Хөгжиж буй орнуудын төв суурин газруудад багагүй хүндрэл бэрхшээл нүүрлэх боллоо. Хүн амын хэт түргэн өсөлтийн улмаас ажилгүйдэл, орон гэргүйдэл нэмэгдэж нийтийн аж ахуйн үйлчилгээ ачааллаа даахгүйд хүрч байна. Шинээр ажлын байрууд бий болж үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдсээр байгаа хэдий ч агаар, усны бохирдол гарч хүрээлэн буй орчны эрүүл ахуй үлэмж доройтож байна. Тиймээс хот байгуулалт, эдийн засгийн хөгжлийн төлөвлөлтөнд хэн хүнгүй анхаарах шаардлага зүй ёсоор гарч байна. Судлаач оюутан миний судалгааны ажлын үр дүн нь ч гэсэн дээрх асуудлуудын жижигхэн хэсгийг асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга замыг бий болгохыг эрмэлзэж байгаад оршино. Өнгөрсөн жилүүдэд хуурай хог хаягдал ихсэж хот суурин газруудыг бохирдуулах болов. Гэхдээ хуурай хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд хог хаягдлыг зайлуулах зориулалтын цэг дутмаг, боловсруулах байгууламж байхгүй нь ихээхэн хүндрэл учруулж байсан үе ард үлдэж. Улаанбаатар болон бусад суурин газруудад хуурай хог хаягдлын тоо хэмжээ, хог хаягдлыг цуглуулах, ялгах, зайлуулах талаар мэдээ материал маш хомс байдаг байв. Харин өнөөдөр хогны менежментэд бага ч гэсэн ахиц гарсан гэж хэлж болно. Тухайлбал, Улаанбаатар хотод 2002 оны судалгаагаар жил бүр 600,000 мЗ хуурай хог хаягдал гардаг байсан бол 2010 оны байдлаар 540,000мЗ хог хаягдал гарсан гэсэн гэсэн албан ёсны тооцоо байгаа юм. Энэ нь эдийн засгийн хөгжлийн хувьд ижил төвшинд байгаа Зүүн Азийн бусад улс орны иргэдээс хавьгүй илүү хог хаягдал үйлдвэрлэдэг гэсэн үг. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй, ахуйн хэрэглээ, эмнэлэг, олон нийтийн үйлчилгээний газраас хуурай хог хаягдал их гарч буй мэдээлэл ч байна.
Төр засгийн мэдээнээс үзэхэд хотын нийт хүн амын 40% нь хуурай хог хаягдлын үйлчилгээнд хамрагддаг. Хог түүгч нарыг тодорхой бүртгэлтэй болгох тэдний суралцах, эмчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 245 хог түүгчдийг үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгуулж тэднийг 10-т болгон зохион байгуулан хогийн цэгт тодорхой хуваариар ажиллуулж байна. Мөн долоо хоног бүрийн 4 дэх өдөр хог түүгч нартай уулзалт зохион байгуулж тэдэнд төслийн талаар болон хог хаягдлын менежментийн талаар сургалт явуулсан байна. Тэдгээрийг долоо хоногт хоёр удаа тээвэрлэж, зайлуулах ёстой байдаг ч энэ үйлчилгээ долоо хоногт ганц удаа чадан ядан хийгдэж, хог хаягдал үнэр танар орж орчны эрүүл ахуйг бохирдуулдаг. Гэр хорооллуудад хог хаях тусгай заагдсан цэгүүд бий. Гэвч тэдгээрт хог хаягдал зайлуулах үйлчилгээ маш муу байдаг. Тухайлбал сард ганц удаа машин ирж зайлуулахаас нааш хог хаягдал овоорч сагасан байдалтай байдаг. Гэр хорооллын замууд тааруу, дэгэн догон ихтэй тул хогийн машинууд явахад хүндрэлтэй. Тиймээс айлууд хог хаягдлаа ойр орчмынхоо жалганд аваачиж хаях нь элбэг. Гэр хорооллын айлуудын хог хаягдлын тэн хагасыг зуухнаас гарсан үнс эзэлдэг.
