logo
Өнөөдрийн зурхай /2015.12.07/

Өнөөдрийн зурхай /2015.12.07/

2015/12/07

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 07. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 26. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, 5шар мэнгэтэй улаагчин могой өдөр.

Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Их цасан буух улирал 20 цаг 05 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Өөрийн нөхцөл байдалд дүгнэлт хийх, өөрийн бодож буй төлөвлөгөөнд таатай өдөр байна. Магадгүй гэнэт гарч ирэх нөхцөл байдал танд ашигтайгаар эргэж магадгүй. Хэрэв таны шийдэмгий зан, өөрийн арга барилаар ажилд хандах хандлага тань хувийн амьдрал болон ажилд амжилт авчирна. Өдрийн хагаст эрүүл мэнддээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эрүүл мэнддээ анхаарал тавь. Хүүхэд болон ахмад настангуудын хууч өвчнүүд сэдрэх тул эрүүл мэнддээ анхаарал тавиарай.


Үхэр (4/20-5/20)

Энэ долоо хоногийн эхлэл эрээнтэй бараантай, гэнэтийн явдлуудаар дүүрэн байхыг амлаж байна. Ямар ч тохиолдолд ямар нэгэн хөрөнгө оруулалт, аль эсвэл том хэмжээний худалдан авалт бүү хий. Учир нь од гаригын таагүй байрлал нь таныг мөнгө санхүүгийн алдагдалд хүргэх болно. Ажил төрлөө зүй зохистой төлөвлөж, хүчээ зөв хуваарилаж чадах нь таагүй байдлуудаас зайлсхийхэд тусална. Аялал, жучлал, албан томилолт, зугаалгаар явахад таатай өдөр.


Хамтатгах (5/21-6/21)

Од гараг таатай уур амьсгалтай байгаа тул энийг бүрэн ашиглахыг зөвлөж байна. Зорилготой байснаар өөрийн үйл ажиллагаагаа ашигтайгаар эргүүлнэ. Өнөөдөр ямар нэгэн дурын худалдаанд амжилттай байна мөн ямар нэгэн эрсдэл гаргахаас бүү ай. Харин хувийн амьдралын хувьд багахан асуудал гарна. Энэ таны хамтрагчтай холбоотой юм. Сайрхах дуртай хүмүүс эргэн тойрнынхныгоо эвгүй байдалд оруулснаар сэтгэл санаа тань тавгүйтэж, элдэв бодолд автана.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таагүй өдөр. Ялангуяа мөнгөтэй холбоотой чухал эргэн залруулах аргагүй үйлдэл бүү хий. Урьд өдрүүдийн ядаргаа хэт ачаалал эрүүл мэндэд тань нөлөөлж болзошгүй. Гэнэтийн зөрчил үүсэх боловч тэвчээртэй хандвал таны талд түргэн шийдэгдэнэ. Өсвөр насны хүүхдийнхээ түүний нэр төрийг нь хөндөж, түрэмгий авир гаргуулахгүйн тулд туйлын анхааралтай харьц. Таньд төлөвлөөгүй зардал гарах тул эртнээс бэлэн бай. Өнөөдөр таны хувьд сугалаа болон аз туршсан үйлдлийг одод ивээхгүй байгааг анхаар.


Арслан (7/23-8/22)   

Од эрхсийн нөлөөгөөр таны бүх төлөвлөгөө холилдож, ажил хэрэг тань бүрхэг, замбараагүй болно. Хоолны эсвэл эмийн хордлого болох магадлал өндөр. Таагүй зүйлсээс бусдыг болон өөрийгөө хууран мэхлэх замаар гарахыг бүү оролд. Хожим таны зам дээр дахин том тээг болон хөндөлсөж болно. Таны үйлдэл урдаас хэлж болмооргүй уур уцаартай байх нь гэр бүлийн уур амьсгалыг эвгүйтүүлнэ.


Охин (8/23-9/22)   

Хамтын ажил, хүлээн авалтанд таатай өдөр. Амьдралын эрч хүч, дур булаам секси байдал өндөр түвшинд байна. Таны зан ааш өнөөдөр яг л далайн түрлэг мэт тогтворгүй байх бололтой. Үүнийг давах гарахын тулд уянгын хөгжим сонсож хуучны зургийн цомгоо үзээрэй. Үйл хөдлөлдөө бодолтой шийдэмгий байх нь амжилт авчирна.


