logo
Өнөөдрийн зурхай /2015.12.18/

Өнөөдрийн зурхай /2015.12.18/

2015/12/18

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 18. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 7. Сугар гараг. Шувуун хушуут одтой, 3 хөх мэнгэтэй шар луу өдөр.

Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Сэтгэлийн тайвшрал авчрах таатай өдөр. Харин арилжаа наймааны асуудлаар аз туршсан эрсдэлтэй алхам хийж, идэвхтэй үйл ажиллагаа явуулахаас зайлсхий. Өнөөдөр зөвхөн сурсан дадсан зүйлээрээ оролдоход гэмгүй. Араасаа сөрөг асуудал дагуулж мэдэх чухал алхам хийх, үйл ажиллагааг явуулах гэсний шаардлагагүй. Хэн нэгнийг үүргээ биелүүлэхийг шаардах, хэн нэгэнд элдэв амлалт өгөхгүй байхыг од гарагс анхааруулж байна. Үдээс хойш гэр бүлийхэнтэйгээ маргалдаж, найз нөхдөөсөө харилцаагаа тасалж болзошгүй. Сэтгэл хөдлөлөө барьж, муу зуршил, хүсэл тачаалаа хянаж бай.


Үхэр (4/20-5/20)

Сүүлийн өдрүүдэд толгойноос тань гараагүй асуудлуудыг шийдвэрлэх боломж гарч ирнэ. Бодол санаанд тань байсан зүйлд бодит шинэ аргыг хэрэглэхийг зөвлөж байна, эсвэл өөр хэн нэгэн хамтрагчтайгаа шийдвэрлэ. Та удирдлагатайгаа харилцах үедээ хэдий ухаалаг байж чадах хэдий ч бүх албан хаагчид байгууллагын дотоод журам хууль дүрмийг сахих ёстой гэдгийг сана. Амжилт зөвхөн асуудлыг бодит дүгнэлтээр л үр дүнг нь хэлнэ.


Хамтатгах (5/21-6/21)

Адал явдалтай өдөр. Өдрийн эхний хагаст шинэ танил, романтик сонирхол, хайр сэтгэлийн адал явдалтай учрах нь. Ажил мэргэжлийн хүрээнд ямар ч ажлыг гүйцэтгэж чадна. Зохион байгуулах авьяас, олныг байлдан дагуулах чадвар тань санаа нэг хүмүүсээр эгнээгээ тэлэхэд нь туслана. Хамтрагчтайгаа худалдаа наймаа хийхдээ бодитойгоор асуудлыг харахыг хичээгээрэй магадгүй хууран мэхлэлт эсвэл санхүүгийн алдагдалд хүрч болзошгүй байна. Өдрийн хоёрдугаар хагаст эрүүл мэндэд хор хүргэх аюул, гэмтэл, ойр тойрны хүмүүстэй ноцтой асуудал үүсч магад.


 Мэлхий  (6/22-7/22)   

Үйл ажиллагаагаа өөрчлөн солиход таатай. Албан хаагч энэ ордныхон ажлын санал ба нөхцөл байдлын тухай бодолгүй шууд ажил хэрэгтээ шилж. Ажлаа солих боломжыг бүү алд. Азтай санал байх магадлалтай. Ажил хэрэгч хүмүүсийн ажил муугүй далайцтай явагдаж зарим хүмүүсийн ажиллах чадвар бусдыг гайхшруулна. Хайртдаа анхаарал тавь. Сэтгэл санааны хүчтэй тэмүүлэл биелэлээ олно.


Арслан (7/23-8/22)   

Ажил, хайр дурлал аль алинд нь таагүй явдал тохиолдож болзошгүй. Ялангуяа үдээс өмнө маш хүнд байна. Нөхцөл байдал танаас шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байна. Гэвч таны цаашдын хувь заяанд нөлөөлөхүйц эрс тэс шийдвэр гаргаж болохгүй. Таны хамгийн муу, таагүй зөн совин биелнэ. Хамгийн таагүй муу зүйлд аль ч талаараа өөрийгөө бүрэн дүүрэн бэлтгэж, айхгүй байхаас гадна тайван амарлингуй байдлыг харагдуулах хэрэгтэй.


Охин (8/23-9/22)   

Хэрвээ таны зүгээс гаргаж байгаа үйл хөдлөл нь урьдчилж таахын аргагүй болон өөрийн мэдэлгүйгээр янз бүрийн ааш араншин гаргах шинжтэй бол таныг мухардалд оруулна. Энэ ордныхоны хувьд, энэ өдөр ажил хэргийн хүрээг өргөтгөх тал дээр амжилт олохгүй байх тул хэт хичээн зүтгэсний шаардлагагүй. Танд амрах зайлшгүй шаардлага хэрэгтэй байгаа ба өөрийн эрүүл мэндэд анхаарал тавих нь зохилтой. Усан бассейн, халуун ваннд орж зөгийн балтай аяга халуун сүү, жүүс уугаарай.


Жинлүүр (9/23-10/22)   

Идэвхтэй хөдөлмөрлөх өдөр. Зарим нэг жижиг алдаанаас болоод ажил дээрээ толгой өндийх завгүй ажиллах болно. Энэ нь маш их хичээл зүтгэл танаас шаардана. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд өөрийн чадвараа бүхий л талаас нь дайчлах хэрэг гарна. Таны бодож байгаагүй тийм хүмүүс танд тусалж дэмжих болно.


Хилэнц (10/23-11/21)   

Тогтворгүй байдлаас болоод мөрдөх, уур бухимдал төрөх, ачаалал ихтэй байна. Харанхуй, шинэ танил мөн дуу ихтэй компаниас хол байхыг зөвлөж байна. Хар хүч төвлөрөх бүхий л газраас хол байхыг зөвлөж байна. Гэнэтийн мэдээ эсвэл ойр дотныхоо хүнтэй хэрүүл маргаанаас болоод төлөвлөгөөгөө өөрчлөж болзошгүй.


Нум (11/22-12/21)   

Удирдах албаныханд таатай өдөр. Албан тушаалд эерэг өөрчлөлт гарна. Төлөвлөгөө ба зорилгоо нууцлах хэрэгтэй, учир нь муу санаатнуудын хор хөнөөл, хамтран ажиллагсдын атаархал нь ажлын дэвшилд саад болно. Амьдрал түгшүүрээр дүүрч, хардлага, хамтрагчийн буруугаас үүссэн таагүй байдлаар дүүрнэ. Ойрын хүндээ анхаарал тавихыг хичээ.


Матар (12/22-1/19)   

Идэвхгүй, нозоорсон өдөр. Та хүсэхгүй байгаа тул ямар нэгэн агуу том төсөл төлөвлөгөөг дэвшүүлэн тавих нь эрт байна. Гэвч цаг нь ирсэн тул энэ тухай бодох хэрэгтэй. Таны хуучинсаг үзэл баримтлал энэ өдөр маш их хэрэгтэй байх бололтой. Яарсан шийдвэр гаргахыг үл хүсэн бага зэрэг хүлээх нь хамгаас чухал. Таагүй байдлыг эс тооцвол таны сэтгэл санаа тийм ч муу биш байна. Эсрэг хүйсний хүнтэй харилцах яриа хөөрөө нь сэтгэл зүйн дарамтнаас таныг чөлөөлнө.


Хумх (1/20-2/18)   

Хол зорчихоос татгалз. Зөрчилдөөнтэй байдал, өвчин эсвэл гэмтэл бэртэл авах магадлал их өндөр байна. Ажлаа эмхэлж цэгцлэхийг анхаар. Нягт нямбай, эмх цэгцтэй бай. Удирдлага ба хамт ажиллагсадтайгаа харилцах харилцаа нь сайжирна. Эргэн тойрнын улсууд нь зарчимч байдлыг үнэлнэ. Ойрын улсуудад оройг зориул. Тэд нартай та өөрийн авьяас ба чадвараа бүрэн гаргана.


Загас (2/19-3/20)

Таны аура бүрхэвч хүчирхэгжиж, дур булаам харагдан, зорилгодоо хүрэх өдөр. Гагцхүү худалдаа наймааны ажилд хууртагдаж болзошгүйг одод анхааруулж байна. Бие даасан болон хамтын ажиллагаанд ээлтэй өдөр. Үдээс хойш цэвэр агаарт гарч, паркаар зугаалах, зуслангийн байраа эргэх гэх мэтээр өөртөө цаг гаргаарай. Сүүлд нь харамсах аливаа хурц үг, үйлдэл хийхээс зайлсхий. Амрагийн харилцаа тань амжилттай болохыг одод амлаж чадахгүй нь.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш