УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эрхэм гишүүн Д.Лүндээжанцангийн гаргасан горимын саналын дагуу долоо хоногоор хойшлууллаа. Тэрбээр “Энэ бол гаргах шаардлагатай хууль. Үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой. Анх 2000 онд их юм болж байж, буутай буугүйгээрээ бараг хуваагдаж, нэг хүнд хэдэн буу байх вэ гэхчлэн маргаж хоёр гурав хоног хэлэлцэж байж гаргасан хууль. Галт зэвсэг бол айхавтар асуудал. Тиймээс дөнгөж өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь шийдээд шууд анхны хэлэлцүүлэгт оруулахад бэлтгэл ямархуу байгаа вэ. Эргэлзээгээ тайлж сайн судлах хэрэгтэй” хэмээсэн юм. Ажлын хэсгийн ахлагч Х.Жекей гишүүн ажлын хэсгээ хоёр дэд хэсэгт хуваан асуудлыг бэлэн болгожээ. Нэг ч гэсэн асуудлыг хурдан хэлэлцээсэй гэж ажлын хэсэг асуудлыг шуурхай бэлдэж оруулж ирсэн тул хэлэлцэхэд саадгүй гэсэн юм. Гишүүн Ж.Энхбаярын хэлснээр Монгол Улсын хэмжээнд 40 гаруй мянган галт зэвсэг байдаг. Түүний нэлээдийг хүчний байгууллагаас ард иргэдэд худалдсан. Дийлэнхийг байлдааны зэвсэглэлд байсан буу эзэлдэг байна. Сүүлийн үед галт зэвсгээр үйлдсэн гэмт хэрэг удаа дараа гарах болсон. Мөн замбараагүй галт зэвсгээс болж ан агнуурын нөөцөө барах болсныг ч хэлэв. Тэрбээр өнөөдөр галт зэвсгийг нэг тийш болгох цаг болсон, түүгээр ч барахгүй оройтож байна гэдгийг тайлбарлав. “Гадаад орнуудад ангийн буугаар нэг удаа таваас дээш сумаар буудахыг хориглодог. Тэгж ангийн нөөцөө хамгаалдаг. Сүүлийн үед гурав, бүр нэг сум хэрэглэдэг болгосон. Гэтэл Монголд 10-аас дээш сумаар, бүр автоматаар шүршиж, ан амьтныг бууддаг болсон. Одоо спортын, агнуурын, дурсгалын гэж галт зэвсгийг ангилах цаг болсон. Дахин сайн хэлэлцэх зүйл бий” гээд хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналыг дэмжив. Ц.Нямдорж гишүүн ч хойшлуулах саналыг дэмжлээ. Ингээд уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дараагийн долоо хоног хүртэл хойшлуулахаар болов.
Нарийвчилж үзвэл Монгол Улсын хэмжээнд 2010 оны байдлаар иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 40894 мянган галт зэвсэг бүртгэлтэй байгаа аж. Эдгээрийг зориулалтаар нь авч үзвэл ан агнах 35652, харуул хамгаалалтын 1901, спорт сургалтын 156, үзмэр, урлагийн 280, цуглуулгын 59 ширхэг галт зэвсэг бүртгэгдсэн юм байна. Монгол Улсын хэмжээнд 2005 онд 33160, 2008 онд 38355, 2009 онд 39271 галт зэвсэг бүртгэгдсэн нь жилд дунджаар 1700 орчим галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд шинээр худалдан авч өмчилж, эзэмшиж байгаа ба цаашид галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.
Д.Цэцэглэн