Хог хаягдлыг цуглуулах, зайлуулахад 1.194 сая төгрөгийн тусламжийг зээл, хандив хэлбэрээр олгожээ
1990 он хүртэл ахуйн хог хаягдлыг шатааж дарах явдал улс даяар нийтлэг үзэгдэл байв. Агаар бохирдуулдаг энэ аргыг хориглосноос хойш хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх тодорхой арга зам, шийдэлгүй явсаар, хуурай хог хаягдлыг хогийн цэгүүдэд аваачиж шатаах явдал үргэлжилсээр ирлээ. Манай улсын энэ байдал гадаадын зарим байгууллагын анхаарлыг татаж тусламж дэмжлэг авч байдаг юм. Тухайлбал, Япон улсын ЖАЙКА байгууллагаас хэрэгжүүлж буй "УБ хотын хатуу хог хаягдлыг сайжруулах мастер төлөвлөгөө" төслийн хүрээнд нийт 10 сая ам долларын өртөг бүхий хог тээврийн машин механизм, барилга байгууламжийн тусламж үзүүлжээ. Мөн 2009 оны нэгдүгээр сард "Нарангийн энгэр" дэх шинэ хогийн цэгийг Монголын талд хүлээлгэн өгсөн явдал. Шинэ хогийн цэг нь 82 га талбайтай, конторын барилга, 8 авто машины дулаан граж, диспетчерийн байр, 1.9 км авто зам, Бохир шингэн зайлуулах сан, хий зайлуулах хоолой , хамгаалалтын торон хашаа зэргээс бүрдэнэ. Дээрх хогийн цэгт өдөрт дунджаар 280-300 авто машин буюу 1500 тонн хог тээвэрлэгдэн ирдэг. Цэгт нийт 36 ажилтан, 10 тонны даацтай 3 авто машин, 2 бульдозер, 2 эксковатор ажиллаж үйл ажиллагаагаа явуулдаг. Байгаль орчныг хамгаалах яамны мэдээллээс үзвэл 1996-2000 оны хооронд улсын болон орон нутгийн төсөвт хог хаягдлын менежментэнд зарцуулах хөрөнгө санхүү тусгагдаагүй байна. 2000 онд хог хаягдлын асуудал хурцаар тавигдаж хог хаягдлыг цуглуулах, зайлуулах ажилд зориулан олон улсын хандивлагч байгууллага улс орнуудаас 1,194 сая төгрөгийн тусламжийг зээл хандив хэлбэрээр олгожээ.
Хортой хог хаягдал хүний амь насанд заналхийлж байна
Хортой хог хаягдлын 20 % стандартын бус агуулах байр саванд хадгалагдаж 20% нь ил задгай хараа хяналтгүй хаягдсан байдаг. Монголд хортой хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, хүн амьга эрүүл мэнд, орчны эрүүл ахуйд учирч болох эрсдэлийг ангилсан тогтвортой систем байхгүй юм. Түүнчлэн аж үйлдвэрийн, аюултай, хортой хог хаягдлыг бүртгэх, менежмент хийх арга хэмжээ хараахан хэрэгжээгүй байна. Тиймээс хортой хог хаягдлын зохисгүй менежментийн улмаас ус хөрс бохирдох улмаар иргэдийн амь насанд аюул нүүрлээд байна. 1977 оноос эхлэн Улаан чулуутын төвлөрсөн хогийн цэгт хогийг төвлөрүүлэн дарж булах үйл ажиллагааг эхэлжээ. Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд "Нарангийн энгэр"-т шинэ төвлөрсөн хогийн цэг нээгдсэнээр 2009 оны дөрөвдүгээр сараас эхлэн уг хогийн цэгийг хаасан байна. Улаан чулуутын хогийн цэгийг эрүүлжүүлэн хаасантай холбогдуулан ойр орчмын айл өрхүүдийн хөрс усны бохирдол, агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурч эрүүл орчинд ажиллаж амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Цаашид эрүүлжүүлэн хаасан энэхүү газарт дараа онуудын төсөв, төлөвлөгөөнд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн барьж
байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр СХД-ийн дүүрэгт ажиллаж амьдарч буй ард иргэдэд чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх зориулалт бүхий талбайтай болох юм. Улаан чулуутын хогийн цэгт нийт 19 га талбайг хамарсан 30 гаруй жилийн хог хаягдал байдаг гэдэг. Жилд дунджаар 150,000-300,000 тонн хог хаягдал ирдэг гэж үзвэл нийт 30 гаруй сая тонн хог уг цэгдээр хөрсөөр хучигдаагүй задгай хуримтлагджээ. Нарангийн энгэрийн хогийн цэгт ажиллах машин техникүүдэд парк шинэчлэлт хийснээр ажиллах хүчийг нэмэгдүүлж, хог хаягдал тээвэрлэлтийн ажлыг түргэн шуурхай гүйцэтгэж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй эерэг талтай болжээ. Мөн Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 85 машин техникийг нийлүүлснээр 9-н дүүргийн хороо бүр хогны машинтай болж өдөрт Нарангийн энгэрт 1200-1500 тн хог хаягдал тогтмол очиж Ландфилл технологийн дагуу хөрсөөр хучигдаж тухай бүр эрүүлжүүлэгдэж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Хот тохижилтын газар нь Нарангийн энгэрийн төвлөрсөн хог хаягдлын цэгийн хэвийн үйл ажиллагааг ханган Хог хаягдлын менежментийн алба нь тус цэг дээр байрлан ажил үүрэг гүйцэтгэжээ. Ер нь хог хаягдлын асуудалд хотынхон онцгой анхаарал хандуулах болсон нь дараах баримтаас харагдаж байна. 2001 оны гуравдугаар сард Улаанбаатар хотыг хөгжүүлэх стратеги 26 тунхаг зорилтын 3-р тунхагт дараах мэдэгдлүүд орсон байдаг.
Үүнд:
- Орчны бохирдлыг бууруулах
- Хатуу хог хаягдлын менежментийн нэгдсэн систем бий болгох
- Хотын доторх ногоон бүсийг сэргээх нэмэгдүүлэх
- Цэвэр усны хангамжийг сайжруулах
- Байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх бэлтгэлтэй байх
- Ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд хэрэгжүүлэх
- Хотын оршин суугчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн өв тэгш байдлыг сайжруулах
- Нийгмийн эрүүл мэндийг сайжруулах
Д.Очбаяр http://www.niigmiintoli.mn/