logo
Амьдралыг хайрлаж, амьдрал бэлэглэе

Амьдралыг хайрлаж, амьдрал бэлэглэе " Монгол хүний төлөө" тоглолт

2015/11/26

Сандагдоржийн Мягмаржав нь 23 настай. 2015 оны долоодугаар сарын 25-нд осолд орж аарцаг, дунд чөмөг бяцарч, давсаг задарч маш хүнд бэртсэн. Тэрээр давсагны 3, дунд чөмөгний, нийт 8-н хагалгаанд тус тус орж улмаар биеийн байдал нь сайжирч байгаад өнгөрсөн сарын 22-ны орой цусаар бөөлжиж сэхээнд орсон.
Амьдралыг хайрлаж, амьдрал бэлэглэе  " МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ "  тоглолтАмьдралыг хайрлаж, амьдрал бэлэглэе  " МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ "  тоглолт
Яаралтай дахин ходоодны болон шээсний суваг нээх, дунд чөмөгний үе суулгах мэс засалд орж эрчимжүүлсэн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа ба энэ залууд туслахаар дуучид нэгдэн хандивын тоглолтыг 2015 оны 12 дугаар сарын 5-нд UB Palace-д "Монгол хүний төлөө" тоглолт ганцхан удаа тоглох гэж байна.

Энэ тоглолтонд:

МУГЖ Алтанцэцэг
Салхи хамтлаг
МУСТА Гэрэлчулуун
Нэгэн зүгт хамтлаг
Мөнхийн рэп Лхагваа
ВХ
Найдандорж
Баярцэнгэл
Хишигдалай
MAAZ хамтлаг
Сүрэнлхам
Dynamic хамтлаг
Хtown хамтлаг
Тулга
Амьд хөгжимийн хамтлаг
Илбийн үзүүлбэр Сонинхүү
Уран нугаралт болон залуу дуучид оролцоно.

ТА бүхэн минь өөрсдийн боломжоороо дүүд минь туслана уу хэмээн уриалж байна.

Хандивын данс: Хаан банк 5029710310 (С.Уянга)
Холбоо барих утас: 99626079.99060644.91686167

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш