Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 17. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 6. Бархасвадь гараг. Чөдөр одтой, 4 ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр.
Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хүнд өдөр. Хувиа хичээсэн үзэл, түрэмгий зан, хуумгай хөнгөмсөг амлалт, үйл хэрэгт буруугаар үнэлэлт өгөх нь ажлын болон хувийн амьдралыг хэцүү хүнд болгоно. Хоёрдугаар зэрэглэлийн асуудлаар анхаарлаа сарниулж, түүнд хүчээ зарцуулсаны хэрэггүй. Өнөөдөр, алдсан зүйлс болон нэр хүндээ эргүүлэн авах гэж хүч чадал, цаг заваа барах нь шал дэмий хэрэг байх болно. Оройг хэн нэгнийд зочлож өнгөрөөх нь таатай.
Үхэр (4/20-5/20)
Амжилтанд хүрэх, дурын ажлын үйл ажиллагаанд таатай өдөр. Нэг их хүнд ажил байхгүй байна. Гэхдээ томоохон ашиг авчирна гэж бүү найдаарай. Аливаа бэлэг тэмдэгт анхаарлаа хандуулаарай. Хувь тавилан урьдчилсан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Өдрөөс өдөрт хуримтлагдсаар байсан жижиг асуудлууд цэгцэрч хайртай хүнтэйгээ бүрэн ойлголцож чадна. Энэ нь та хоёрыг ихэд гайхшруулах бөгөөд гэнэтийн зүйл байх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Ачаалалтай өдөр. Ноцтой явуулгатай, хорлон сүйтгэл, адал явдал ба төлөвлөгдөөгүй зөрчилдөөнтэй өдөр. Хувь заяа таныг туршиж байна, таны зан чанарыг шалгаж байна. Таны амьдралын эрч хүчний түвшин өндөр байна, гэвч ачаалал нэмэгдэх нь хамт олонтойгоо харьцах харьцаанд муугаар нөлөөлнө. Тэд таныг энэ үед ойлгохгүй байх болно. Ойр дотны хүмүүстэйгээ бай. Оройг хувийн асуудлаа шийдэх, дотоод хөгжилд зориул гэж одод зөвлөж байна. Зүүд биелнэ. Тулаан, зодоон байлдаан зүүдлэгдвэл урьдчилан тааварлахааргүй ажил ундарч мэднэ.
Мэлхий (6/22-7/22)
Ажлаа өөрчлөн шинэчлэх, боловсон хүчний халаа сэлгээ хийхэд таатай өдөр. Энэ үед дарга удирдлагандаа ажиллагсадтайгаа харьцаа муудах магадлалтай. Энэ таагүй байдал удаан үргэлжилнэ. Энэ ордныхон алтан дунджийг баримтлахыг зөвлөе. Хүсч буй зүйлээ хурдан авах дур хүсэлдээ бүү авт. Тайван байдлаа алдахгүйг хичээ, алсдаа бүтнэ.
Арслан (7/23-8/22)
Бодолтой ба. Зугаа цэнгэлээс барагтай татгалзаж чаддаггүй замбараагүй байдал чинь бусдад таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Магадгүй, таны өнөөдрийн хөнгөн явдал, хэт задгай харилцаанаас хэн нэгэн хүндэтгэж явдаг хүн чинь үргэж болох юм. Энэрэнгүй нигүүлсэнгүй үйлс нь камтран зүтгэгч, найз нөхөд, ойр дотны гэх зэрэг эргэн тойрны бүх хүмүүст хэрэгтэй байна.
Охин (8/23-9/22)
Өнөөдөр та хувийн амьдралын асуудлуудаа шийдэж чадсанаар аз жаргалаар дүүрэн байх болно. Харин танд бүх л амьдралын туршид салахгүй дагаж буй хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж бололцоо гарахгүй нь бололтой. Таны сэтгэл санаа тайван амгалан, эрүүл мэнд сайн байна. Энэ бүхэн оройг сайхан өнгөрөөж, ойр дотны хүмүүс болон үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд нийцтэй байдлыг үүсгэж, гэр бүлд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд гол нөлөө үзүүлнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Хоёрдмол болон зөрчилдөөнтэй өдөр. Томоохон худалдан авалт, гэрээ хэлэлцээр, сүй тавих, чухал баримтанд гарыг үсэг зурсны хэрэггүй. Өдрийн эхний хагаст таагүй зүйлс тохион энэ нь хэт их сандарснаасаа ийм асуудал үүсгэж болзошгүй. Мэргэжлийн цар хүрээнд хамтрагчтайгаа гэрээ хэлэлцээр хийх эсвэл удирдлагатайгаа үл ойлголцолд хүрч болзошгүй байна. Өдрийн сүүлээр бүх ажлаа цэгцлэх болно. Сэтгэл санаагаар уналгүй биеэ барихыг хичээ.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр гэнэтийн асуудал, мэдээ дуулах бөгөөд энэ нь хийж дуусгаагүй ажил эсвэл амлалтаас болно. Үйл явдал таны санаснаар болохгүй. Сэтгэл хөдлөл өндөр эсвэл гадны хүчин нөлөө таныг бүрэн эзэмдэх болно. Болгоомжтой, байхыг зөвлөж байна. Хэрвээ та хүүхэдтэй бол тэрнийхээ талаар бодож, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хичээ. Үүнд та сэтгэл хангалуун байх болно.
Нум (11/22-12/21)
Оддын таагүй байрлал нь эрэгтэйчүүдийн биеийн байдалд муугаар нөлөөлж магадгүй. Амьдрапын эрч хүч буурна. Эмэгтэйчүүдийн хувьд өөрийн ханьдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Хардах, гомдомхой байдап нь маргаанд хүргэнэ.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр, ажил албан дээр үл ойлголцол болох аюул байна. Санаа муутан таныг хорлохоор завдаж байгаа тул анхаарал болгоомжтой байж ямар нэгэн бодлогогүй шийдвэр гаргахгүй байхыг анхааруулж байна. Таны овсгоо самбаа, тэсвэр тэвчээрээс олон зүйл шалтгаалах болохыг санаарай. Ажлаа өөрчлөх талаар бодсоны ч хэрэггүй. Учир нь энэ цаг үе маш тохиромжгүй байна. Харин өнөө орой үдэшлэг зохион байгуулах талаар төлөвлөж сайн хүмүүсийн хүрээлэлд байж хөгжилдөн цэнгээрэй. Энэ бүхэн тэнэг бодлоос ангижирахад тань тусална. Танай гэрт хайр сэтгэл, энх тайван дахин зонхилно.
Хумх (1/20-2/18)
Одод нь тааварлашгүй зардал гаргахыг анхааруулж байна. Өнөөдөр та аривч гамтай байхыг хичээ, учир нь гаргасан зардлаа хурдан нөхөж чадахгүй. Та мөнгөө алдах эрсдэлтэй байна. Ерөнхийдөө долоо хоногийн эцэст таны санхүүгийн байдалд сайн байна. Таны олон авьяас, тэр тусмаа удирдах авьяас илэрнэ. Бага хэмжээний үл ойлголцол, таны сэтгэл санааны байдлыг муутгана. Өөртөө жижиг баярыг зохион байгуулж муу бодол санаанаасаа салах хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Бүхэлдээ тааламжгүй өдөр. Тодорхойгүй байдал үймээн бужигнаан нь таниас хариуцлагатай байхыг шаардана. Амьдралын эрчим тань их өндөр байна. Танд сорилт тулгарч болзошгүй. Таны биеэ тоох хандлага чинь орчин тойрныхоо хүмүүстэй маргалдах шалтгаан болно. Биеэ хянаж, өөртөө шүүмжлэлтэй хандаж онцын шаардлагагүй хүмүүсээс зайгаа бариарай.