2015 оны 12 дугаарр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын талаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав, Дарьгангын талаар 7-12 градус хүйтэн,Алтайн өвөр говиор 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны 12 дугаар сарын 04-наас 12 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд төвийн нутгийн хойд, 6-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас, 7-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 4-нд зүүн зүгийн нутгаар, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 7-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.