Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 02. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 22. Буд гараг. Их морь одтой, нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр.
Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Томоохон эд зүйл худалдаж авах, хурим хийх, ажлаа дуусгахад тохиромжтой өдөр. Өнөөдөр ямар нэг ажил хийхээр төлөвлөх, төсөл бичихэд нэн тохиромжтой. Одод эрхэс танд өөрийн хамтрагчийн хийсэн ажлыг зөв үнэлэх, талархах хэрэгтэйг анхааруулж байна. Шинэ санхүүгийн эх үүсвэртэй болохоор идэвхитэй хайж байгаа ч эргэлзээтэй налуудаас татгалз.
Үхэр (4/20-5/20)
Эрчүүдэд тааламжтай өдөр. Таны амьдрал нэгээс нөгөө хүрээ рүү шилжих, хөгжлийн шинэ түвшинд гарах төлөвтэй өдөр. Өөрт байгаа боломж бололцоогоо бүү алдаарай. Зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий чанараа гаргахыг зөвлөж байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд өнгөрсөнд хуримтлуулсан туршлагаараа ирээдүйгээ илүү сайхнаар төлөвлөх хэрэгтэй. Үүнд хүрэхийн тулд тэвчээртэй байгаарай. Амьдралд гарах сөрөг зүйлийн өмнө сөхрөлгүй байх нь чухал. Үүнийг давж гарвал сайхан ирээдүй чамайг хүлээж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Эрч хүчтэй өдөр. Өнөөдөр та ямар ч ажлыг өөртөө итгэлтэйгээр хийгээрэй. Энэ нь таньд амжилт дагуулах болно. Урлагийнханд аз гийх нь. Магадгүй чухал уулзалт, эсвэл гэнэтийн үйл явдал таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, таатай байдлыг бий болгоно. Хуучны найз нөхөдтэйгээ уулзах, эсрэг хүйсний хүнтэй романтик байх бололтой. Өдрийн хагаст хувийн амьдралдаа анхаарлаа хандуулж, асуудлаа шийдээрэй.
Мэлхий (6/22-7/22)
Гэр бүлийн асуудлыг шийдэхэд хамгийн таарах өдөр. Одод нь зөвхөн өнөөдөр танд нинжин сэтгэл ба харилцан хайр буцаж ирнэ гэдгийг амлаж байна. Тэдгээрийг удаан байлгахыг хичээ. Санамсаргүй аз гарч болно. Үүний дүнд таны санхүүгийн байдал сайжирна. Оны сүүлийн өдөр тул урьд гомдоосон хэн нэгнээс уучлалт гуйх нь таны цаашдын ирээдүйд улам их гэрэл гэгээг дагуулах болохыг анхаар.
Арслан (7/23-8/22)
Харилцан гомдол мэдүүлсэн үл ойлголцолтой холбоотой асуудлаас бүрэн салах өдөр. Сайн сайхан зүйлийг бодож, дотоод сэтгэлийн таагүй зүйлсээс салж сур. Материаллаг байдлын тухай бүү мөрөөдөж бай. Энэ нь танд дөнгө болох болно. Бие биедээ анхаарал тавь. Сүмд очиж залбирал үйлдвэл сайн. Жижиг сажиг зүйлд сатааралгүй таны хувьд хамгийн чухал гэж бодсон тэр ажлаа хамгийн түрүүнд хийж дуусга. Олон нийтийн уулзалтанд очсоноор нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтоох болно.
Охин (8/23-9/22)
Засаг захиргааны байгууллага болон дарга удирдлагадаа санал хүсэлтээ тавьж хандахад сайн өдөр. Хамгийн чухал гэж үзсэн уулзалт, ажил хэргээ үдээс өмнө товлохыг хичээгээрэй. Үдээс хойш сөрөг хандлага ажиглагдах магадлал өндөр байна. Томоохон худалдан авалт хийхэд сайн. Эрсдэлтэй байж болох салбарт хөрөнгө оруулалт хийхгүй байхыг сануулж байна. Анхаарал болгоомжтой байж хүч чадлаа дайчлан ажиллаж чадвал бүх асуудал шийдэгдэж хүссэн үр дүндээ хүрэх бололтой.
