logo
Өнөөдрийн зурхай /2015.11.30/

Өнөөдрийн зурхай /2015.11.30/

2015/11/30

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 20. Сумъяа гараг. Найралт эх одтой, 3 хөх мэнгэтэй, цагаан нохой өдөр.

Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Янз бүрийн чиглэлийн ажилд амжилт гаргахад таатай өдөр. Ажлаа өөрчлөх эсвэл үйл ажиллагааны хүрээг өөрчлөх, ашигтай ажил төрлийн саналаас бүү татгалз. Үдээс хойш төрөл садангийн хэн нэгэнтэй маргалдаж болзошгүй. Зөн зовиндоо итгэ. Хувь тавилан танд болгоомжлол илүүдэхгүй гэдгийг сануулж байна. Хэрүүл маргаан, ойлгомжгүй зүйлсээс хол бай. Нэн чухал шийдвэр хүлээж авсны хэрэггүй бөгөөд дурын үйлдэл таны эсрэг хандаж болзошгүйг анхаараарай.


Үхэр (4/20-5/20)

 Энерги, эрч хүчээр дүүрэн байх өдөр хэдий ч холбоо харилцаа тогтоох, гэрээ хэлцэл байгуулах, хурим найр хийхэд тохиромжгүй байх болно. Магадгүй, энэ өдөр таны хувьд эргэн тойрныхондоо сэтгэл дундуур байж, эрүүл мэндийн хувьд сайнгүй, бодол санаа тогтворгүй баих бололтой. Гэнэтийн маргаан зөрчилдөөн гарах ба хэрвээ та түрэмгий, сэтгэл дундуур байдал, уур цухалдалтаа барин дийлж чадвал үүссэн маргаан богинохон хугацаанд өрнөж, таны талд ашигтайгаар шийдвэрлэгдэнэ.


Хамтатгах (5/21-6/21)

Хүнд өдөр. Энэ өдрийн турш таньд эерэг, сөрөг хандлага хослох нь. Хувь тавиланд гэнэтийн эргэлт гарч эртнээс төлөвлөөгүй зарлага гарахыг үгүйсгэхгүй. Ямарч шийдвэр гаргасан таньд гэнэтийнх байх болно. Эргэн тойрныхоо хүмүүстэй харьцах харьцаагаа эргэж харахыг сануулж байна. Иймд шинэ хүрээлэнд ажил хэргийн хамтрагч хайх нь төдийлөн үр дүнтэй бус. Эсрэг хүйсний хүнтэй асуудал үүсгэж магадгүй. Үнэнч шударга, өргөн цар хүрээтэйгээр аливаа асуудлыг дүгнэх чадвар мөн зорилго тэмүүлэлтэй байх нь таны ажлын нэр хүнд өсч хүмүүсийн итгэлийг олж авна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таатай өдөр. Сансарын энергийн ба нандин мэдлэгийг олж авах, аялах ба зугаалахад сайхан өдөр. Мэргэжлийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг яарах хэрэггүй. Амжилт нь дуртай цагтаа эргэж сагад. Тиймээс урьд нь эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй. Өдрийн хоёрдугаар хагаст сэтгэлийн догдлол ба стресс гарч болно. Ихээхэн тэвчээр гаргах хэрэгтэй. Огцом шүүмжлэлийг бүү тавь. Үүний дараа харамсах болно. Найдаж байсан хүнээсээ тусламж хүлээх хэрэггүй. Бүх юм таны гарт байна. Гэр бүлийн харилцаа хурцдаж мэднэ. Таны ойрын хүмүүстэйгээ харилцах харилцааны мөн чанарыг үгүйсгэж хардаж сэжиглэх хэрэггүй.


Арслан (7/23-8/22)   

Ихээхэн хүч зарцуулах ажил бүү хий. Нуруу нугасаа хайрла, хамгаал. Гэнэтийн мэдээ тайван байдлыг тань алдагдуулж, сэтгэл хөдлөлд оруулж, биеийн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Таны гол зорилгын нэг нь материаллаг тогтвортой байх явдал. Мөнгөө зөв ашигтай байх зүйлд оруулж сур. Ажлын байраа өөрчлөх, өөр үйл хэргээс илүү мөнгө унагах боломж хайх нь бүтэшгүй зүйл гэдгийг одод анхааруулж байна.


