Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 27. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 17. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, 6 цагаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр.
Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өдрийн эхлэл бизнест таатай байна. Худалдааны үйл ажиллагаа нь амжилттай дэвжиж, хүссэн үр дүнд хүрнэ. Урьдын бодол санааг хэрэгжүүлэх магадлал их, ашигтай санаа, гэнэтийн таатай мэдээ ирнэ. Огторгуйн нөлөөгөөр амьдралын эрч хүч тань нэмэгдэх болно. Хайр сэтгэл, хүүхэд олоход таатай. Мөн шинэ бүтээл туурвих мөн шийдвэрлэгдээгүй хуучин асуудпаа эмхэлж цэгцлэхэд таатай.
Үхэр (4/20-5/20)
Гэрлэн бүрхүүл, төлөвлөсөн зорилгодоо хүрэх чадвар, дур булаам байдал идэвхжинэ. Том хэмжээний худалдан авалтыг хойшлуул. Олон хүн цугласан болон олон нийтийн газарт очихоос зайлсхий. Дотны хүндээ бодлогогүй үйлдэл хийхээс зайлсхийх ганц арга нь ухаантай, тэвчээртэй байх явдал.
Хамтатгах (5/21-6/21)
Таагүй өдөр. Өөрийгөө мундаг гэдгийг харуулахыг хүсэж байгаа эрэгтэйчүүд олонхийн сэтгэл санаа тогтворгүй, урьдчилж тэр гэж тааж хэлэхийн аргагүй байдалд байх болно. Тэдэнд харилцан буулт хийх, алтан дунджийг олоход хүндрэлтэй байх бололтой. Өөрийн эрх чөлөөг эргэн тойрны хүмүүст бүхэлдээ хамаатуулснаас тэдний сайн тал, нэр хичээсэн байдлыг бодитоор үнэлж дүгнэж чадахгүй. Үүнээс болж гэр бүлд хэрүүл маргаан дэгдэж болзошгүй. Өдрийн хоёрдугаар хагас тэр чигээрээ гэр орны асуудлуудыг шийдвэрлэхэд зориулагдана.
Мэлхий (6/22-7/22)
Бүтээлч, идэвхитэй өдөр. Амьдралын эрч хүч өндөр байх боловч хоёрдмол өдрийн гайгаар аливаа амжилт тань ялагдал болон хувирах магадлал өндөр байна. Өнөөдөр, чухал ажил хэрэг эхлүүлэх, гэрээ хэлэлцээр байгуулах, ирээдүйн төсөв төлөвлөгөөг гаргахын шаардлагагүйг одод анхааруулж байна. Гэр бүлийн болон хувийн асуудлууд эхний ээлжинд тавигдснаар бусад ажил хэргийг дараагийн ээлжинд тавихад хүргэнэ. Сугалаанд хожих, зээлдүүлснээ буцаан авах, ашигтай худалдан авалт хийснээр мөнгө санхүүгийн байдал бага зэрэг ч гэсэн дээрдэх боломжтой болно.
Арслан (7/23-8/22)
Эрүүл мэндийн талаар та санаа зовохгүй байж болно. Харин хийж бүтээх эрч хүч тааруу байна. Зарим нэг эмэгтэйчүүд хууртагдах, сэтгэл санаа тавгүйтэж магадгүй. Өнөөдөр, чухал ажил хэрэг эхлүүлэх, гэрээ хэлэлцээр байгуулах, ирээдүйн төсөв төлөвлөгөөг гаргах шаардлагагүйг одод анхааруулж байна. Гэр бүлийн болон хувийн асуудлууд эхний ээлжинд тавигдсанаар бусад ажил хэргийг дараагийн ээлжинд тавихад хүргэнэ.
Охин (8/23-9/22)
Дотоод энергийн илүүдэл нь зөвхөн таныг тойрч байгаа хүмүүст хамаатай биш мөн таньд муугаар нөлөөлнө. Шуургыг аюулгүй урсгал руу чиглүүлэхийг оролд. Зөвхөн өөрийн тань биеэ авч байгаа байдлаас хамаарч эсрэг хүйстэнтэй харьцах харьцаанд сэтгэл хөдлөл нөлөөлнө. Эргэлзэж цаг алдсаны хэрэггүй, биеэ сул тавих хоёрдугаар зэргийн асуудалд анхаарлаа алдсаны хэрэггүй. Одоо алдсанаа ирээдүйд гүйцэх нь хэцүү байх болно.
Жинлүүр (9/23-10/22)
Турших, өөрчлөлттэй өдөр. Өнөөдөр харилцаандаа анхааралтай мөн болгоомжтой байхыг хичээгээрэй. Материаллаг байдал болон өөрийн харилцаагаа сайжруулах гэж бүү оролд. Гэр бүлтэйгээ хамт байж цагийг зугаатай өнгөрүүл. Зоригтой байдал мөн бие барих чадвараа бүү алдаарай. Өөрийн уран үг мөн гайхшруулалтаа ашиглан маргааныг шийдвэрлэ. Эмэгтэйчүүдийн хувьд магадгүй шинэ романтик болзоо хүлээж байна. Зүүд зөнтэй байна.
Хилэнц (10/23-11/21)
Шүүмжлэлтэй өдөр. Таны материаллаг байдал хэлбэлзэлтэй байна. Мөн таны мөнгө руу сарвайхыг хүсэгчид гарч ирнэ. Тиймээс анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Ялангуяа үнэт эдлэлээ анхаарлын төвд байлга. Магадгүй хулгайд алдаж болзошгүй байна. Өнөөдөр өр өгөх, санхүүгийн асуудалтай гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахгүй байх, үүнийг хойшлуулахыг зөвлөж байна.
Нум (11/22-12/21)
Таатай өдөр. Төлөвлөгөө, нийгмийн уулзалт, хувийн уулзалтууд урт хугацааных байж магад. Энэ нь албаны шатаар ахих, санхүүгийн амжилтад хүрэх суурь болж мэдэх юм. Гэвч хүчний байр сууринаас хандан ажиллах, нууц явуулга хийх хэрэггүй. Өөрийн мэдрэмжид найд. Өдрийн хоёр амжуулахыг зөвлөж байна.
Матар (12/22-1/19)
Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх гэж хичээн зүтгэсэн болон гаргасан сэтгэл зүрхийг тань удирдлагын зүгээс сайшаан магтах болно. Алдаа дутагдлууд нэг их байхгүй байна. Хайр сэтгэлийн талбарт одоохондоо ямар нэгэн өөрчлөлт шинэчлэлт харагдахгүй байгаа ба энэ нь нэг талаар чухал ажил хэргийг гүйцэтгэхэд тань садаа болохгүй тул сайн талтай. Магадгүй та бага зэргийн ажлын ачааллыг авах бололтой. Шийдвэр гаргах зоримог алхамыг өдрийн хоёрдугаар хагаст айх зүйлгүйгээр хийж болно. Таныг амжилтанд хүрнэ гэдгийг од гарагс амлаж байна.
Хумх (1/20-2/18)
Энэ өдөр нь хайр сэтгэлийн тухай бодох тийм ч тохирсон өдөр биш Таны хүссэнээр бүх зүйл үүлгүй цэлмэг байхгүй л болов уу. Хайртай хүнтэйгээ харилцаагаа тодруулах хэрэг гарч болно. Өөртөө таагүй зүйлийг ойлгуулах гэж бүү хичээ. Албан үүргээ гүйцэтгэхдээ өнөөдөр туйлын болгоомж ба анхааралтай байх хэрэгтэй. Дахиад ажил ихтэй байх боловч сэтгэлээр унаж магадгүй. Өнөөдөр удирдлага ба хамт ажиллагсадтайгаа ямарч маргаанд оролцох гэсний хэрэггүй, учир нь таныг буруутан болгоно.
Загас (2/19-3/20)
Холбоо харилцаа тогтоох, ямар нэгэн асуудлаар хэн нэгэнд хандах, үл хөдлөх хөрөнгөтэй болоход таагүй өдөр. Бүх зүйлд анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байдлаар хандахыг сануулж байна. Ололт амжилтанд тэгтлээ ихээр итгэж найдах хэрэггүй бөгөөд бүх зүйл таны хүсэл зоригоос хамаарах болно. Энэ ордны эмэгтэйчүүд сэтгэлийн хэт хөөрөл болон хардалт сэрдэлт нь ичгүүр сонжуургүй байдлыг гаргахад хүргэнэ. Биеэ тоох байдал нь таны сэтгэлийг эмзэглүүлнэ.