logo
Монгол туургатны боксын анхдугаар наадмын тамирчид маргааш Улаанбаатарт ирнэ

Монгол туургатны боксын анхдугаар наадмын тамирчид маргааш Улаанбаатарт ирнэ

2015/12/10

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг” нь 2015 онд бие бялдарын болон оюуны хүчээр дэлхийд гайхагдах монгол хүнийг алдаршуулан дэмжих зорилготой байгуулагдсан билээ. Тус нийгэмлэгээс анх удаагаа “Монгол туургатаны боксын анхдугаар их наадам”-ыг Улаанбаатар хотноо энэ сарын 12,13,14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байгаа билээ.

Тэгвэл тэмцээнд оролцох Монгол туургатан боксчид маргааш Улаанбаатар хотноо иирэх нь ээ.

Тэмцээнийг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах коммисын даргаар Монгол улсын Хөдөлмөрийн баатар, 2008 оны олимпийн алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж байгаа юм.

Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо нэгтгэсэн боксын спортыг Монгол туургатан дор өргөн дэлгэрүүлэн хөгжүүлж, таниулан сурталчлахаар ийнхүү Монгол туургатны боксын анхдугаар тэмцээнд Монгол, ӨМӨЗО, Буриад, Халимаг, Тува улсын 18-40 насны шилдэг боксчид олон улсын AIBA дүрмийн дагуу оролцохоор мэдүүлгээ өгсөн.

Тус тэмцээнд 49 кг, 52 кг, 56 кг, 64 кг, 69 кг нийт 6 жин тус бүрт шилдэг дөрвөн тамирчин оролцоно.

Тэмцээний шагналын сан нь Азийн орнуудын дунд зохиогдож байсан тэмцээнүүдээс өндөр тооцогдох мөнгөн шагналтай юм байна. Тухайлбал,зургаан жин тус бүрд цомын эзэд тодрох бөгөөд Гранпри шагналын эзэн 750 крат сорьцтой шилжин явах алтан цомыг гардан авах юм байна. Мөн  жин тус бүрд нэгдүгээр байрт шалгарсан боксчин алтан медаль, өргөмжлөл 1500 ам.долларын эзэн болох бол хоёрдугаар байр мөнгөн медаль, өргөмжлөл, 1000 ам.доллар,гуравдугаар байр, хүрэл медаль, өргөмжлөл, 500 ам.долларын шагнал хүртэнэ.

 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш