Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцан орлогч Н.Гантөмөр “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга харицлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг энэ сарын 05-ны өдөр гаргасан. Уг даалгавраар нийслэлийн Тээврийн газар болон гэрээт байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахыг үүрэг болгосон юм.
Энэ ажлын хүрээнд 12 сарын 10-ны өдрийн 06:40 цагаас 22:40 цаг хүртэл Ч:17А ”Баруун 4 зам - Их тойруу - Нарны зам”, Ч.17Б “Баруун 4 зам - Нарны зам - Их тойруу”, Ч:18А “3-4 хороолол - Ард кино театр - Тэц-4” чиглэлийн 19 автобусанд нийслэлийн Тээврийн газрын 65 мэргэжилтэн өдрийн турш хяналт тавин ажиллалаа. Хяналт тавих хугацаанд “Ээлжийн жолоочгүй, хий хөлдсөн, машинтай шүргэлцсэн, LED хаяг ажиллаагүй, камерын харах өнцгийг өөрчилсөн” зэрэг зөрчлүүд илрэв. Илэрсэн зөрчлийг цаг тухайд нь “Хяналтын диспетчерийн алба”-тай холбогдон арилгууллаа. Гэнэтийн хяналт, шалгалтыг он дуустал өдөр бүр хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.