Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль, уг хуулийг дагалдан гарах хуулиудын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Манай улсад 2010 оны байдлаар 73822 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 40921 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд заасан тодорхойлолтоор 40197 нь буюу 98 хувь нь жижиг, дунд үйлдвэрт хамаарч байгаа юм байна.
2009-2010 онд Засгийн газраас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан 60.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг улсын төсвөөс гарган, арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа. Гэтэл тэд барьцаа хөрөнгөгүйгээсээ болоод банкны эрсдлийн шалгуур үзүүлэлтийг хангаж чадахгүй болж, хөнгөлөлттэй зээл тэдний хувьд мөрөөдөл болоод байгаа аж. Тиймээс хийх хүсэл эрмэлзэлтэй ч барьцаа хөрөнгөний асуудлаас болоод гацаанд ороод байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг нэр бүхий гишүүд санаачилсан аж.
Зарим гишүүд, тухайлбал УИХ-ын гишүүн Р.Раш, төр бусдын урдуур орон би даая гэсээр үйлдвэрлэгчдийг тэжээвэр хурга шиг болгох вий гэж санаа зовж байсан бол УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы тайлбарласнаар, банкнаас зээл авах хүсэлтээ гаргасан жижиг, дунд үйлдвэрлэгчийн төслийг банк эхлээд шалгаж, үр ашигтай төсөл мөн эсэхийг тогтоох бөгөөд үр ашигтай төсөл хэрэгжүүлэх гээд байгаа ч барьцаа хөрөнгийн хэмжээ нь банкны эрсдлийн шалгуур үзүүлэлтийг давж чадахгүй байгаа аж ахуйн нэгжид Зээлийн батлан даалтын сангийн батлан даалт гаргавал зээл олгож болох тайлбараа уг санд ирүүлэх юм байна. Банкны үр ашигтай хэмээн үзсэн төсөлд 100 хувь бус барьцаа хөрөнгийн 60 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний батлан даалтыг төрөөс гаргах ажээ. Төрөөс зээлийн баталгаа гаргана гэдэг нь төр бүх эрсдлийг үүрнэ гэсэн үг биш гэж төсөл санаачлагчид тайлбарлаж байсан. Зээл авахыг хүссэн төслийн үр ашигтай байдалд үнэлгээ хийн зээл олгох шийдвэр гаргасан банк, санхүүгийн байгууллага зээлээ эргүүлэн төлүүлэх үүргийг хүлээх юм байна. Уг асуудлыг ийн хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Г.Болор