Жинлүүр (9/23-10/22)
Аливаа уулзалт, гэрээ хэлэлцээрийг хийхэд тааламжтай өдөр. Нэлээд хэд хэдэн ажил хэргийн түнштэй харилцаа холбоо тогтоох боломж танд олдох бололтой. Тэд таны цаашдын ажил хэрэгт ихээхэн тус дэм болно. Шинэ, хүчтэй ивээн тэтгэгч ч гарч ирж мэднэ. Мөн сэтгэл татсан бизнесийн төслийг санал болгож магадгүй. Гэвч түүнийг яаран зөвшөөрсний хэрэггүй. Та өөрийн мэдлэг туршлага, чадварт эргэлзэж байгаа бол хашир туршлагатай хүмүүсийн зөвлөлгөө тусламжийг авахаар яараарай.
Хилэнц (10/23-11/21)
Та өөрийнхөө хамгийн нандин мөрөөдлүүдийг мөн төлөвлөгөөг бусдаас нууцалж хадгалах нь амьдралын чухал ач холбогдолтой юм. Хоосон ярианаас зайлсхий. Тэгвэл бүх юм байрандаа орно. Мөнгөн орлого орж магадгүй. Энэ нь сүүлийн үед гарч ирсэн асуудлуудыг шийдэхэд тус болно. Одод нь таныг өөрийгөө хянах чадвар ба зорилгоо алдахгүй байхыг зөвлөж байна.
Нум (11/22-12/21)
Оюуны эрлийг хийх, шинэ ажил үйлсийг эхлүүлэх, гэр бүл болох, хүүхэдтэй болоход тохиромжтой өдөр. Шинэ ажлыг маш их эрч хүчтэйгээр барьж авах, бизнесын үйл ажиллагаагаа идэвхижүүлэх, ойр дотны хүнтэй харилцах харилцааг эцэслэн тодорхойлохыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Нууцхан сэтгэл хөдлөлдөө автах хэрэггүй, тэрээр хүсээд байхааргүй үр дагаврыг танд дагуулна.
Матар (12/22-1/19)
Хамгийн аюултай байх өдөр. Онцгой хүнд гэмтэл бэртэл авахгүй юм гэхэд хаа нэг газраа шарх шалбархай үүсгэх магадлалтай байна. Энэ нь маш удаан хугацаагаар эдгэхгүй зовоох бололтой. Тиймээс эрсдэлтэй аюултай зүйлсээс холхон байж, болгоомжлох хэрэгтэй. Хэрвээ таныг хэн нэгэн зочилон ирэхийг урьсан бол эелдэг зөөлнөөр татгалзсан хариуг өгч урилгыг өөр өдөрт шилжүүлэхийг хичээгээрэй. Олон хүн цугласан газар, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцохгүй байх ба эртхэн шиг унтахаар хэвтэх нь танд тустай.
Хумх (1/20-2/18)
Амьдралын эрч хүч дээд цэгт байна. Гэвч таны сэтгэл санааны эмзэг байдал нь харамсалтай үл ойлголцолд хүрч ойр дотнынхонтойгоо муудалцах үл ойлголцоход хүргэнэ. Ачаалал өнөөдөр дээд хязгаарт хүрч болох учир, мэдээ сонсохдоо мэдрэлийн тэсрэлт гарч болно. Бүх асуудлыг зэрэг шийдэх гэсний хэрэггүй. Тэвчээртэй байж, өөрийн дотоод сэтгэлээ сонс. Ямар ч таагүй зүйлийг тайван хүлээн ав, бүү цөхөр. Одод өөрчлөлтийг танд амлаж байна. Зүүдэлсэн зүүдийг тайлах гэж оролдох хэрэггүй.
Загас (2/19-3/20)
Төлөвлөгөөгөө өөрчлөх, шинэ ажилд орох, санхүүгийн өөр эх үүсвэртэй болох, алс хэтийн төлөвлөгөө гаргахад тохиромжтой өдөр. Найз нөхөд, санхүүжүүлэгч байгууллага, ивээн тэтгэгчийн туслалцааг авахдаа нэрэлхсэний хэрэггүй. Сонирхол эсвэл дуртай ажлаасаа таашаал авна. Идэвхтэй амралт болон зугаалахад таатай өдөр байна. Хамт олонтойгоо хамтран идэвхтэй амралт болон, ямар нэг сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулахад сайн өдөр тохиож байна.