УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Газрын тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулга танилцуулсан. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хуулиар нийслэл, дүүргийн Засаг даргын газрын харилцааны талаархи эрх, үүргийн зааг ялгааг нарийвчлан тодорхойлоогүйгээс газар давхардуулж олгох зэрэг зөрчил гардагийг зохицуулах үүднээс тухайн Засаг дарга нарын эрх, үүргийг хуулийн төсөлд тодорхой зааж өгчээ. Мөн орон нутгийн тусгай хэрэгцээнд газрыг авах нэрээр төрийн өмчийн газрын эзэмшил, ашигалтын бодлогыг явцуу эрх ашигт нийцүүлэх оролдлогыг хязгаарлах шаардлагатай гэж үзсэн байна. Аймгийн Засаг дарга сум дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд газрыг авахаас бусад зориулалтаар тусгай хэрэгцээнд газар авах эрхийг хязгаарласан заалт хуулийн төсөлд оруулжээ.
Газрын үнэлгээний бүсчлэл, суурь үнэ, газрын төлбөрийн хувь хэмжээг зах зээлийн бодит үнэ, газар ашиглалтын зориулалт, газрын үр өгөөж, байршил, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тогтоохоор өөрчлөлт орсон байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог болон хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний бүсчлэлд харгалзах газрын суурь үнийг газар ашиглалтын зориулалт тус бүрээр Засгийн газар тогтоох бөгөөд зах зээлийн үнийг гол үзүүлэлт болгохоор тусгажээ.
Түүнчлэн газрын үнэлгээ, татвар, төлбөрийн бүгтгэл гэсэн бүлгээр газрын үнэлгээ, газрын татвар, төлбөрт хамаарах үзүүлэлтүүд, тэдгээрийг хэн, хэрхэн ямар арга зүйгээр хийх үйл ажиллагаатай холбоотой зохицуулсан заалтуудыг оруулсан байна. Үүнд: газрын суурь үнийг зах зээлийн бодит үнэд тулгуурлан тодорхойлохоор тусгасан бөгөөд энэхүү тогтоосон үнэ нь төрийн өмчийн газрыг иргэдэд өмчлүүлэх болон хувийн өмчийн газар, үл хөдлөх хөрөнгөд албан татвар ногдуулах, нөхөн олговор олгох, цаашдаа банк, санхүүгийн байгууллагад ашиглах үндэслэл болох юм байна. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм. Энэ үеэр хуулийн төсөл багагүй маргаан дагуулж, зарим гишүүдийг барилцаж авахаас наагуур бухимдахад хүргэлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Гүндалай дөрвөн минутад багтаан асуулт тавих ёстой ч, түүнийгээ хэтрүүлж, улмаар шаардлага тавьсан байнгын хорооны даргад хуурай агсам тавьж “Чи юм мэддэг болчихоод хүнд шаардлага тавь. Чамайг бодвол би юмаа мэддэг хүн” гэж омогдлоо. Улмаар энэ аашаа асуултад нь хариулт өгсөн Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдад ч гаргаад авлаа. Л.Гүндалай гишүүний хувьд “Хөрөнгөтэй мөнгөтэй нь газартай болдог, хөрөнгө мөнгөгүй нь хоосон үлддэг энэ байдлыг Газрын тухай хуулиар өөрчилж, бүгдэд нь тэгш боломж олгох ёстой. Гэтэл энэ хуулийн төсөлд тийм заалт тусгалаа олсонгүй” гэсэн утга бүхий асуулт тавьсан байсан бөгөөд үүнд нь сайд Х.Баттулга хариулт өгөхдөө “Л.Гүндалай гишүүн ээ, та эхлээд хуулийн төслөө уншчих. Нэг хуудсыг нь ч уншиж үзээгүй байж худлаа битгий ярь. Наад төслийг чинь бүлгээр хэлэлцүүлэхэд чи байгаагүй шүү дээ” гэж хэлсэнд УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Хариулвал хариул, хариулахгүй бол боль, п... минь. Олон юм хуцаад байх чинь хөгийн муу п... чинь” гэж үг сөрөв. Гэх мэтчилэн нэлээд ширүүхэн хэрүүл өрнөсөн юм. Тийнхүү ширүүхэн маргасны эцэст хуулийг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг гишүүдийн олонхи дэмжиж, Ажлын хэсэг байгуулахаар тогтов.