Жинлүүр (9/23-10/22)   

Үнэ цэнийг дүгнэх, болж буй үйл явдлыг дүгнэхэд таатай өдөр. Өнөөдөр амьдралд тань тулгарсан азгүйтэл эсвэл азтай байдлаа нэг бүрчлэн дүгнэх болно. Дурын идэвхтэй үйлдэл эргэн тойрныхны тань тав тухыг бэлгэдэх болно. Харилцаагаа өргөжүүлэхгүй байхыг хичээ. Таны шинэ зүйл болгоныг сонирхох сониуч зан мөн эмзэг мэдрэмтгий байдал аюултай эрсдэлийг дагуулах болно. Тодорхой цаг хугацаанд хүнд байдал үргэлжлэх болно. Оройг гэр бүл, ойр дотнынхоо хүмүүстэй өнгөрүүлээрэй.


Хилэнц (10/23-11/21)   

Хууран мэхлэлт, өвчин, гомдол гээд нэг л таагүй өдөр. Ямар ч ажил хийсэн үр дүн нь таны сэтгэлд хүрэхгүй. Эмэгтэйчүүд эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэх шинжтэй. Эсвэл дэргэдэх хүмүүстэй харилцаа эвдрэх нь. Амжилтын хойноос улайран хөөцөлдөх, хүрээлэн буй орчны нөхцөл санаанд таалагдахгүй зэргээс болоод мэдрэлийн ядаргаанд орох магадлалтай байна. Эрчүүд алба, амины ажлыг зохицуулах гэж үйлээ барах бололтой.


Нум (11/22-12/21)   

 Мэдрэлийн ядаргаа ба гуниглах магадлал их байна. Эрүүл мэнддээ хариуцлагагүй хандах, туйлдаа хүртэл ажиллах нь өвчин тусахад, сэтгэлээр унахад хүргэнэ. Хэтэрхий хувиа бодох, атаархлаас болгоомжил. Таны хувийн амьдралд гарсан бүх азгүйтэл, ажилдаа гаргасан алдаанууд эдгээрээс үүдэлтэй. Гэр бүлийн харилцаанд үл ойлголцол байж магадгүй.


Матар (12/22-1/19)   

Амралт авах, түр амсхийх шаардлагатай байгаагаа мэдрэх бололтой. Таны эелдэг харьцаа, үнэнч сэтгэл тань гэр бүлийн уур амьсгалд таатайгаар нөлөөлнө. Аливаа ажил хэргийг эхлүүлэх болон чухал шийдвэр гаргахаас зайлсхийж биеэ амраах хэрэгтэй. Үр хүүхдүүддээ анхаарал халамж тавьж тэдэнтэй хамт парк, кино театраар яван өдрийг өнгөрөөвөл сайн. Тэдэнтэй харьцах харьцаанаас сайн сайхныг мэдэрч эрч хүчийг авна.


Хумх (1/20-2/18)   

Долоо хоногийн эхлэл нь амжилттай болохыг амлаж байх боловч үйл явдлыг хурдасгахыг одод зөвлөхгүй байна. Ямарч ажилд түүний бүх үр дагаврын тухай сайн бодсоны дараа ор. Таны амьдралын эрч хүч тогтворгүй байдалд байна. Үйл ажлынхаа хүрээг өргөжүүлэх, шинэ ажил эрхлэх эсвэл зөвлөгөө өгөх хэрэггүй. Шинэ гарцыг хайх гэсний хэрэггүй. Хуучин щалгарсан замаар яв. Хамтаар ажиллахаас татталз. Өнөөдөр хувийн үйл ажиллагаа танд чухал юм.


Загас (2/19-3/20)

Эхэлсэн ажлаа дуусгаж үр дүнгээ харах өдөр. Өр тавих буюу авах, бага зэрэг өглөг өгч болзошгүй. Магадгүй та ивээн тэтгэгчээсээ тусламж ч авч болох юм. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа дур булаам чанар нь таныг бүх сорилт шалгалтыг даван туулж амжилтанд хүрэхэд тусална. Амрагийн харилцаа, романтик болзоо зэрэг нь ноцтой үр дагаварт хүргэж магадгүй. Таны хэт сэтгэл хөдлөл болон мэдрэмж тань сексийн үед нэг бол хэрүүл эсвэл урам хугарах байдалд хүргэж болзошгүй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш