logo
Оросын хуурамч архинаас болгоомжлохыг анхаарууллаа

Оросын хуурамч архинаас болгоомжлохыг анхаарууллаа

2015/12/07

Монгол Улс болон ОХУ-ын иргэд 2015 оны нэгдүгээр сараас эхлэн харилцан визгүй зорчдог болсон. Үүнтэй зэрэгцээд хоёр талын хилээр нэвтрэх иргэдийн урсгал өнгөрсөн хугацаанд эрс нэмэгджээ. Улмаар ОХУ руу гарч буй манай улсын иргэд буцаж орж ирэхдээ хуурамч архи, согтууруулах ундаа хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирэх явдал ихэссэн тухай мэдээлэл өмнө нь цацагдаж байсан юм. 

Тэгвэл  ОХУ-ын Красноярск хотод  саявтархан долоон иргэн хуурамч архинд хордож нас барсан, 35 хүн хордлогонд орсон тухай мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Иргэдийн аминд хүрсэн хуурамч архи манайхтай хил залгаа  Эрхүү, Улаан-Үд хавиар тархсан талаар тус улсын хууль хяналтын байгууллагууд мөн мэдээлжээ. 

Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргасан байна. Уг сэрэмжлүүлэгт шинэ жил болох гэж байгаа энэ үед иргэд ОХУ руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос Оросын алдартай виски,  коньяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш