Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болж, “Улаанбаатар хотын өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй Ус дулаан дамжуулах төв, цэцэрлэгүүдийн тухай” асуудлыг хэлэлцлээ.
Хурлдаанд асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Б.Энхбаяр танилцууллаа.
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгарвын дагуу Ус дулаан дамжуулах төв болон цэцэрлэгүүдийн инженерийн шугам сүлжээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төвийн хамтарсан ажлын хэсэг газар дээр нь шалгаж ажилласан байна.
-Ус дулаан дамжуулах 113-р төв

Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах ус дулаан дамжуулах 113-р төвийн халаалтын цогц төхөөрөмжийг Дулааны үр ашгийн төслөөр 2003 онд халаалтын 5,0 гкал хүчин чадалтай 2 ш задардаггүй ялтсан бойлероор шинэчлэн сольсон. 2013 онд Хятад улсын 1ш, 2,1гкал хүчин чадалтай задардаг ялтсан бойлер нэмэлтээр суурилуулсан. Халаалтын ялтсан бойлер задардаггүй учраас бохирдол ихтэй 2-р хэлхээний даралтыг 1.5 атагаар унаган үүнтэй холбоотой 113-р төвөөс тэжээгддэг 14-н байр, 9-н аж ахуй нэгжүүдээс халаалтын гомдол ихээр ирж, халаалтыг хэвийн найдвартай түгээхэд хүндрэл үүсгэж байна.
-Ус дулаан дамжуулах 114-р төв
Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах 114-р ус дулаан дамжуулах төвийн халаалтын цогц төхөөрөмжийг дулааны үр ашгийн төслөөр 2003 онд халаалтын 6,0 гкал хүчин чадалтай 2 ш задардаггүй ялтсан бойлероор шинэчлэн сольсноос хойш өнөөдрийг хүртэл бодит ачаалал нь 7,9гкал болж нэмэгдсэн байна. Иймд 114-р халаалтын ялтсан бойлер задарггүй учраас бохидол маш ихтэй 2-р хэлхээний даралт ялтсан бойлер дээр 2.8 ата-гаар унаж байна. Бойлерын бохирдолтой холбоотойгоор 114-р төвөөс тэжээгддэг 21-н байр 6-н аж ахуйн нэгжүүдээс халаалтын гомдол ихээр ирж, халаалтыг хэвийн найдвартай түгээхэд хүндрэл үүсч болзошгүй байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 41, 107, Хан-Уул дүүргийн 53, 65-р цэцэрлэгийн гадна болон дотор инженерийн шугам сүлжээг зайлшгүй засварлах шаардлагатай байна гэлээ.
Нийслэлийн өвөлжитөд хүндрэл учирч болзошгүй дээрх шугам сүлжээний ажилд 57,4 сая төгрөг шаардлагатай бөгөөд санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлагатай ажлуудын санхүүжилтийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.