Охин (8/23-9/22)   

Арилжаа наймааны ажил төрөл эрхлэх, санхүүгийн гэрээ хэлэлцээр байгуулахад тохиромжгүй өдөр. Ажил мэргэжлийн салбарт хүндрэлтэй асуудал үүсэх, аль эсвэл мөнгө санхүүгийн бүтэлгүйтэл гарах магдалтай. Өдрийн хоёрдугаар хагаст гэр орны элдэв асуудлууд урган гарч мэднэ. Боломжит зардлууд болон бодит орлогоо бодож тооцоолсноор гэр орон, ахуйн ажил төрлийг үр ашигтай шийдвэрлэхэд тустай.


Жинлүүр (9/23-10/22)   

 Өөрчлөлт шинэчлэлт, чухал ажил хэргийг хийж хэрэгжүүлэхэд сайн өдөр. Танд шинэ албан тушаалыг санал болгох магадлал өндөр байна. Тунгаан бодож цаг алдалгүй шууд зөвшөөрөх хэрэгтэй. Удахгүй таны амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт, шинэчлэл, дэвшил гарах бололтой. Ажилч хичээнгүй чанар, зүрх сэтгэлээсээ хандах хандлага нь энэ үед таны түшиг тулгуур болно. Оройн цагийг үр хүүхдүүд, гэр бүлдээ харамгүй зарцуулаарай.


Хилэнц (10/23-11/21)   

Сэтгэл догдлолоос болоод ажил дээрээ алдаа гаргах буюу буруу тооцоолж магадгүй. Өөр ямар нэг саад тотгор тулгарсан ч бүү тоо, бууж өгч болохгүй гэж одод танд зөвлөж байна. Өнөөдөр бол туршилт, шалгалт сорилын өдөр. Иймээс хатан зориг гарган, тэсвэр тэвчээрээ дайчлан өөрийгөө цоо шинэ өнцгөөс харуулахыг хичээ. Бүх зүйл танаас л шалтгаалах нь байна.


Нум (11/22-12/21)   

 Шүүмжлэлттэй өдөр. Анхаарал болгоомжтой байж өөрийн ашиг сонирхол, санал хүсэлтээ хамгаалахад бэлэн байгаарай. Энэ өдөрт, ярвигтай, чухал асуудлуудыг шийдэхээс татгалзаж, ажил хэргийн аливаа уулзаптыг товлохгүй, хийхгүй байх хэрэгтэй. Үйл явдлууд таны нэр алдарт онцгой муугаар нөлөөлж мэднэ. Аль ч утгаараа хамааралтай байх хүмүүстэй харилцах харилцааны учрыг эцэслэн тодорхойлох нь зүйтэй. Таны хувьд ухаантай байж, тэсвэр тэвчээрийг гаргах шаардлагатай.


Матар (12/22-1/19)   

Удаан хугацааны турш үл мартагдах чухал үйл явдлууд тохиолдох өдөр. Та өөрийгөө хөнгөн, хүч чадалтай, юунд ч хамааралгүй мэтээр мэдрэх болно. Дарга, удирдлагатайгаа харилцах харилцаагаа шинэ түвшинд гарган сайжруулна. Гэвч өөрийн хүч чадал боломжоо хэтрүүлэн үнэлэх хэрэггүй ба түүнд бас хил хязгаар байдгийг санаарай.


Хумх (1/20-2/18)   

 

Ерөнхийдөө таатай сайн өдөр болно. Шаналгаатай жижиг зүйлд цаг ба энергээ зарцуулахгүйн тулд өглөөнөөс эхэлж ажлаа төлөвлөх хэрэгтэй. Өөртөө томоохон хэмжээний зорилго тавьж болно. Ажил хэргийн уулзалт ба харилцааг өдрийн эхний хагаст хий, учир нь үдээс хойш ар гэрийн асуудал шийдэх хэрэг гарах нь. Хэрвээ худалдан авалт хийхийг төлөвлөсөн бол, хойш нь бүү тавь. Өнөөдөр та од гарагийн ивээлд байна. Томоохон хөрөнгө оруулалт амжилттай болно.


Загас (2/19-3/20)

Бүхэлдээ тааламжгүй өдөр. Ажил төрөл дээрээ анхаарал, болгоомжтой байхыг одод сануулж байна. Элдэв хов жив, дэмий ярианаас холхон бай. Чухал шийдвэр гаргах гэж байгаа бол хойшлуул. Шинэ танилтай болвол таны өрсөлдөгч чинь болох болно. Өөрийн сонирхдог зүйлээ хийгээрэй. Сэтгэл хөөрлөөр бүхнийг шийдвэрлэх гэсний хэрэггүй. Эрүүл амьдралын хэв маяг, эрүүл зөв хооллолт, бүрэн амралт, архи дарснаас хол байхыг зөвлөж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш