Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 01. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 21. Ангараг гараг. Үнэг одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр.
Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөл өвчин ирнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Идэвхитэй үйл ажиллагаа, богино хугацаанд шийдвэр гаргахад тохиромжгүй, эсрэг тэсрэг өдөр. Та өмнө нь төлөвлөсөн ажлаа дахин нэг хар. Ойр тойрныхонтойгоо харилцаагаа таслахад цагаа үрэх болно. Санхүүгийн хувьд бага зэрэг ахиц гарна. Зайлшгүй тохиолдолд дотны хүнээсээ тусламж авахад хүргэх асуудал гарч болзошгүй. Жирийн нэгэн маргаанаас болж том шуугиан дэгдэж мэднэ. Улмаар таны эрхэмлэж явдаг амрагийн харилцаа тасарч болзошгүй байна.
Үхэр (4/20-5/20)
Сэтгэл санааг сэргээх, шинэ ажил хэргийг эхлүүлэх, амьдралын хүч чадлыг нэмэгдүүлэхэд зориулагдах өдөр. Магадгүй, азгүйтлийн зурвас үе төгсгөл болох шинжтэй. Та амьдралдаа өөрчлөлт шинэчлэл хийхийг хүсэж байна. Ивээгч нарын зүгээс ирэх шинэ саналыгхүлээн авах ба найз нөхөд таныг дэмжиж тусална. Нар таны арванхоёр дахь ордонд нөлөөлж байгаа учраас та цэцэн ухаан, мэдлэг боловсролоо дээшлүүлэх болно. Ажилдаа хэрэгтэй мэдээллийг амархан олж авч байгаадаа сэтгэл хангалуун байх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Эрч хүчтэй өдөр. Өнөөдөр та ямар ч ажлыг өөртөө итгэлтэйгээр хийгээрэй. Энэ нь таньд амжилт дагуулах болно. Урлагийнханд аз гийх нь. Магадгүй чухал уулзалт, эсвэл гэнэтийн үйл явдал таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, таатай байдлыг бий болгоно. Хуучны найз нөхөдтэйгээ уулзах, эсрэг хүйсний хүнтэй романтик байх бололтой. Өдрийн хагаст хувийн амьдралдаа анхаарлаа хандуулж, асуудлаа шийдээрэй.
Мэлхий (6/22-7/22)
Бүх талаар аюултай өдөр. Амьтны гаралтай хоолыг хэрэглэхийг хязгаарлахыг, тэвчих бодит байдлыг үнэн зөвөөр дүгнэхийг одод зөвлөж байна. Зөн билиг ба саруул ухаанд найд. Нямбай ба ажил хэрэгч бай. Бусдын саналд найдсаны хэрэггүй. Энэ нь ажилд саад болох буюу санхүүгийн алдагдлын шалтгаан болно. Идэвхтэй үйл ажиллагаанаас татгалз. Жижиг зүйлд энергээ алдахгүйн тулд уулзалтуудыг хязгаарлах ба хоосон чалчихгүй байх хэрэгтэй.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр таны хүсэл биелэх магадлал маш өндөр байна. Болж буй үйл явдлуудын шалтгаан нь танд тодорхой болно. Хүч хүрэх зүйлээ л хий. Хүн бүр өөрийн гэсэн аз жаргалтай байдаг. Найз, нөхөд хамаатан садан эсвэл нөлөө бүхий хүмүүсийн тусламжийг авах зайлшгүй шаардлага гарч болзошгүй. Ямар нэг үйлдэл хийхээс өмнө танд шаардлагатай бүх мэдээлэл бүрэн байгаа эсэхийг сайтар нягталж шалгахыг зөвлөж байна.
Охин (8/23-9/22)
Тааламжтай өдөр. Таны амьдралын эрч хүч дээшлэх хандлагатай байна. Ажил хэргийн хүрээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, чухал шийдвэр гарган гэрээ хэлэлцээр байгуулахад сайн өдөр. Таныг том хэмжээний таатай өөрчлөлтүүд хүлээж байна. Хувийн амжилт, ажил мэргэжил, үр хүүхдүүдтэй холбоотой энэхүү өөрчлөлт, шинэчлэл нь долоо хоног, бүр сарын туршид ч үргэлжлэх төлөвтэй.
Жинлүүр (9/23-10/22)
Сансрын эрчим хүч хуримтлагдан өөрчлөгдөх өдөр. Өнөөдөр таныг дотоод сэтгэлийн айдас түгшүүр зовоох бололтой. Үүнээс шалтгаалан сэтгэл санааны гэнэтийн огцом өөрчлөлт, хямрал тохиолдож болзошгүй ба энэ нь өвчин зовлонд ороогдохын үндэс болох нь ээ. Дуугаа хурааж, дотроо өөрийгөө түгжин дүнсийхээс зайлсхийж, ойр дотны хүмүүстэй халуун дотно яриаг өрнүүлээрэй. Мөн ойр дотны хүмүүс болон ялангуяа үр хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарал халамжийг үзүүлээрэй.
Хилэнц (10/23-11/21)
Аюултай өдөр. Ямар нэгэн асуудлыг шийдэх боломж туйлын бага байна. Магадгүй ажил хэргийн харилцаа холбоо нь танд сэтгэл ханамжийг авчрахгүй. Од эрхэс таныг сэтгэл санааны өндөр байдалд байхыг хэлж байна. Өрсөлдөгчтэйгөө бага хэмжээний мөргөлдөөн гарахад бэлэн бай. Тэнэг зүйл бүү хий. Зүүд зөнтэй байна.
Нум (11/22-12/21)
Багш удирдагчийн зүгээс дэвшүүлэх санал, хамтран зүтгэгчийнхээ санал бодлыг сонсож анхаарал хандуулах өдөр. Магадгүй, бүтэлтэй гэрээ хэлцэл хийх, ашигтай ажлын талаар тохиролцох шаардлага гарч ирнэ. Өдрийн хоёрдугаар хагаст таны амьдралд сайнаар нөлөөлөх гэнэтийн мэдээг хүлээн авах ба сайхан зүйл тохиолдох магадлал өндөр байна.
Матар (12/22-1/19)
Жижиг зүйлст хэт эмзэглэн бусадтай хэрүүл шуугиан дэгдээж болохгүй. Амьдралын эрч хүчийг дэмий хоосон зүйлд зарцуулан алдаж болох ч эргүүлэн нөхөн авах нь хэцүү гэдгийг бүү мартаарай. Толгой хүчтэй өвдөн, хууч хөдлөх магадлалтай тул биеэ дайчлан ачаалалтай ажиллах хэрэггүй. Осолд өртөж бэртэл гэмтэл авах магадлал өндөр учир жолооны ард болгоомжтой явахыг од гарагс сануулж байна.
Хумх (1/20-2/18)
Сэргэх ба өөрчлөх өдөр. Бодол санаагаа хэрэгжүүлэх, шуналыг номхотгох эсвэл хүнтэй харилцах өдөр. Өдрийн эхний хагаст өөрт байгаа энергээ хадгалж эргэн тойронд байгаа хүмүүст өөдрөг үзэл ба баяр баясгаланг өгнө. Гэвч өдрийн хоёрдугаар хагаст өөрийн ба ойр дотнынхоо хүмүүсийн эрүүл мэндэд анхаар, архаг хууч өвчин сэдэрч магадгүй гэмтэл бэртэл, золгүй тохиолдол гарч болно. Аюулаас хамгаалах бүх арга хэмээг авснаар таагүй зүйлсээс зайлсхийж чадна. Архи согтууруулах ундааг хэтрүүлж болохгүй. Энэ өдрийг гэртээ гэр бүлийн нягг хүрээнд эсвэл дотно нөхдийнхөө дунд өнгөрөө.
Загас (2/19-3/20)
Өнгөрснийг дахин бодох, дүгнэх өдөр. Эргэн тойронд байгаа хүмүүсээ дахин нэг анхааран хараарай. Тэдний хэн нэгэн нь таны удтал мөрөөдөж байсан мөрөөдөлдөө хүрэхэд чинь саад болоод байдаг юм биш биз. Харилцаагаа хэвээр нь хадгалсан ч дотроо бодолтой бай. Таны даруу төлөв зан харилцаа, соргог, сэрэмжтэй, байдал эсрэг хүйстэнтэйгээ харилцах сэтгэл хөдлөлийн баидал ямар байхаас хамаарна. Харилцан зөвшилцөлд хүрэх гарц орохыг бод.