logo
Чөлөөт бөхийн холбооныхон чууллаа

Чөлөөт бөхийн холбооныхон чууллаа

2011/10/13
 МЧБХ-ноос эрхлэн Монгол Улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 11-нд Спортын төв ордонд зохион байгууллаа. 
  Тус бага хурал дээр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин,  дархан аварга, "Шонхор- Олимп" дээд сургуулийн захирал,  доктор профессор Х.Баянмөнх "Монгол үндэсний бөх болон чөлөөт бөхийн уялдаа холбоо, түүний харилцан нөлөөлөл",  Биеийн тамир спортын газрын Сургалт судалгаа, арга зүйн нэгдлийн ахлагч, доктор профессор Л.Ням " Бөхийн чөлөөт барилдааныг хөгжүүлэх тухай ",  "Аварга" биеийн тамирын дээд сургуулийн багш, докторант Ю.Гандолгор,  ШУТИС-ийн оюутан Ю.Ганхайч нар хамтран "Бөхийн чөлөөт барилдааны тамирчдад үнээний сүүний хоормог хэрэглэсэн судалгааны үр дүн",     МУБИС-ийн БТДС-ийн багш, докторант Х.Чойжилжав " Бөхийн чөлөөт барилдааны шүүгчдийг бэлтгэх асуудал", БТСДуС-ийн сургалтын менежер, олон улсын шүүгч, докторант Г.Баясгалан "Бөхийн чөлөөт барилдааны сургалт дасгалжуулалтанд тоглоомын аргыг ашиглах нь", СУИС-ийн багш, докторант Б.Цогзолмаа "Бөхийн чөлөөт барилдааны тамирчдын хувцас хэрэглэлд үндэсий бөхийн хувцасны нөлөөлөл", ҮБТДС-ийн багш, дасгалжуулагч, докторант Ц.Баярсайхан " Жин хасах тухай "    нэртэй илтгэл тавьж хэлцүүллээ  .
  Бага хурлын ажиллагаанд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Г.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр нар оролцов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш