logo
Гадаад хэргийн сайд нарын уулзалтад ГХЯ-ны төлөөлөгчид оролцож байна

Гадаад хэргийн сайд нарын уулзалтад ГХЯ-ны төлөөлөгчид оролцож байна

2011/10/13
ГХЯ-ны Азийн газрын захирал Б.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид 2011 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Кувейтэд болж буй Азийн хамтын ажиллагааны яриа хэлцээний (ACD) Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалтад оролцож байна.  2002 онд Гадаад хэргийн сайд нарын анхдугаар уулзалтыг Тайландын Ча-ам хотноо зохион байгуулснаар үйл ажиллагаагаа эхэлсэн ACD нь эдүгээ Азийн 31 улсыг эгнээндээ нэгтгэсэн Азийн орнуудын яриа хэлцээний чухал механизм болтлоо өргөжин хөгжсөн билээ. Монгол Улс  энэхүү яриа хэлцээний гишүүнээр 2004 онд элсжээ. ГХЯ-ны Азийн газрын захирал Б.Ганболд "Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломж бололцоо, байгалийн баялгийг Азийн улс орнуудын хөгжил цэцэглэлд зөв зохистой ашиглах нь" болон "Азийн улс орнуудын соёлын салбарын хамтын ажиллагаа, залуучуудын оролцоо" сэдэвт салбар чуулгануудад оролцож үг хэллээ. Түүнчлэн тэрээр Кувейт, Катар, Филиппин, Кыргыз улсын төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш