын тээвэр ложистикийн салбарт анх удаа Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсад нэр хүнд бүхий Германы “TUV Rheinland” байгууллагаар баталгаажуулалт хийлгэн, албан ёсоор гэрчилгээгээ гардан авах ёслолын үйл ажиллагаа, уулзалт, ярилцлага  МҮХАҮТ-ын 507 тоот өрөөнд болно. Утас: 99020785

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш