logo
УБТЗ-ын дарга улсын мөнгөөр зугаалж явна

УБТЗ-ын дарга улсын мөнгөөр зугаалж явна

2015/12/10

УБТЗ нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар, орлогч дарга Л.Даваапил нар эхнэр хүүхдээ дагуулан Франц улсад засгийн мөнгөөр зугаалж яваа аж. Үүнийг нь мэдсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ихэд хилэгнэн, Л.Пүрэвбаатар руу утасдан “Орос талын ТУЗ-ын гишүүд чинь ирчихээд байхад та юугаа хийгээд тэнээд байгаа юм, хамгийн эхний онгоцоор хурдан ир” гэж үүрэгджээ.

УБТЗ нийгэмлэгийн Правления буюу Удирдах зөвлөлийн дарга В.Морозов энэ өдрүүдэд Монгол улсад ажиллаж байгаа бөгөөд хоёр улсын тээврийн гэрээний биелэлтийг хангах зорилгоор албан ажлаар ирэхийг мэдсээр байж Л.Пүрэвбаатар дарга Франц улсад “Уур амьсгалийн өөрчлөлтийн хуралд” суух нэрийдлээр зугаалж яваа бололтой.

Томилогдсон цагаасаа л байгууллагынхаа мөнгөөр өөртөө өмд, гутал, пальто, эхнэртээ алмаазан шигтгээтэй бөгж авч тансаглаж байсан, мөн байгууллагынхаа хөрөнгөөр тэрбум гаруй төгрөгөөр байр, машин авсан гээд  элдэв шуугиан тарьж явдаг Л.Пүрэвбаатар дарга энэ удаа Франц улсаас ямар сенсацитай ирэх бол?

PHOTONEWS.MN

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш