Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс хэрэгжүүлдэг "GrandExpo-2015" төсөл амжилттай хэрэгжиж, олон нийтийн санал асуулгаар шилдгүүдээ тодрууллаа. Санал асуулгад өмнөх жилүүдийнхээс үнэмлэхүй олон компани оролцсон нь өрсөлдөөнийг ширүүхэн болгосон юм. Энэхүү төслийн онцлог нь олон нийтийн санал асуулгаар гуравдугаар шатанд тунан үлдсэн топ компаниуд нь МММ-ийн Хүрээлэнтэй бүтэн жилийн турш хамтын ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Хамтын ажиллагааны нээлт, "GrandExpo-2015" санал асуулгаар тодорсон Топ, Гран При, Гранд цолтнуудыг батламжлах ёслолын ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болж өндөрлөлөө.